×
Улс төр 21 Наймдугаар сарын 2012
АНУ Хятад улсыг DF-41 тив алгасагч баллистик пуужин шинээр туршисанд түгшиж байна. Энэхүү пуужин нь хятадын байлдааны хуваагдах хэсэгтэй анхны стратегийн баллистик пуужин болох ёстой юм. АНУ-ын албан ёсны хүмүүсийн мэдээлснээр, DF-41 пуужингууд нь өөрийн хөдөлгөний чадлын улмаас анхны цохилт өгөх цөмийн чадавхи болж мэдэх аж.
АНУ Сирид НҮБ -ыг тойрч цэргийн үйл ажиллагаа явуулна гэж сүрдүүлж байна. Ийм байдлыг АНУ ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд ч үгүйсгээгүй юм. Даваа гаригт зохиогдсон хэвлэлийн бага хурал дээр тэр хэлэхдээ, энэ тухайгаа Вашингтон НҮБ ын болон АОЛийн Сири дахь тусгай төлөөлөгчид мэдэгдэх гэжээ.
Япон улс Сеулд Такэсима /Солонгосоор Токто/ арлуудын маргаантай асуудлыг НҮБ ын олон улсын шүүхээр шийдвэрлүүлэхээр албан ёсны шийдвэр гаргав. Үүнтэй холбогдох баримт бичгийг Өмнөд-Солонгосын Гадаад хэрэг, гадаад худалдааны яаманд хүргүүлэх аж. Мягмар гаригт Токиод болж өнгөрсөн хуралдаан дээр Японы ерөнхий сайд Ёсихико Нода Өмнөд-Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бакийн саяхны тус арлуудаар хийсэн яаллыг эрс буруушаав.
Энэ жилийн сүүлээр Өмнөд-Солонгост ээлжит ерөнхийлөгчийн сонгууль болно. Сонгуулийн гол өрсөлдөгчид Шинэ ертөнц нам, Ардчилсан нэгдсэн нам болон Нэгдсэн дэвшилт намаас нэр дэвшигчид байх болно. Эдгээр гурван намыг нэг чухал зүйл нэгтгэж байгаа нь юу вэ гэвэл тэд харьцангуй залуу хүмүүс юм. Энэ оны хоёрдугаар сард байгуулагдсан Шинэ ертөнцийн нам бол сонгуулийн өмнөх кампанид ажилд нилээд тэргүүлэх үүргийг гүйцэтгэж байна.
НҮБ БНАСАУ ын үерт нэрвэгдэгсдэд зориулан 1,05 сая долларыг онцгой тусламж болгон олгоно. Энэ тухай Өмнөд-Солонгосын Х МХ үүд уламжлав. Энэхүү санхүүжилт нь НҮБ ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн болон НҮБ ын хүүхдийн ЮНИСЕФ сангуудын дундаас олгогдох юм.
 Даваа гаригт Түркийн зүүн-өмнөд хэсгийн Газиантеп хотод дэлбэрэлт болсны улмаас найман хүн амь үрэгдэж, 64 хүн шархдав. Энэ тухай орон нутгийн Хюрриет сонин хотын захиргааны тэргүүн Азим Гюзельбегийн хэлснийг иш татан мэдээлжээ. Хэвлэлийн уламжилж байгаагаар, уг явдал хотын төвд цагдаагийн газрын дэргэд болжээ. Дэлбэрэлтийн улмаас зорчигч тээврийн хоёр автобус шатжээ.
  АНУ Сирийн үйл ажиллагаагаа НҮБ ыг тойрч хийж магадгүй гэж Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд Вашингтонд болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Түүний ярьснаар, НҮБ ын АЗ дээр сирийн асуудлыг зохицуулахад нэгдсэн саналд хүрнэ гэдэгт Вашингтон эргэлзэж байгаа гэжээ.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012