×
Улс төр 17 Наймдугаар сарын 2012
Энэтхэг улс Пакистан, Хятадын хилээс холгүй  өөрсдийн цэргийн зузаатгал хийх үүднээс 18 хоолой барих төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлээд байна гэж Ассошейтэд пресс агентлаг уламжлав. Ойролцоо хонгилууд нь зэвсэгт мөргөлдөөний үед хил рүү цэрэг татах шуурхай ажиллагааны үед замуудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлдэг юм. Тус улсын хойд зүгийн Рохтангийн давааны доорх хоолойнуудын нэгийг барих ажил эхлээд байна.
Сирийн улсад богино хугацаанд гал зогсоох болон Дамаскад бүрэн эрхтэй төлөөлөгчдийг томилох, хямралыг зохицуулах асуудлаар яриа хэлэлцээ явуулах зэрэг асуудлын төслийг Москва НҮБ-ын АЗ-д санал болгов. Уг баримт бичигийг өнөөдөр НҮБ-ын төв байранд “Үйл ажиллагааны хэсэг” уулзалт дээр хэлэлцэж байна. Хуралдааныг Орос улс санаачилсан.
Орос улс НҮБ-ын АЗ-д Сирийн хүчирхийллийг зогсоохын тулд энхийн яриа хэлэлцээ хийх шинэ хугацааг тогтоохыг санал болгож байна. НҮБ-ын дэргэдэх Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин хэлэхдээ, уг баримт бичгийн холбогдох текстийг тараасан байгаа гэв. Мөргөлдөөнтэй байгаа орнуудад тодорхой хугацаагаар цэргийн ажиллагааг зогсоох бөгөөд сири хоорондын яриа хэлэлцээ хийх өөрсдийн төлөөлөгчдийг оролцуулахаар санал тавих хэрэгтэй аж.
Еврокомисс одоохондоо Эквадор, Их Британи, Шведын хоорондын Жулиан Ассанжийн асуудлаарх маргаанд оролцохгүй. ЕХ-ны олон улсын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кэтрин Эштоны мэдэгдэж байгаагаар, энэхүү тулгамдсан асуудал нь зөвхөн үүнд оролцож байгаа орнуудын шийдвэрлэх асуудал. Гэвч ЕХ тэдгээрийн өрнөлийг ажиглаж байх болно. Wikileaks сайтыг үндэслэн байгуулагч Их Британид Эквадорын ЭСЯ-нд одоо байгаа юм.
Сөүл Токиогийн Токто /японоор Такэсима/ арлуудын асуудлаар олон улсын шүүхэд хандах гэж байгааг эс тоомсорлох болно. Энэ тухай өмнөд-солонгосын ХМХ-үүд баасан гаригт мэдээлэв.
 НҮБ-ын АЗ-ийн хаалттай хуралдаанаар 8-р сарын 20-ны өдөр ажиглагчдын мандатыг сунгахгуй байхаар шийдвэрлэв. Үүний оронд Дамаскад НҮБ-ын зохицуулах товчоо байрлах болно. Сирийн эрх баригчид товчоог тус улсад байрлуулах зөвшөөрөл өгсөн. Энэ тухай ерөнхий нарийн бичгийн даргын туслах Эдмонд Мулле мэдэгдэв. Тэр хэлэхдээ, эхний үед төлөөлөгчийн бүрэлдэхүүнийг Сирид үлдэж ажиллахыг хүссэн тус улсад байгаа НҮБ-ын ажилтануудаас авах юм.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012