×
Улс төр 28 Наймдугаар сарын 2012
Британий тусгай албаны баг сирийн химийн болон ибологийн зэвсгийн байрлалыг нарийн тогтоож, боломжтой бол устгахын тулд тус улсад ирээд байна. Энэ тухай өнөөдөр британий  “Дйели стар” сонин цэргийн эх сурвалжийг иш татан уламжлав. Сирид ажиллаж байгаа британий цэргийнхний нийт тоо 200 гаруй аж. Тэдэнтэй хамт америкийн болон францын тусгай албаныхан байна.
Египет улс гадаад бодлогын урьтал асуудлууддаа засвар өөрчлөлт хийнэ. Лалын бус шашинтай анхны оронд хийх айлчлалаа тус улсын ерөнхийлөгч Мухаммед Мурси Хятад улсад хийнэ /8-р сарын 28-30/. Ихэнхдээ тэр АНУ болон өрнөдийн орнуудтай харилцаагаа хөгжүүлэхийг урьтал болгож байсан Египетийн өмнөх эрх баригчдын айлчилдаг уламжлалыг эс даган мөрдлөө. Мухаммед Мурсигийн айлчлал нь төрийн статустай юм.
Тегеранд Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний орнуудын Гадаад хэгийн сайд нарын түвшингийн хуралдаан эхэллээ. Уг хурал Дэлхийн 120 орны тэргүүн нар оролцох олон улсын хамтын нийгэмлэгийн томоохон нэгдлийн ДХУ-ын нээлтээс нэг хоногийн өмнө болж байна. Сайд нар уулзалтаар хэлэлцэн батлах үндсэн баримт бичгүүдийг бэлтгэж байна.
Сирийн хямралыг зохицуулагч НҮБ ын болон АОЛ-ийн шинээр сонгогдсон тусгай төлөөлөгч Лахдар Брахими өөрийн үйл хэрэг ажилдаа Кофи Аннаны төлөвлөгөөг даган мөрдөх бөгөөд түүний байгуулсан бааз сууринд тулгуурлах болно. Сая Брахими нь НҮБ-ын ерөнхий  найрийн бичгийн дарга Пан Ги Мунтэй ажил хэргийн уулзалт хийв.
Японы ГХЯ-ны тэргүүн Коитиро Гэмба даваа гаригт Хятад дахь Японы Элчин сайдын машины төрийн далбааг авч хаясан явдал гарсанд харамсаж байгаагаа илэрхийлэв. Мягмар гаригт Гэмба мэдэгдэхдээ, Японы ГХЯ БНХАУ-ын дарга Ху Зиньтаод хаягласан захидлаа Бээжин рүү тусгай төлөөлөгчөөр илгээнэ гэв.
 Сирийн арми химийн зэвсгийг хэрэглэвэл тус улсад олон улсын эвслийн хүчнийхэн хууль ёсоор нэвтрэх шалтгаан нь болно. Энэ тухай даваа гаригийн орой Францын ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдэл хийв. Өмнө нь ийм мэдэгдэлийг  АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хийсэн билээ.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012