×
Улс төр 16 Наймдугаар сарын 2012
“WikiLeaks” үндэслэн байгуулагч Жулиан Ассанжид үг хэлэх эрх чөлөөг нь хамгаалах болон аюулгүй байдлыг нь хангах үүднээс Эквадор улс-төрийн орогнол олгов. Энэ тухай латин америкийн тус улсын ГХЯ-ны сайдРикардо Патиньо өнөөдөр мэдэгдэв. Британий “Скай ньюс” телевизийн сувгийн шууд нэвтрүүлгээр түүний хэлснийг дамжуулжээ.
Британий эрх баригчид “WikiLeaks” сайтын үндэслэгч Жулиан Ассанжийн нуугдаж байгаа Лондонгийн Эквадорын Элчин сайдын яам руу дайрахаар заналхийлж байна. Интернет сэтгүүлч - Жулиан Ассанж нь томоохон орнуудын дипломатын тагнуулын ба өндөр албан тушаалтнуудын авилгын тухай,цэргийн гэмт хэргүүдтэй холбоотой шуугиан тарьсан маш олон нууцын зэрэглэлийн мэдээллүүдийг бүх нийтийн хүртээл болгосон.
Орос, Хятад улсууд нь Сирийн асуудлаархи тогтоолуудад хориг тавьж байсан нь НҮБ-ын зарчмыг хамгаалж байжээ. Энэ талаар Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров хийсэн мэдэгдэлдээ, тэрхүү хоригуудад өөрсдийн тусгаар тогтнол болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бусад улсын тусгаар тогтнолд хөндлөнгөөс оролцохгүй зэрэг асуудал орсон юм.
Хятад улс Японы эрх баригчдаас нутаг дэвсгэрийн маргаантай Зүүн-Хятадын тэнгисийн / хятадаар Дяоюйдао / Сэнкаку арлуудаас болж саатуулагдсан өөрийн 14 иргэнийг нэн даруй, үг дуугүй суллахыг шаарджээ гэж Рейтэр агентлаг уламжилжээ. Японы эргийн хамгаалалтын албаныхны саатуулсан Гонконг, Макаогийн 14 сайн дурынхан дээрх арлуудын нэг дээр буусан юм.
Меккад хуран цугларсан Исламын хамтын ажиллагааны байгууллагын /ИХАБ/ орнуудын төрийн тэргүүн нар олон улсын энэ бүтцийн Сирийн гишүүнчлэлийг түр зогсоох шийдвэрийг батлав. Холбогдох мэдээлэл ДХУ-ын үр дүнгийн баримт бичигт тусгагджээ. Уулзалтанд оролцогчид Сирийн бүрэн бүтэн байдлыг хадгалах шаардлагатай байгааг цохон тэмдэглэв.
НҮБ-ын АЗ-ийн ажиглагчдын гишүүдийн дунд Сири улсын нутаг дэвсгэр дээр олон улсын байгууллагын ажиглагчдын хугацаа дууссаны дараа тэдний мандатыг хадгалах шаардлагатай гэдэгтэй санал нэгдэж байна. Энэ тухай НҮБ-ын дэргэдэх Франц улсын байнгын төлөөлөгч Жерар Аро лхагва гаригт Нью-Йоркд хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдэд мэдээлэв. НҮБ-ын Сирийн ажиглагчдын бүрэн эрхийн хугацаа энэ 8-р сарын 19-нд дуусах юм.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012