×
Улс төр 22 Наймдугаар сарын 2012
АНУ тус улсын төрийн бус байгууллагуудад Тегераны газар хөдлөлтийн үр дагаварыг арилгахад иранчуудад санхүүгийн тусламж үзүүлэхэд нь түр хугацаагаар зөвшөөрнө. Энэ тухай америкийн сангийн яам мэдэгдэв. Мэдэгдэлд төрийн бус байгууллагууд нь лицензийн дагуу 10-р сарын 5 хүртэл 300 мянган долларын тусламжийг Иранд шилжүүлэх боломжтой. Өмнө нь Тегеран хүчтэй газар хөдлөлт болсны дараа АНУ ын хүмүүнлэгийн тусламжаас татгалзсан юм.
Сеул, Вашингтон хоёр тэдний цэргийн хамтарсан сургуулилтанд Пхеньян этгээд хариу барьж мэднэ гэдгийг нэг л үнэлэхгүй байна. Энэ тухай “Оросын дуу хоолой” радиод Нийгэм-улстөрийн судалгааны төвийн захирал Владимир Евсеев ийн мэдэгдэв.
Такэсима арлуудыг /солонгосоор Токто/ Өмнөд-Солонгос хууль бусад эзлэн авч байна. Энэ тухай Японы ГХЯ ны тэргүүн Коитиро Гэмба парламентын дээд танхимын хуралдаан дээр мэдэгдэв. Түүний ярьснаар, Такэсима нь одоо Японы хяналтан дор биш байна. Бий болсон нөхцөл байдлыг Гэмба “хууль бусаар нутаг дэвсгэрийг эзлэн авсан” гэж үзэж байна.
Сирийн сөрөг хүчний үндэсний зөвлөлийн /ССХҮЗ/ тэргүүн Абдельбасет Сейда мэдэгдэлдээ, Сирийн шилжилтийн ЗГ- ыг бүрдүүлэх санааг судлаж байна гэжээ. Энэ тухай тэр мягмар гаригт Парист Францын ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзахдаа хэлжээ. Сейдын хэлж байгаагаар, ЗГ бүрдүүлэх нь урт удаан зөвлөлдөх уулзалтууд шаардагдах тул, яарахын хэрэггүй гэв. Гэхдээ ССХҮЗ нь энэхүү процессыг аль болох богино хугацаанд шийдвэрлэх болно гэв.
  Орос улсад өнөөдөр Төрийн далбааны өдрийг тэмдэглэж байна. Оросын төрийн далбаа нь гурван өнгөтй:дээд тал нь цагаан, дунд нь хөх, хамгийн дор улаан өнгөтэй бөгөөд 300 жилийн түүхтэй. Орос улсын Төрийн далбаа 18 –р зууны сүүл 19-р зууны эхэн үед Оросын төр улс бүрэлдэн тогтох үед бий болсон.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012