×
Улс төр 14 Наймдугаар сарын 2012
Пакистаны зэвсэглэсэн хүчнүүд ойрын үед “Талибан” хөдөлгөөний эрсэг томоохон ажиллагааг Афганистаны хил дээрх омгуудын бүс дээр явуулахаар төлөвлөж байна гэж  АНУ- ын БХЯ-ны сайд Леон Панетта Пакистаны хуурай замын цэргийн сайд, генерал Ашфак Первеза Кианийгийн хэлснийг иш татан уламжлав. Панетта мэдэгдэлдээ, АНУ болон Пакистаны харилцаа нь сүүлийн үед “нилээд сайжирч байгаа “гэв.
Владимимр Путин Орос улсын ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдсоноос хойш 100 хоног өнгөрөөд байна. Путин өөрийн ерөхийлөгчийн томилгооны эхэнд гадаад бодлогод ихээхэн анхаарлаа хандуулна гэсэн. Эхний 100 өдөр ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин 11 оронд айлчлал хийсэний дотор Хятад, Герман, Франц, Их Британи, Мексик, Израиль гэсэн орнууд юм.
Хятадын засгийн газрын гадаад бодлогын асуудал эрхэлдэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бинго наймдугаар сард ОХУ-д айлчилна гэж БНХАУ-ын ГХЯ уламжлав. Тус байгууллагын сайтан дээр гарсан мэдээнд 8-р сарын 19-нд Дай Бинго ОХУ-д зохиогдох хятад-оросын стратегийн асуудлаар зөвлөлдөх долдугаар уулзалтанд оролцох аж. Хятадын засгийн газрын гишүүн Монгол улсад айлчилна гэж сайтан дээр мэдээлжээ.
Японы хоёр сайд токиогийн Ясукуни хийдэд очих бодолтой байгаагаа мэдэгдсэн нь Японы түшмэдүүд синтоистын энэхүү хийдэд очих нь Зүүн Азийн орнуудад эсэргүүцэлтэй тулгарах нь дамжиггүй юм.
Сирийн цэргүүд босогчдын хяналтанд байгаа Алеппо хотын гудамж талбайд тулалдаж байна. Сурия аль-Эн агентлагийн уламжилснаар Суккари болон Сейф-эд-Давля дүүргүүдэд хэдэн арван террористууд болон хөлсний цэргүүд алагджээ. Өмнө хэсгийн Мешхед болон Салах -эд-Дин дүүргүүдийг аюулгүй бүсээр зарлав, дүрвэгсэд тийш нүүн ирсээр байна.
Исламын хамтын ажиллагааны байгууллагад /ИХАБ/ ордог 56 улс орны төлөөлөгчид 8-р сарын 14,15 ны өдрүүдэд саудын арабын Мекка хотод болох шуурхай ДХУ-д оролцоно. ДХУ-ын өмнө саудын арабын Джидда хотод тус байгууллагын ГХЯ-ны тэргүүн нарын бэлтгэл хуралдаан боллоо. Уулзалтын гол шийдвэр нь тус байгууллагын Сирийн гишүүнчлэлийг түр зогсооход гишүүдийн зөвшөөрөл авах асуудал байв.
НҮБ-ын ерөнхий нарйин бичгийн дарга Пан Ги Мун НҮБ-ын АЗ-д олон улсын зэвсэглээгүй ажигчлагчдын оронд Сири рүү хүмүүнлэгийн ажилтанууд болон яриа хэлэлцээр хийх албаны хүмүүс илгээх санал тавьлаа. Энэ тухай ЭФЭ агентлаг НҮБ-ын АЗ-д хаяглан илгээсэн илтгэлээс иш татан уламжлав.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012