×
Улс төр 30 Наймдугаар сарын 2012
Иранд зохиогдож байгаа “Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний тэргүүн нарын XVI  уулзалтанд оролцогчдод Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин улс орны болон ЗГ-ын тэргүүн нарт илгээмж явуулав. ОХУ-ын ерөнхийлөгч цахилгаан утсандаа, чуулган олон улсын харилцааны амаргүй үед зохион явагдаж байна. Дэлхийн эдийн засгийн хямрал нь хамт олноороо шийдвэрлэх өргөн цар хүрээтэй асуудлуудыг шийдвэрлэхийг шаардаж байна.
Пентагоны “нэг номерын террорист” Усама бен Ладены хороосон хувилбар няцаагдаж байна. Ихэнхи шинжээчид, уг явдалд олон зүйл хоорондоо авцалдахгүй байгааг судлан үзээд, энэ хувилбар нь эхнээсээ дуустлаа зохиомол түүх гэж үзэж байна. Америкт зарим нэг тодорхойгүй зүйлүүдийг хүлээн зөвшөөрсний дүнд сонгууль явагдахын өмнө Пентагоны хувилбарыг аврах зорилготой нэгэн ном хэвлэгдэн гарав.
БНХАУ-ын дарга Ху Зиньтао ОХУ-ын Алс-Дорнодын Владивостокд зохиогдох АТЭС-ийн ДХУ-нд оролцоно. АТЭС-ийн орнуудын тэргүүн нарын жил бүрийн уулзалт нь 9-р сарын 2-9 ний хооронд зохиогдох бөгөөд Орос улсад анх удаагаа зохиогдох юм. Владивостокд 9-р сарын 6-9- өдрүүдэд зохиогдох АТЭС-ийн орнуудын тэргүүн нарын албан бус уулзалтанд Ху Зиньтао оролцоно.  
Сири улс өрнөдийнхний жолоодлогоор яваагүй, өөрийн гэсэн байр суурьтай явсныхаа төлөөсийг одоо төлж байна. Ийм мэдэгдэлийг ерөнхийлөгч Башар Асад хийжээ. Тэрээр Сирийн “Ад-Дунья” телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа, тус улс нь Өрнөдийнхний эрхшээлд орохоос татгалзан, Ирантай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсэн гэв.
Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүн орнуудын тэргүүн нарын уулзалт тус байгууллагын зургаан хоног үргэлжилсэн ДХУ-аар өндөрлөх болно. Иранд 100 гаруй орны төлөөлөгчид хүрэлцэн ирсэний 36 нь ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон ерөнхий сайд нар юм. Ийм өндөр хэмжээний төлөөлөл оролцож буй нь ДХУ-ын үр дүнг үл харгалзан, амжилтыг илэрхийлж байна.
Тегеранд Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний ДХУ нээгдэж байна. Хоёр хоног үргэллжлэх уулзалтанд дэлхийн 24 орны тэргүүн нар, гурван эзэн хаан болон 80 орны ерөнхий сайд нар оролцох болно. Монгол улсыг ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид төлөөлж байна. Уулзалтын амин чухал сэдэв нь Ираны цөмийн хөтөлбөр Сирийн улс төрийн хурцадмал байдал юм.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Сирийн мөргөлдөөнд оролцогчдыг зэвсэг нийлүүлэлтээ зогсоохыг уриалав. Уг мэдэлдэлийг тэр Тегеранд Ираны удирдлагатай уулзахдаа хийлээ. Нилээд хэдэн ХМХ-үүдийн уламжилж байгаагаар, Дамаск нь Иранаас зэвсэг худалдан авч байгаа  энэ үеэр сөрөг хүчнийхнийг Катар болон Саудын Араб зэвсгээр хангаж байна. Эдгээр орнууд нь Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг огцрохыг шаардаж байгаа юм.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012