×
Улс төр 2 Есдүгээр сарын 2012
Орос улсын ерөнхийлөгч 9-р сарын 3 - нд Владивостокийн АТЭС - ийн ДХУ-ын/ 9-р сарын 8-9 / өмнө АНД бүс нутгийн үйлдвэрчний сүлжээний Олон улсын чөлөөт үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүдтэй уулзалт хийнэ гэж Кремлийн хэвлэл мэдээллийн алба мэдээлэв. Орос улсын чөлөөт үйлдвэрчний эвлэлийн холбооны санаачлагаар боло уулзалт – ярилцлагад Индонез, Япон, Өмнөд-Солонгос болон Вьетнам улсын чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийн төлөөлөгчид оролцоно.
Өнгөрсөн долоо хоног НҮБ - ын АЗ, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний нэгэн адил сирийг хямралаас гаргах асуудлаар өөрсдийн байр суурийг илэрхийлэх гэсэн оролдлогууд нь ямар нэгэн итгэл найдвараас илүү урам хугарсан зүйлүүдийг илүүтэй харууллаа. Энэ долоо хоногт Франц улс Нью-Йоркд НҮБ - ын АЗ ийн шуурхай хуралдаан дээр хямралыг шийдвэрлэхэд нөлөөтэй тэргүүлэх орнуудын ГХЯ - ны сайд нарыг цуглуулах гэж оролдов.
Тегеранд энэ долоо хоногт нилээд хэдэн шуугиан дагуулсан Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний ДХУ болж өнгөрлөө. Сирийн төлөөлөгчид Египтийн ерөнхийлөгчийг мэдэгдэл хийсний дараа хурлын танхимыг орхиж гарсан болон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Ираныг Холокостыг хүлээн зөвшөөрөөгүйд шүүмжилж, үүнийгээ илүү нээлттэй цөмийн хөтөлбөр болгохыг уриалсан. Зургаан өдөр үргэлжилсэн ДХУ-д хөдөлгөөний гишүүн 100 гаруй орноос төлөөлөгчид оролцсон.
“АНД-н бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны” /АТЭС/ хүрээнд Орос улсын Владивосток хотын Русский арал дээр 9-р сарын 2-нд АТЭС-ийн ДХУ-ын долоо хоног эхэллээ. Долоо хоногийн турш АТЭС-ийн өндөр албан тушаалтангуудын уулзалтууд, АТЭС-ийн Ажил хэргийн зөвлөлдөх уулзалтууд явагдах юм. Түүнчлэн, чуулганы хүрээнд ГХЯ-ны сайд болон худалдааны сайд нарын уулзалт тус тус болно.
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012