×
Улс төр 18 Наймдугаар сарын 2012
Сирийн мөргөлдөөнийг шуурхай зохицуулах сонирхолтой төрийн тэргүүн нар НҮБ-ын шинэ тусгай төлөөлөгчийн томилгоог сайшааж байна. Албан ёсны Бээжин, Лондон, Вашингтон болон Москва нь Лахдар Брахимийн нэр хүнд тус бүс нутгийн цэргийн ажиллагааг зогсооход туслана гэж найдаж байна.
Америкийн Улсуудын Байгууллага /АУБ/ 8-р сарын 24-нд Эквадор болон Их Британий хоорондын хямралдын асуудлыг судлахаар ГХЯ-ны сайд нарын зөлгөөн зохион явуулна. Энэхүү шийдвэрийг баасан гаригт тус байгууллагын хуралдаанаас гаргасан бөгөөд дэмжсэн 23 санал авч, АНУ болон Канад эсрэг санал өгчээ. Эквадор нь “Викиликс” Интернет сайтын үндэслэгч Жулиан Ассанжид улстөрийн орогнол олгосон юм.
Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Сирийн асуудлаарх тохиролцоонуудыг “амьдаар нь булшлахгүй” байхыг уриалав. “Скай Ньюс Арабия” телевизийн сувагт баасан гаригт өгсөн ярилцлагадаа эдгээр тохиролцоо нь “өрнөдийн орнууд болон Орос, Хятад, Түрк арабын тэргүүлэх орнуудын хамгийн чухал зөвшилцөө“ гэжээ.
 Сирийн асуудлыг зохицуулахад НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Анннаны албыг Алжирын дипломат Лахдар Брахими залгамжлахаар болов. Энэ тухай Нью-Йоркд тараасан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны мэдэгдэлд өгүүлжээ. Лахдар Брахимийг томилогдсныг Москва сайшааж байна. Энэ тухай НҮБ-ын дэргэдэх Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин сэтгүүлчдэд мэдэгдэв.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012