×
Улс төр 19 Наймдугаар сарын 2012
Ливийн нийслэл хот Триполид өнөөдөр өглөө ДХЯ-наас холгүй хоёр удаа дэлбэрэлт гарсан тухай тус улсын Аюулгүй байдлын албанаас уламжлав. Эхний удаад ДХЯ-ны ойролцоо минжүүлсэн автомашин агаарт дэлбэрсэн аж. Хоёрдахь дэлбэрэлт эмэгтэйчүүдийн полицын академийн дэргэд болжээ. Өмнө нь – Аль-Арабия” телевизийн суваг Триполийн дэлбэрэлтийн тухай мэдээлж байсан.
Сирийн хоёр дахь нийслэл - Алеппо хот байлдааны талбар болсон хэвээр байна. Засгийн газрын цэргүүд гудамж талбайд босогчдын бүлгэмүүдтэй тулалдаж, тэдний хамгаалтыг сэтлэх гэж оролдож байна. “Сурия” телевизийн мэдээлснээр, хотын хүн ам алан хядагчдын мөрийг гаргахад туслаж байна. Тэднийг Фирдоус болон аль-Жабири өргөн чөлөөнүүд, телевизийн төв болон техникийн коллежжээс шахан зайлуулжээ.
Хятадын өмнөд хэсгийн Шэньчжэн болон Гуанчжоу хотуудад Сенкаку арлууд дээр японы идэвхтэнүүд очиж, өөрийн улсын гурван далбааг тогтоосныг эсэргүүцэж 3000 орчим хүн жагсав. Тэд японы эсрэг уриа лоозун барьж, японы далбааг шатааж байснаас гадна нилээд хэдэн япон автомашин болон япон хоолны газрууд тэдний дайралтанд өртөв. Эсэргүүцлийн жагсаалууд Чжэнцзян мужийн Ханчжоу хотод болж байна.
ЕХ-ны дипломатын тэргүүн Кэтрин Эштон Сирийн НҮБ-ын болон АОЛийн тусгай төлөөлөгчөөр Лахдар Брахими томилогдсон явдлыг сайшаан, түүнд “бүрэн дэмжлэг” үзүүлнэ гэж амлав. “Аль нэг талуудын мөргөлдөөнийг цаашид гүнзгийрүүлэх нь Сирид, түүний ард түмэнд болон бүс нутагт бүхэлд нь маш том зовлонд унагаж мэдэх юм” гэж Эштон мэдэгдэлдээ өгүүлжээ.
Сирийн НҮБ-ын зэвсэггүй ажиглагчдын бүрэн эрхийн хугацаа ням гаригт дуусч байна. Өнгөрсөн пүрэв гаригт НҮБ-ын АЗ төлөөлөгчдийн хугацааг сунгахгүй гэсэн шийдвэр гаргасан. Одооноос Сирид НҮБ-ыг Дамаск дахь зохицуулах товчоо төлөөлөх болно. Орос улсын НҮБ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин НҮБ-ын АЗ Сирийн ажиглагчдын мандатыг сунгахгүй шийдвэр гаргасантай холбогдуулан үүнд харамсч байгаагаа илэрхийлсэн.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012