×
Улс төр 4 Есдүгээр сарын 2012
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ерөнхийлөгчөөр дахин сонгогдовол Орос улстай “өмнөх харилцаагаа шинэ утга агуулгаар баяжуулан хөгжүүлнэ “. Энэ тухай мягмар гаригт нийтийн хүртэл болсон намын хөтөлбөрт өгүүлжээ.
Өмнөд Cолонгосын болон израилийн газар хөдлөлтийг судлах төвийн мэргэжилтэнүүд 2010 оны 3-р сарын 26-нд Шар тэнгист өмнөд-солонгосын “Чхоннан “ цэргийн хөлөг онгоцны дэлбэрэх болсон судалгааны материалыг нийтлэв. Сөүл, Вашингтон хоёр тэр дороо Умард-Солонгосыг цэргийн хөлөг онгоц сөнөөсөнд буруутгасан. Нотлох баримт нь эмгэнэлт явдал гарсан газраас олдсон шунгинадаг мины хэлтэрхий байжээ.
Бээжин дэхь Японы Элчин сайдын яаманд сүүлийн дөрвөн жилд анх удаагаа Умард-Солонгос, Японы хооронд албан ёсны яриа хэлэлцээ боллоо. Өмнө нь хүлээж байсанчилан яриа хэлэлцээ ямар нэгэн шинэ дэвшилтэнд хүрсэнгүй. Гэхдээ энэхүү арга хэмжээ нь Пхеньян, Токиогийн хоорондын харилцааг сайжруулахад чухал алхам болно.
ОХУ-ын ГХЯ Сирид иргэний нислэгүүдийг хорих тухай шаардлага тавьсан “Сирийн чөлөөт армийн” заналхийллийг тэвчих төлөвгүй байна. “Сирийн чөлөөт армийнхны” Дамаск болон Халеба /Алеппо/хотуудын олон улсын онгоцны буудал одооноос цэргийн зориулалтаар ашиглагдах бөгөөд үүнийг зөрчсөн иргэний нислэгүүдийг устгах болно гэсэн мэдэгдэлийг Орос улс сэтгэл гүнээ түгшин хүлээн авлаа.
АНД-н бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны /АТЭС/ Ажил хэрэгч зөвлөлдөх уулзалтан дээр хүнсний салбарын аюулгүй байдлын түншлэлийн төлөвлөгөөг батлав. РИА Новости агентлагийн мэдээлснээр, төлөвлөгөө нь 2012-2014 онуудыг хамарчээ. Түншлэлийн гол зорилтууд нь хөдөө аж ахуйн салбарын технолгиуд болон хүнсний экспорт/импорт дэд бүтцийг хөгжүүлэх, хүн амын эмзэг бүлэгт хүнсний бүтээгдэхүүнийг хүртээмжтэй болгоход оршиж байгаа юм.
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012