×
Улс төр Есдүгээр сар 2012
9-р сарын 29-ны бямба гариг япон-хятадын харилцааны түүхийн ёс төртэй өдөр болох байсан. Одоогоос яг 40 жилийн тэртээ азийн томоохон хоёр улс дипломат харилцаа тогтоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Урьд тэгш бус ойг ч тэмдэглэж байсан. Гэвч энэ онд ямар ч баяр ёслол болохгүй. Бээжин ойн баяр ёслолын болиулав.
Япон улс Токио Бээжингийн хооронд маргаан үүсгэсэн Сенкаку (Дяоюйдао) арлуудын зар сурталчилгаа америкийн сонинуудад нийтэлсэнтэй холбогдуулан АНУ-д эсэргүүцэл илэрхийлэв. Япон улсаас Вашингтонд суугаа элчин сайд Итиро Фузисакийн мэдэгдсэнчилэн ийм зар суртчилгаа асуудлын талаархи өрөөсгөл үзэл санааг тусган харуулж байна.
БНАСАУ-ын арми, ард түмэн «Шар тэнгисийг сөргөлдөөн, мөргөлдөөн, дайны талбар болгон хувиргах гэсэн өмнөд солонгосын эрх баригчдын бүх оролдлогыг таслан зогсооно» гэж өнөөдөр тус улсын батлан хамгаалах хорооны улс төрийн газрын төлөөлөгчийн нийтлүүлсэн мэдэгдэлд өгүүлжээ. Сүүлийн үед Өмнөд Солонгосын хөлөг онгоцууд БНАСАУ-ын мэдэлд байгаа усан цээлд бараг өдөр бүр цөмрөн орж байгааг баримт бичигт тэмдэглэжээ.
Орос НАТО-гийн хоорондын хамтын ажиллагаа 2014 оноос хойш НҮБ-ын АЗ-ийн тогтоолын үндсэн дээр л үргэлжилж мэднэ гэж өнөөдөр Нью Йоркод ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Александр Грушко сэтгүүлчдэд мэдэгдлээ. Түүнчлэн НАТО АЗ-д тайлагнасны үр дүнд 2012 оноос хойш Афганистанд эвслийн явуулах үйл ажиллагааны тухай АЗ-ийн шинэ тогтоол гаргаж болно гэж тэрээр хэлжээ.
Ойрхи Дорнодын байдал дэлхийн хамтын нийгэмлэгийн НҮБ-ын дүрмийг даган мөрдөх чадварыг шалгаж байна гэж Оросын ГХ-ийн сайд Сергей Лавров НҮБ-ын ЕА-д үг хэлж мэдэгдлээ. Олон улсын бодлогын «түвэгтэй чанга зангилааг» одоогоор тайлж чадахгүй байна. Ойрхи Дорнод НҮБ-ын ЕА-н энэ удаагийн чуулганы тусгай сэдэв болсон. Дэлхийн хамтын нийгэмлэгт санал зөрөлдөөн гарсан учир бүс нутгийн зарим будлианыг зохицуулж чадаагүй байна.
НҮБ-ын дүрэм улс төрийн дэглэм солих эрх хэнд ч олгохгүй байна гэж Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Нью-Йоркод НҮБ-ын ЕА-н чуулган дээр мэдэгдэв.
Сенкаку (Дяоюйдао) арлуудын эргэн тойрны маргаанд нямбай хандахыг АНУ-аас Японд зөвлөв. Өчигдөр Нью-Йоркод АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Японы ГХ-ийн сайд Коитиро Гэмбатэй уулзах үеэрээ энэ тухай мэдэгдэв. Үүний хамт Клинтон Токио Сөүл хоёрт хандан Солонгосын хойгт Токто гэж өөрий нь нутаг дэвсгэр хэмээн үзсэн Такэсима арлуудын тойрны санал зөрөлдөөнийг эв зүйгээр арилгахыг уриаллаа.
Өчигдөр Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров НҮБ-ын индэр дээрээс үг хэлж, мөн Сирид эрх баригчид ба сөрөг хүчний хоорондын мөргөлдөөнийг зогсоох арга хэмжээнүүдийг санал болгов.
