×
Улс төр 24 Наймдугаар сарын 2012
8-р сарын 29-нд Бээжинд япон-умард-солонгосын ЗГ хоорондын зөвлөлдөх уулзалт явагдах ёстой. Анхны уулзалт 2006 онд болсон. Энэ бол Япон улсын хувьд БНАСАУ-тай хурцадмал харилцаагаа бууруулах боломж төдийгүй,Пхеньяныг шахамдуулалгүй шинэчлэлд түлхэж болох чухал боломж юм. Одоо Япон-Умард Солонгосын хоорондын ЗГ-ын харилцаа сэргэж байгаа бөгөөд 2006 онд БНАСАУ-ыг цөмийн туршилт хийснийг эсэргүүцэж Токио цуцалсан.
Японы ГХЯ-ны тэргүүн Коитиро Гэмба өмнөд-солонгосын дипломатуудын ажилагааг “санаанд оромгүй бүдүүлэг” явдал гэж нэрлэв. Үүний өмнө Сөүл японы ерөнхий сайд Ёсихико Нодагийн нутаг дэвсгэрийн маргаантай такэсима арлуудын асуудлаар ирүүлсэн албан ёсны илгээлтийг буцаажээ. Үүнтэй зэрэгцэн Токио өнөөдөр хоёр орны дипломат сөргөлдөөн болоод байгааг Өмнөд-Солонгосын дарамт шахалтын шинэ арга хэмжээний тухай зарласан.
АНУ дэлхийн пуужингийн давшилтаас хамгаалах системийг /ПДХС /байгуулах асуудлаар ээлжит алхамаа хийж байна. Одоо ПДХС-ийг Ази болон Алс-Дорнодод хурдацтай байрлуулах асуудал яригдаж байна. АНУ Японы өмнөд хэсгийн арлуудын нэг дээр одоогийн пуужингийн дайралтыг анхааруулах шинэ радарыг байрлуулах төлөвтэй байна. Магадгүй бас үүн дээр нэмж Зүүн-Өмнөд Азийн орнуудад байрлуулах гэж байж болох. Энэ тухай The Wall Street Journal сонин мэдээлэв.
Хятад улс стратегийн цөмийн шумбагч онгоцноос тив алгасагч баллистик пуужингийн туршилтыг амжилттай явуулав. Америкийн цэргийн эх сурвалжуудын уламжилснаар,7400 км алсын тусгалтай JL-2 пуужинг 8-р сарын 16 нд туршжээ. Баллистик пуужинг хятадын Jin төрлийн нэн шинэ шумбагч онгоцноос Шар тэнгисийн хойд талын Бохайн хоолойноос хөөргөжээ. Пентагоны мэдээлж байгаагаар, одоогийн байдлаар БНХАУ нь Jin ангиллын хоёр шумбагч онгоцтой.
АНУ Азийн ПДХ системийг байрлуулах асуудлаар Хятадтай төрөл бүрийн түвшингийн яриа хэлцээг идэвхитэй явуулж байна. Вашингтон Хятад улс руу чиглээгүй гэж Бээжинг ятгасаар байна. Энэ тухай өнөөдөр АНУеын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдэв. “Тэрхүү систем нь Хятад улс руу чиглээгүй, эдгээр төлөвлөгөөнүүд нь Умард-Солонгосын пуужингийн заналхийллэлтэй холбоотой бидний сэрэмжлүүлгийг илэрхийлж буй юм “гэв.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012