×
Улс төр 23 Наймдугаар сарын 2012
АНУ дахь Пакистаны элчин сайд асан Хусейн Хаккани Вашингтон, Исламабадын хоорондын харилцааг амжилтгүй гэрлэлттэй харьцуулаад, түншүүдийн дүр эсгэж байхын оронд “энхийнээр салахыг ” уриалжээ. Вашингтоны Никсоны төвд хэлсэн үгэндээ тэрээр, Пакистаны хүн ам Вашингтоныг жил тутамд хэдэн сая долларын санхүүгийн тусламж үзүүлсээр байхад нь АНУ-ыг дайсагнагч орон гэж үзсээр байгаа юм.
Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров сирийн дотоодын томоохон сөрөг хүчин болох Үндэсний зохицуулах хорооны энхийн санаачилгыг сайшаав. Энэхүү санаачилга нь мөргөлдөөний талууд нэн даруй галаа зогсоож, улс төрийн хоригдлууд болон барьцаанд байгаа хүмүүсийг суллах болон засгийн газар, сөрөг хүчний бүх бүлгүүдтэй яаралтай яриа хэлэлцээ хийхэд оршиж байгаа юм.
Вашингтон Сэнкаку арлуудыг /хятадаар Дяоюйдао/ Япон улсын нутаг дэвсгэр гэж үзэж байгаа төдийгүй, Япон улс АНУ-тай хамт хамгаалах ёстой гэж АНУ-ын Төрийн департамент батлан уламжилсан гэж японы ХМХ-үүд мэдээлэв. Ийм санааг америкийн төрийн департаментын төлөөлөгчид тус улсад айлчилж байгаа Японы ГХЯ-ны АНД-н бүсийн департаментын захиралтай яриа хэлэлцээр хийх үеэр мэдэгдэв.
Бүс нутагт америкийн цэргийн байршлыг өргөжүүлэх хүрээнд АНУ-ын тэнгисийн явган цэргүүдийг тус улсын нутаг дэвсгэр дээр байрлуулахад Хятад улсыг Австралийн эрхийг хүлээн зөвшөөрөхийг уриалав. Энэ тухай Австралийн ГХЯ-ны тэргүүн Боб Карр Australian Financial Review сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Сайд хэлэхдээ, энэхүү арга хэмжээ нь Хятадын эсрэг чиглэгдээгүй.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Тегеранд 8-р сарын 26-31- зохиогдох эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний ДХУ-д оролцоно. Энэ тухай ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Мартин Несирки мэдээлэв. Түүний хэлснээр, ерөнхий нарийн бичгийн дарга ДХУ-ын явцад олон улсын тулгамдсан асуудлаар олон улсын хамтын нийгэмлэгүүдийн сэрэмжлэгүүд болон хүлээж байгаа тухай үг хэлэх төлөвтэй байна.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012