Хятадын КН-ын Их хурал 11-р сарын 8-нд хуралдаж улс орныхоо шинэ удирдлагыг сонгоно. Хятадын КН-ын ТХ өнөөдөр ийм шийдвэр гаргасан байна. Ирэх жилийн 3-р сард хуралдах магадлалтай байгаа БХАТИХ-ын жил бүрийн хуралдаан дээр улс орны удирдагчдыг солих тогтоолыг батлах болно. БНХАУ-ын одоогийн даргын орлогч Си Зиньпин Хятадын КН ерөнхий нарийн бичгийн дарга болно гэж үзэж байгаа юм.
Хятадын цөмийн чадавхи аль хэдийнэ «цаасан бар» байхаа больсон юм. Хятад цөмийн зэвсэгтэй 3 дахь гүрэн улс болсон шиг байна. Тэгэхдээ Орос АНУ хоёроос тийм их хоцроогүй гэж шинжээчид үзэж байна. Москвад зарлан мэдээлсэн оросын шинжээчдийн илтгэлд ийм дүгнэлт хийжээ.
Ираныг дэлхийн хамгийн аюултай террорист улс хэмээн үзвэл зохино. Иймээс цөмийн зэвсэг бүтээх боломж түүнд олгож болохгүй гэж өчигдөр Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдлээ. Тэрээр НҮБ-ын ЕА-н чуулган дээр үг хэлэхдээ цөмийн зэвсэгтэй Иран ийм зэвсгээр зэвсэглэгдсэн «Аль-Каидатай» нэгэн адил аюултай болж мэднэ гэв. Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох хэрэгтэй гэж Нетаньяху мэдэгдлээ.
Гол төлөв гадаадаас ирсэн хэт даврагсад сирийн хотуудад террорын ажиллагааг зохион явуулж байгааг сирийн хууль сахиулах байгууллагуудын мэдээ баримтууд нотлон харуулав. Алеппод олзлосон буюу устгасан босогчдын дотор олон гадаадын иргэн байна гэж сирийн арми бас мэдээлжээ. Сирийн засгийн газрын байгууллагууд ийм мэдээлэл нийтэлснээрээ өөрийн зорилгын хойноос хөөцөлдөж байна гэж сэжиглэж болох байх.
Палестин, Израилийн хоорондын санал зөрөлдөөнийг арилгаж, цэрэг зэвсэггүй Палестин улс цогцлон байгуулах шийдвэрийг олоход Израиль бэлэн байна гэж Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху НҮБ-ын ЕА-н чуулган дээр мэдэгдлээ. Үүний хамт тэрээр Израиль улс үүрд оршихыг цугларагсдад батлан илэрхийлэв. Израилийн ард түмэн өөрийг нь устгахыг оролдсон бүх дарангуйлагчийг ялсан гэж Нетаньяху мэдэгджээ.
Хятадын ГХЯ-ны тэргүүн Ян Зечи НҮБ-ын ЕА-н чуулган дээр үг хэлж, Зүүн Хятадын тэнгисийн Дяоюйдао (Сенкаку) арлуудыг хулгайлж авсан гэж Японыг зэмлэв. Эдгээр арал Хятадын мэдэлд байгааг тэрээр ахин мэдэгдээд нутаг дэвсгэрийн асуудлыг хэлэлцээ хийх замаар зохицуулахыг санал болгов.
Орос, Японы ГХ-ийн сайд Сергей Лавров, Коитиро Гэмба нар 10-р сарын дундуур Токиод Курилын арлуудын асуудлаар хэлэлцээ хийхээр тохиролцсон тухай японы «Иомиури» сонин мэдээлээд санал шүүмжлэлд ОХУ, Японы улсуудыг чухам хэн төлөөлөхийг лавлан тодруулаагүй. Японы ГХЯ-ны тэргүүн Коитиро Гэмба Нью –Йоркод НҮБ-ын ЕА-н чуулганы хүрээнд Оросын ГХ-ийн сайд Сергей Лавровтай уулзах үеэрээ хэлэлцээ хийхийг санал болгов.
Японы депутатууд ба уйлдвэр худалдааны булгийнхний телеелегчид суулийн үед нэлээд хүндэрсэн хоёр талын харилцааг хэвийн болгохоор Хятадад хурэлцэн очсон тухай Киодо агентлагаас мэдээлэв Японы янз бурийн намаас парламентад сонгогдсон депутатууд тухайлбал урьд дээд танхимыг тэргүүлж байсан Сацуки Эда, Японы бизнесийн холбооны дарга Хиромас Ёнжкура нар хоёр орны харилцааг хэвийн болгосны 40 жилийн ойг тохиолдуулан Бээжинд хурэлцэн очсон юм.
