×
Улс төр 20 Наймдугаар сарын 2012
Умард-Солонгосын удирдагч Ким Чен Ын зэвсэгт хүчнийхэнд хэрвээ БНАСАУ руу буудах юм бол Өмнөд Солонгост цохилт өгөхөд бэлэн байхыг тушаав. Энэ тухай даваа гаригт Умард Солонгосын ЦТАК агентлаг уламжилжээ. Ким Чен Ын цэргүүдэд мэдэгдэхдээ, тэд “БНАСАУ ын устгаар тогнолтой усанд юм уу, газар нэг ширхэг сум унавал түүний хариуд хүчтэй цохилт” өгөхөд бэлэн байх ёстой гэв.
Латин-Америкийн орнууд Их Британи улстай сөргөлдөөнд ороод байгаа Эквадор улсад Жулиан Ассанжийн асуудлаар дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Шинжээчид үүнийг тусгаар тогтнолын төлөө тэмцэлд эвлэлдэж байгаагийн нэг илрэл гэх бөгөөд британий шудрага шүүхийн хоёрдмол талын бодлогыг буруушааж байна. Өмнөд-америкийн үндэсний холбоонд ордог Латин-Америкийн 12 орны тэргүүн нар Эквадорын эрх баричгдын Жулиан Ассанжид улс төрийн орогнол олгох тухай шийдвэрийг бүрэн дэмжиж байна.
Өмнөд-Солонгос болон АНУ-ын хамтарсан цэргийн хээрийн сургуулилт өнөөдөр эхэллээ. Сургуулилт Солонгосын хойгийн өмнөд хэсэгт зохион явагдаж байгаа бөгөөд хэрвээ БНАСАУ-ын талаас дайрвал түншүүдийн балтан хамгаалах боломжуудыг сайжруулахад оршиж байна гэж Сеул мэдэгдэв. Сургуулилтуудад өмнөдийн 56 мянган цэргийн албан хаагч, 30 мянга хүртэл тооны америкийн цэрэг, офицерүүд оролцож буй юм.
Өнөөдөр Хятадын ирээдүйтэй улс төрч гэгдэж байсан, Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга Бо Силайгийн эхнэр Гу Кайлайд шүүхээс ял оноов. Британий бизнесмен Нил Хейвудын амийг хөнөөснийнхөө төлөө тэр хоёр жилээр хойшлуулсан цаазын ял аваад байна. Ажиглагчид үүнийг маш шуурхай шүүх хурал болсон гэж үзэж байна. Шүүх хурал үндсэндээ нэг хоног болсон.
Хятадын Рэфэй хотын шүүх өнөөдөр хятадын  улс төрч асан Бо Силайгийн эхнэр Гу Куайлайг яллав. Түүнийг британий бизнес эрхлэгч Нил Хейвудын амийг хөнөөсөнд буруутган шүүх Гу Куанлайд цаазын ялыг хоёр жилийн дараа гүйцэтгэхээр тогтоов гэж ИТАР-ТАСС агентлаг уламжлав. Гу Куанлайгийн энэ хэргийн хамсаатан, түүний туслах Жан Сяоцзюнь 9 жилийн ял авлаа.
Мсламын шашинтны Ид аль-Фитр баярын эхний өдөр Сирид цус асгаруулалтыг зогсоож чадсангүй.Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрээгсэлүүд холбогдох мэдэллүүдийг тарааж байна. Өнгөрсөн ням гаригт 107 хүн алагджээ. Тэдгээрээс тус улсын зүүн-хойд болон баруун-өмнөд хэсгүүдийн Дэйр-эз –Зор и Дераа мужуудад илүү олон хүн нэрвэгдлээ. Сирийн нилээд хэдэн хотуудад болсон баярын мөргөлийн дараа сөрөг хүчнийнхий талынхан гудамжинд хүмүүс рүү дайрчээ.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012