×
Улс төр 25 Наймдугаар сарын 2012
Энэтхэгийн цөмийн цэнэглэгч тээх чадвартай “Притхви-II” баллистик пуужингийн туршилтыг өнөөдөр утс улсын Орисса мужийн “Баласор” полигон дээр амжилттай туршжээ. Энэ тухай “Таймс оф Индиа” сонин уламжилжээ. Есөн метр урт “Притхи-II”пуужин бага зайны бөгөөд шингэн түлшээр цэнэглэгддэг. Пуужин 500 кг жинтэй цэнэгийг 350 км хүртэл зайнд тээх чадвартай.  
Сирийн арми тус улсын томоохон хот Алеппог бараг чөлөөлөөд байна. Сирийн чөлөөт армийн дайчдыг Дамаскийн орчмоос шахан гаргаж байна. Гэтэл Өрнөдийн орнууд цаашдын өрнөлийг зөвхөн одоогийн дэглэмийг түлхэн унагахад л харж байна. Уг сэдвийг АНУ болон Түрк улсууд тусгай хуралдаан дээр хэлэлцжээ. Москва болохоор Сирийн дэд тэргүүнтэй яриа хэлцээ хийсэн ба шал өөр замын тухай ярилцсан.
Америкийн улсуудын байгууллага гадаадын дипломат байгууллагуудын халдашгүй бүрэн эрхийн зарчмын төлөө байгаа байр сууриа илэрхийлэв. Энэ тухай Би-би-си мэдээлэхдээ,тус байгууллагын тусгай чуулган дээр Викиликс сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Лондон дахь Эквадорын элчин сайдын яамнд орогнож байгаа асуудалтай холбогдуулан Эквадорын санаачилгаар хүлээн авчээ. Ассанж нь Шведэд шилжигдэхгүйн тулд тус улсаас улстөрийн орогнол хүссэн юм.
Орос улсын ГХЯ-ын тэргүүн Сергей Лавров НҮБ-ын болон АОЛ-ийн шинэ тусгай төлөөлөгч Лахдар Брахимид Москва сирийн сөргөлдөөнтэй талуудын хооронд улс төрийн яриа хэлэлцэл явуулахын төлөө байр суурьтай байгаа гэдгийг илэрхийлэв.
Ливаны зэвсэгт мөргөлдөөнд Москва түгшиж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан талуудыг эвлэрэхийг уриалжээ. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын ГХЯ баасан гаригт мэдэгдэл хийв. Асуудлыг нийт үндэстний өргөн яриа хэлэлцэлээр дамжуулан бүх улс төрийн болон шашны бүлэглэлүүдийн сонирхолыг тооцон шийдвэхлэх нь чухал гэж тус байгууллагын мэдэгдэлд цохон тэмдэглэжээ. Ингэж Ливаны ардчилсан, нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангаж болох юм гэж мэдэгдэлд дурджээ.
 Египтийн нийслэл Каир хотноо баасан гаригийн үдэш ерөнхийлөгчийн ордон руу дайралт хийхийг завдлаа. Уг ордны газар дээр тэд эсэргүүцлийн суулт хийхээр төлөвлөж байжээ. 150 орчим хүн ордны хашааг давах гэж оролдсон боловч, армийнхан тэднийг таслан зогсоожээ. Хүчнийхэн жагсагчдыг тарахыг уриалж байна. Эсэргүүцлийн жагсагчидтай ярилцахаар улсын аюулгүй байдлын нэг офицер гарчээ.
 Иран төлөөлөгчдийн Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн /МАГАТЭ/ төлөөлөгчидтэй Венад хийсэн яриа хэлцэл үр дүнгүй болжээ. Энэ тухай баасан гаригт Франс пресс агентлаг МАГАТЭ-гийн төлөөлөгчдийн ярьсныг иш татан уламжилжээ. “Гэрээ хийхэд мэдэгдэхүйц ялгаа саад болж байна гэж “агентлагийн ираны цөмийн хөтөлбөрийн асуудал эрхэлсэн ерөнхий шинжээч Герман Накертц цохон тэмдэглэв.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012