Арабын улсуудын холбоотой харилцан ажиллах нь Оросын гадаад бодлогын стратегийн урьтлал болсон гэж өнөөдөр Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров НУБ-ын АЗ-ийн Ойрхи Дорнодын асуудлаархи хуралдаан дээр мэдэгдлээ. Орос улс соёл иргэншлийн яриа хэлцээг өргөжүүлэхийн телее байна. Түүнчлэн бус нутгийн бух асуудлаар бие бие хүндэтгэн адил тэгш яриа хэлцээ хийх саналыг сайшаан дэмжиж байна гэж тэрээр тэмдэглэв.
Хятадын Huawei, ZTE компаниуд тагнан турших ажиллагаа явулсан гэж АНУ-ын конгресс сэжиглэсний тойрны хэрүүл маргаан намжаагуй байхад ийн бас нэг шуугиан гаарав.АНУ-ын эрх баригчид Хятадын Цэргийн нисэх хучинд хэрэглэх нүүрс төрөгч шилэн нууцаар авчявахын оролдсон хятадын иргэнийг саатуулав. Энэ материалыг АНУ-ын батлан хамгаалах аж үйлдвэр, нисэх онгоцны үйлдвэрлэлд хэрэглэдэг.
Сирийн мөргөлдөөнийг зохицуулах асуудлаархи Женевийн тохиролцоог хэрэгжүүлэхээс татгалзах нь НҮБ-ын түлгүүр зарчмыг даган мөрдөхийг эргэлзээтэй болгож байна гэж Нью-Йоркод НҮБ-ын ЕА-ейн хуралдаан дээр Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ. Тэрээр АЗ-ийн сайд нарын хэмжээнд хийсэн Ойрхи Дорнодын асуудлаархи хуралдаанд оролцов. Хуралдаанд оролцогчид Сири улсын байдлаар янз янзын саналтай байгаагаа илэрхийлэв.
Энэтхэг улсын АЦХ энэ оны 12-р сард Су-30МКИ сөнөөгч онгоцны 8 дахь эскадрилийг байгуулна. Энэтхэг улсын АЦХ-ний өндөр тушаалын төлөөлөгчийн мэдэгдлээс иш татан INAS энэтхэгийн мэдээлэлийн агентлаг ингэж уламжилсан байна. Пакистаны хилээс 150 километрт орших Харьяна мужийн Сирс агаарын цэргийн баазд ирээдүйн нисэх эскадрил байрлах болно гэж INAS агентлаг бас мэдээлсэн байна.
Зүүн Хятадын тэнгист байдаг Сенкаку ольтрог арал түүхэн талаасаа ч олон улсын эрх зүйн талаасаа ч Япон улсын нутаг дэвсгэрт харьяалагдаж байгаа гэж японы засгийн газрын тэргүүн Ёсихико Нода мэдэгдсэн байна.
Ойрхи Дорнодын асуудлаар хийж байгаа НҮБ-ын АЗ-ийн хуралдаан дээр тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун сирийн асуудлыг цэрэг, байлдааны аргаар хэзээч шийдвэрлэж болохгүй гэж мэдэгдлээ. Зэр зэвсгийн тусламжтайгаар хямралаас хэзээч гарч чадахгүй гэдгийг сирийн мөргөлдөөнд оролцож байгаа талуудад ойлгуулж өгөхийг бүх нөлөө бүхий улсуудад тэрээр уриаллаа.
Хятад улс өөрийн эдийн засгийн болон цэргийн сүр хүчийг улам нэмэгдүүлж түншүүдтэйгээ хүчний байр сууринаас итгэлтэй ярьж эхлэж байгаа үед Япон улс АНД-н бүс дэх тэргүүлэх байр сууриа аажмаар алдаж байна.
Өнөөдөр Умард Солонгост Ардын дээд хурал буюу парламентын чуулган боллоо. Энэ удаагийн чуулганыг тэсч ядан хүлээж байсан. Цуу ярианаас харахад БНАСАУ-д шинэтгэл эхлэв.Энэ тухай чуулган дээр албан ёсоор зарлаж мэдээлнэ гэж шинжээчид найдаж байлаа. Умард Солонгосын парламентын чуулган жилд нэг удаа хуралддаг. Гэвч энэ удаагийн чуулган энэ оны 2 дахь нь болсон учир ийм найдвар төрүүллээ.
