×
Улс төр 27 Наймдугаар сарын 2012
Сирийн сөрөг хүчнийхэн засгийн газрын цэргүүдийг Дамаскийн ойролцоох Дарайя хотод үй олон хүний амийг хөнөөсөнд буруутгаж байна. Сөрөг хүчнийхний үзэж байгаагаар, тэнд 200 орчим энгийн номхон иргэдийн шарил байгаа аж. Сирийн ЗГ-ын ХМХ-үүд өөрийн зүгээс мэдээлэхдээ, орон нутгийн оршин суугчдыг дарамталж байсан алан хядагчдаас Дарайя хотыг цэвэрлэсэн гэжээ.
Ираны ГХЯ-ны сайд Али Акбар Салехи НҮБ-ын бүтцийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх ёстой гэж үзэж байна. Энэ тухай ираны ГХЯ-ны тэргүүн Тегеранд Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний ДХУ ын нээлтийн ажиллагаан дээр хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв. Тэрээр шинэчлэлийн гол бүрдүүлэгч нь “арай илүүтэй ардчилсан Аюулгүй зөвлөл “байгуулахад орших болно гэв. Салехи одоогийн дэлхийн журмыг буруушаав.
Тегераны 16 дахь удаагийн ДХУ эхлэх хүртлээ шуугиан тарьсаар байв. Эдгээр нь НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга болон тус ДХУ-д уригдан оролцох зочдын нэрсийн жагсаалтыг тойрсон дуулиан шуугиан байлаа. ДХУ Ираны нийслэлд 8-р сарын 26-нд эхэлсэн боловч, уулзалтын төлөөлөгчид даваа гаригт ажилдаа орлоо. Хөдөлгөөний ДХУ-ын үйл ажиллагаанд Пан Ги Мун юутай ч оролцоно.
Палестинчууд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болохын төлөө тэмцэх болно. Энэ тухай ням гаригт тус автономийн ерөнхийлөгч Махмуд Аббас “Мерец” израилийн зүүн намын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр цохон тэмдэглэв. Тэрээр хэлэхдээ, Израильтай энх тайвнаар зэрэгцэн орших хоёр улсын зарчим дээр сөргөлдөөнийг зогсоохын төлөө байдгаа батлан хэлэв.
Египет Сирийн асуудлаар Саудын Араб, Иран, Түрк улсуудыг оруулсан хэлхээ холбооны бүс нутгийн бүлгийг байгуулах санал тавьлаа.ГХЯ-ны төлөөлөгч Амр Рушди мэдээлж байгаагаар, Сирийг хямралт байдлаас гаргах Каирын энэхүү санал нь түншүүдийг болон Дамаскийн эсрэг талынхныг нэг ширээний ард суухыг хэлж байгаа юм. Египтийн ГХЯ-ны тэргүүн Мухаммэд Камель Амр иран, саудын араб болон түркийн сайдуудтай утсаар энэ тухай ярилцажээ.
Сирийн ерөнхийлөгч Башар Асад тус улсад байгаа “гадаадын хуйвалдагчдыг” ялан дийлэхээ амлав. Энэ тухай тэр дамаскад ираны төлөөлөгчидтэй хйисэн уулзалтынхаа үеэр мэдэгдэв. Асадын мэдэгдэлд сирийн ард түмэн “хуйвалдагчдад зорилгодоо хүрэх боломж олгохгүй “ тэд “ямарч үнээр хамаагүй” ялахад бэлэн байна гэв.
НҮБ-ын ерөнхий нарйин бичгийн дарга Пан Ги Мун Тегеранд болж байгаа Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний ДХУ-д оролцох бөгөөд БНАСАУ-ын Ардын дээд удирдлагын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Гамтай Солонгосын хойг дахь энх тайвны асуудлаар яриа хэлэлцээ хийх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь БНАСАУ-тай албан ёсны гэрээ хэлэлцээр хийнэ гэдгийг няцаасан юм.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012