×
Улс төр 26 Наймдугаар сарын 2012
Орос улсын ерөнхийлөгч Владимир Путины амь насанд халдахаар бэлтгэж байсан сэжигтэнүүдийн нэг Илья Пьянзиныг Украйны эрх баригчид оросын талд хүлээлгэн өгөв. Оросын телевизүүдийн уламжилж байгаагаар, Пьянзиныг Москвад авчраад байна. Бас нэг сэжигтэн Адам Осмаевын хувьд гэвэл, түүнийг хүлээлгэн өгөх үйл ажиллагааг Европын хүний эрхийн шүүхийн зөвлөмжөөр түр зогсоогоод байгаа аж.
Бямба гаригт Йемений тээврийн сайд Ваид Абдуллах Батибын машиныг тус улсын Аден хотод үл таних хүмүүс бууджээ. Албан ёсны төлөөлөгчийн мэдээлснээр, үүнд сайд хохирол амсаагүй аж. Хар санаатнууд сайдын машиныг андуурч өөр нэг автомашиныг буудсан байжээ. Уг явдлын зохион байгуулагч тодорхой бус байна. Батиб нь хуучин эрх баригч Өмнөд Йемений нам буюу Социалист намын гишүүн юм.
Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний ДХУ ираны нийслэл Тегеранд хотод өнөөдөр нээгдэж байна. 6 хоногийн турш Тегеран 16 дахь удаагийн энэхүү чуулганд оролцогч цэргийн блокд оролцохгуй зарчмаар эвлэлдэн нэгдсэн улс орнуудын тэргүүн нарыг хүлээж авна. ИСНА мэдээллийн агентлагийн уламжилж байгаагаар, ням гаригт шинжээчдийн түвшингийн уулзалтууд эхлэх аж. Төрийн болон засгийн газрын тэргүүн нарын уулзалт нилээд хожуу явагдана.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012