Өнөөдөр хятадын бүх хөлөг онгоц Хятад, Японы хооронд нутаг дэвсгэрийн асуудлаар маргаан үүсгсэн Зүүн Хятадын тэнгисийн Сенкаку (Дяоюйдао) арлууд орчмоос гарч явсан тухай японы эргийн харуулаас мэдээллээ. Гэвч далайн хүчит салхи ойртсон учир түр явсан байх гэж хилчид үзэж байна. Хятадын хөлөг онгоцууд маргаан үүсгсэн арлуудын ойролцоо найман хоног байжээ.
Хятад, Японы ГХ-ийн сайд нар Зүүн Хятадын тэнгисийн маргаан үүсгсэн арлуудын асуудлаар хүнд тувэгтэй хэлэлцээ Нью-Йоркод хийлээ. Уулзалт үр дүнд хүрсэнгүй.Хятадын сайд Ян Зечи хэлэлцээний үеэр Дяоюйдао (Сенкаку) арлуудыг Хятадын «ариун нандин нутаг» хэмээн нэрлэж, БНХАУ-ын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг «бүдүүлгээр зөрчсэн» гэж Японыг зэмлэв.
Өчигдөр ОХУ, Японы ГХ-ийн сайд Сергей Лавров, Коитиро Гэмба нар Японы ерөнхий сайд Ёсихико Нодагийн энэ оныг дуустал Москвад хийх айлчлалын бэлтгэлийг авч үзэж хэлэлцлээ. Эдгээр хоёр улсын сайд нар Нью-Йоркод НҮБ-ын ЕА-н 67-р чуулганы хүрээнд уулзсан тухай Оросын гадаад улс төрийн тусгай газраас мэдээлжээ.
НҮБ ба Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими Москватай цаашид харилцаа холбоотой байхыг сонирхож байна. Өчигдөр Нью-Йоркод тэрээр НҮБ-ын ЕА-н чуулганы хүрээнд Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтай уулзаж энэ тухай мэдэгдлээ. Онц эрхт төлөөлөгчийг хүлээж авахад Москва хэзээ ч бэлэн байгааг Лавров батлан илэрхийлэв.
НҮБ ба Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими Москва, Бээжинд хүрэлцэн очих тухай АЗ-ийн хуралдааны дараа НҮБ-ын төв байранд мэдээлжээ. Сирийн байдал хурцдаж байна. Хямралыг зохицуулахад чиглэгдсэн олон улсын хүчин чармайлт мухардмал байдалд орсон гэж тэрээр хуралдаан дээр хэлжээ. Лахдар Брахими дэмжлэг авахаар Москва, Бээжин хоёрт очно.
Өнөөдөр Бээжинд Япон, БНХАУ-ын ГХ-ийн дэд сайд нарын Сенкаку (Дяоюйдао) арлуудын тойрны нутаг дэвсгэрийн асуудлаар хийсэн хэлэлцээ үр дүнд хүрсэнгүй гэж японы талаас хэлэлцээнд оролцсон ГХ-ийн дэд сайд Тикао Каваи  мэдэгдлээ.Талууд хоёр орны ГХ-ийн сайд нарыг НҮБ-ын ЕА-н 67-р чуулганы хүрээнд уулзуулах асуудлаар тохиролцож чадаагүй. Өнөөдөр Тайвань санал зөрөлдөөнд хамрагдснаас хойш Япон Хятадын хоорондын харилцаа ахин даамжрав.
Нью-Йоркт 9-р сарын 19-нд гараагаа авсан НҮБ-ын ЕА-н 67-р чуулганы хүрээнд АНУ афганы кампанит ажлынхаа дүнг танилцуулахыг ОУ шаардаж байна гэж оросын нэр хүндтэй “Коммерсант” сонин өнөөдөр бичсэн байна. Энэ санаачлага ОУ-ын хувьд ямарч хожигдолгүй юм.
НҮБ болон АОЛ-ийн сирийн асуудлаарх тусгай төлөөлөгч Лахдар Брахими НҮБ-ын АЗ-ийн хуралдааны хаалт дээр Сири улс дахь мөргөлдөөн улам л цус урсгасан шинжтэй болж байна гэж мэдэгдлээ. Сири улсын иргэд хүнсний хомсдолд орж байгаа учир хүмүүнлэгийн тусламжийн асуудал цаг үеийнх болж байна гэж тэр тэмдэглэсэн байна.
