×
Улс төр 31 Наймдугаар сарын 2012
Арван нэгдүгээр сард явагдах ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдахчууд ялалт байгуулах юм бол АНУ-ын эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэнэ. Энэ тухай Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвших зөвшөөрлөө өгсөн Массачусетс мужийн захирагч асан Митт Ромни пүрэв гаригт үг хэлэхдээ мэдэгдэв.
НҮБ Сирийн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд 180 сая доллар нэхэмжиллээ. Одоогийн байдлаар дээрх мөнгөний дөнгөж тал хэсгийг олгоод байна. Энэ тухай НҮБ-ын АЗ-ийн шуурхай хуралдаан дээр Сирийн асуудал эрхэлсэн тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Ян Элиассон мэдэгдэв. Шуурхай тусламж сирийн 2,6 сая иргэнд нэн шаардлагатай байна. Дипломат улс орнуудыг Сирийг санхүүжүлэх хөтөлбөр боловсруулахыг уриалсан.
Иран улс Кум хотын газар доорхи цөмийн “Фордо” объектынхээ уран баяжуулалтын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлжээ. Энэ тухай Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн /МАГАТЭ/ илтгэлд дуржээ. Уран баяжуулахад зориулсан центрфугийн тоо өнгөрсөн 5-р сард нэг мянга байснаас 2 мянга хүртэл өсчээ.
Дэлхийн улс орнуудын тэргүүн нар сирийн байдлаас сургамж авч, ард түмнийхээ хүсэл зорилгыг сонсож байх ёстой. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун ийм уриалгыг Тегераны 16 дахь Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний ДХУ-ын индрээс хэллээ.
Тегераны Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний  ДХУ-ын эхний өдөр хоёр дуулиантай үйл явдал боллоо. Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурси сирийн сөрөг хүчнийг дэмжиж үг хэллээ. Хариуд нь Сирийн төлөөлөгчид хуралдааны танхимыг орхин гарлаа. Харин ираны шашны тэргүүн Али Хаменеи НҮБ-ын бодлогыг шүүмжилсэн нь тус байгууллагын тэргүүн Пан Ги Муны  дургүйцэлийг хүргэв.
Хоёр долоо хоног үргэлжилсэн Өмнөд-Солонгос болон АНУ-ын жил бүрийн “Ыльчи фридом гардиан”цэргийн хамтарсан сургуулилт өнөөдөр өндөрллөө. Энэ тухай хоёр холбоотны Нэгдсэн зэвсэгт хүчний командлалын төлөөлөгч уламжлав. Штабын командлалын сургуулилтуудад  өмнөд-солонгосын 56 мянга болон АНУ-ын Номхон далайн бүсийн цэргийн баазаас 30 мянга орчим   цэргийн албан хаагчид оролцжээ.
Франц улс Сирийн сөрөг хүчний ЗГ-ыг хүлээн зөвшөөрхөд бэлэн байгаа нь дэлхий хамтын нийгэмлэгийн хамтын шийдвэртэй сөргөлдөж байна. Ийм мэдэгдэлийг НҮБ-ын дэргэдэх Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин АЗ-ийн Сирийн асуудлаар хийсэн хуралдааны төггсөлд хийв. Саяхан бий болсон Сирийн шинэ Засгийн газрыг хууль ёсны болохыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа гэдэгээ энэ долоо хоногт францын ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдэжээ.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012