×
Улс төр 15 Наймдугаар сарын 2012
Япон улс тангарагтаа үнэнч байж, хэзээ ч дайтахгүй, энх тайвныг бэхжүүлэхийн төлөө бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллана . Энэ тухай өнөөдөр японы ерөнхий сайд Ёсихико Нода нийслэлийн “Ниппон Будокан” тавцангийн хөшөө дурсгалыг нээх ёслол дээр мэдэгдэв.
Хятадын хэсэг идэвхтэнүүд лхагва гаригт Бээжин, Токиогийн нутаг дэвсгэрийн маргаантай Дяоюйдао /Сенкаку/ арлууд дээр буулаа. Энэ тухай японы эргийн хамгаалалтын албанаас мэдээлсэн. Японы тал чухам ямар арал дээр тэд буусныг мэдээлсэнгүй. Японы телевизийн Эн-Эйч-Кей сувгийн уламжилснаар, тэднээс тавыг нь японы аюулгүй албаны хүчнийхэн саатуулаад байна.
АНУ Сирийн хууль ёсны эрх баригчдыг унагах процессыг хурдасгахын тулд НАТО-гийн түншүүдтэйгээ харилцан ажиллагаагаа чангатгах төлөвтэй байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон энэхүү сэдвээр Их Британи, Франц, Герман, Түрк улсуудын ижил албан тушаалын хүмүүстэй утасны дэглэмээр бага хурал хийв. Төрийн департаментын төлөөлөгчийн мэдээлснээр, “сирийн сөрөг хүчнийхэнд туслах үүднээс дэглэмийн уналтыг шуурхайлах” арга хэмжээнүүдийн асуудлыг хэлэлцэв.
БНХАУ-ын далбаатай багтаа 14 гишүүнтэй хөлөг онгоц өнөөдөр нутаг дэвсгэрийн маргаантай Сенкаку арлуудын бүсэд явж орлоо гэж японы тэнгисийн аюулгүй байдлын удирдах газраас мэдээлжээ. Хятад улсын “Баодяо” хөлөг онгоц БНХАУ-д Дяоюйдао гэж нэрлэдэг арлуудын ойролцоо японы хуулийн байгууллагуудын анхааруулгыг зөрчин арлуудын бүсийн усанд нэвтрэн орлоо.
Сирийн засгийн газар тус улсын НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгчийн албан тушаалд Алжирын ГХЯ-ны сайд асан Лахдар Брахимийг томилохыг дэмжиж байна. Энэ тухай 8-р сарын 31-нд бүрэн эрхийн хугацаа нь дуусах гэж байгаа тусгай төлөлөөлөгч Кофи Аннаны албан ёсны төлөөлөгч Ахмад Фавзи ярьсаныг Рейтер агентлагт иш татан уламжилжээ.
Исламын хамтын ажиллагааны байгууллагын ДХУ Меккад нээгдлээ. Дэлхийн 56 орны тэргүүн нар Сирийн асуудлыг хэлэлцэхээр хуран цугларчээ. Саудын Арабын хаан Абдалла бен Абдель Азиз аль-Сауд ДХУ-ыг нээв. Тэрээр исламын ертөнцийг санал зөрөлдөөнөө даван туулж, лалын шашны урсгалын  яриа хэлэлцээний төвийг байгуулахыг уриалав. Өмнө нь тус байгууллагын ГХЯ ны сайд нар нэгдэл дэхь Сирийн гишүүнчлэлийг түр зогсоохоор шийдвэрлэсэн.
Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Кремльд Лондонгийн Олимпийн наадмын шагналтануудтай уулзаж, шагнал гардуулна. Арга хэмжээнд 170 гаруй хүн уригдснаас 82 тамирчин, дасгалжуулагчдын бүрэлдэхүүн болон бие тамир спортын холбооны удирдлага оролцоно. Путин алтан медальтануудад “Эх орны гавъяаны “одон, хүндэтгэл, найрамдлын одон гардуулна.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012