Зүүн хятадын тэнгис дэх Сэнкаку, арлын харьялалын тухай маргааныг зохицуулах хятад, японы зөвлөлдөөн Бээжинд эхлэллээ. Японы засгийн газрын элч Тикао Каваи, БНХАУ-ын ГХЯ-ны орлогч сайд Жан Жизюн нар ольтрог арлын эргэн тойрны байдлыг зөөлрүүлэх арга барилыг тохиролцохоор оролдож байна. Талууд өөрсдийн байр суурийг илэрхийлсэн боловч солбилцолын цэгийг одоохондоо олж чадаагүй байна гэж хоёр талын төлөөлөгчдийн гишүүд мэдээлсэн байна.
НҮБ-ын НҮБ-ын ЕА-н 67-р ээлжит чуулган өнөөдөр Нью-Йорк хотноо нээгдэнэ. Жил бүрийн нэгдсэн шүүмжлэл 9-р сарын 25-нд эхлэж 10-р сарын 1-нд өндөрлөх юм. Энэ удаагийн ЕА-н чуулганыг Серб улсын ГХЯ-ны сайд Вука Еремич даргалана. 67-р чуулганы нэгдсэн шүүмжлэл дээр засгийн газрын тэргүүнүүд, сайд нар болон НҮБ-ын гишүүн орнуудын бусад төлөөлөгчид үг хэлэх болно.
Хятадтай харилцаа хурцдсан нөхцөлд хоёр талын дипломат харилцааны 40 жилийн ойд зориулсан баяр ёслолыг болиуулсанд Япон харамсаж байна.Өнөөгийн хүнд түвэгтэй байдлыг харгалзан 1972 онд япон-хятадын дипломат харилцааг сэргээсний 40 жилийн ойд зориулсан бүх арга хэмжээг болиуулсан гэж японы засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Осаму Фузимура өнөөдөр мэдэгдэв.
Чунцинь хотын дэд дарга, нийгмийн аюулгүй байдлын удирдах газрын тэргүүн Ван Лицзюнийг хятадын шүүх 15 жилийн ялаар ялалсан байна. Энэ түшмэл 4-р сард АНУ руу зугтан гарахыг оролдож америкийн консулын газар 33 цаг байсан юм.
Дамаскад сөрөг хүчин «Сири улсыг аврахын төлөө» бага хурлыг зарлан хуралдуулав. Аядуу бодлогтой сөрөг хэдэн байгууллагыг нэгтгэсэн Үндэсний зохицуулах хорооноос түүнийг зохион байгуулсан юм. Бага хуралд оролцогчид хүч үл хэрэглэх эсэргүүцлийн төлөө байгаагаа илэрхийлээд түүнийг зорилгодоо хүрэх стратеги хэмээн зарлав. Зорилго нь эрх баригч дэглэмийг сольж, ардчилсан төр улс цогцлон байгуулахад оршино.
Дэлхийн хамтын нийгэмлэг НҮБ-ын АЗ-ийн сайшаалаар л Сири улсын талаар шийдвэр гаргах ёстой гэж Түрк улс үзэж байна. Иймээс сирийн хямралын зохицуулалт АЗ-ийн байнгын гишүүн Орос, Хятад улсуудын цаашдын байр сууринаас шалтгаална гэж Түркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган «Вашингтон пост» сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгдэв.
Хятад улс Афганистанд байр сууриа бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулав. ХКН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн, Нийгмийн аюулгүй байдлын сайд Жоу Юнкан өнгөрсөн амралтын өдрүүдэд Кабулд айлчлав. Айлчлалыг урьдчилан мэдээлээгүй. Энэ нь 1966 оноос хойш Хятадын ийм дээгүүр албан тушаалтай зүтгэлтний тус улсад хийсэн анхны айлчлал юм. Байдлаас харахад аюулгүй байдлыг бодож айлчлалыг нуун далдласан.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Иран улсад хандан «цөмийн хөтөлбөр нь дан энх тайван шинж чанартайд дэлхийн хамтын нийгэмлэгийг итгүүлэхийн тулд шаардлагатай бүх арга хэмжээ авахыг» уриалав. Тэрээр өчигдөр Нью-Йоркод Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадтай уулзаж энэ тухай мэдэгдсэн гэж НҮБ-ын хэвлэлийн албанаас уламжлан мэдээллээ.
Өмнө нь
Есдүгээр сар 2012
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2012