×
Улс төр 3 Есдүгээр сарын 2012
Ираны цөмийн төв Натанзад дэлхийн орнуудын тэргүүн нараас анх удаагаа Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж очив. Ираны төрийн ИРИ телевиз даваа гаригт монголын удирдагч цөмийн төвд байрлуулсан центрфугийг үзэж байгаа дүрс бичлэгийг харууллаа. Ираны төв хэсэгт оршдог Натанзын объектэд хоёр талын гэрээний хүрээнд Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн / МАГАТЭ/ мэргэжилтэнүүд байнга очдог юм.
9-р сарын 4,5-ны өдрүүдэд Бээжин, Вашингтон хоёр талын хоорондын харилцаагаа зөөлрүүлэхээр хайлуулахаар шийдэж байна. 9-р сарын 4,5-ны өдрүүдэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон хоёр талын харилцаа улам сөргөлдөж байгаа энэ үед Хятадад айлчилах гэж байна. Байдал хурдтай уруудаж байгаагаас, талууд яриа хэлэлцэлээ Владивостокийн АНДЭЗХА-ны чуулга уулзалтын үеэр тавьж болохгүй байгаа аж.
“Орос улсын дэлхийн бусад орнуудад үзүүлж байгаа хүмүүнлэгийн тусламж бидний боломж нөхцөлүүдэд нийцэхгүй, энэ салбарын олон улсын төлөөллүүдийн хэмжээнд хүрэхгүй байна гэж Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведев энэ өдрүүдэд Москва хотноо зохиогдож байгаа Россотрудничество /Оросын хамтын ажиллагааны байгууллага/ агентлагийн гадаад дахь төлөөлөгчдийн хуралдаан дээр хэлсэн үгэндээ тэмдэглэв.
Орос улсын АНДЭЗХА-ны жилийн хүрээнд зохиогдсон арга хэмжээнүүд нь тоо хэмжээгээрээ дээд амжилтанд хүрлээ. Энэ тухай ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров ГХЯ-ны болон Худалдааны сайд нарын уулзалтын өмнө мэдэгдэв. Уулзалт АНДЭЗХА-ны долоо хоногийн хүрээнд Владивосток хотноо 9-р сарын 5,6-ны өдрүүдэд зохиогдоно.
Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон нар Владивостокийн АНДЭЗХА-ны  үеэр уулзаж, сирийн асуудлаар ярилцана. Оросын дипломат даваа гаригт РИА Новости агентлагт мэдэгдэхдээ,сирийн асуудлаархи Москва, Вашингтоны байр суурь нь “зарчмын хувьд зөрчилдөөн байхгүй юм” гэв.
АНДЭЗХА-г Орос улс даргалах зорилго нь манай улсыг шинэчлэн, шинэтгэлийг хөгжүүлэх гадаад нөхцөлүүдийг бий болгоход оршиж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа цохон тэмдэглэв. Тэрээр цааш хэлэхдээ, одооноос “Оросын АНДЭЗХА-ны жил хамгийн их хөтөлбөрүүдтэй, үр дүнтэй болсон юм.
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012