×
Улс төр 13 Наймдугаар сарын 2012
Египтийн ерөнхийлөгч Мухаммед Мурси ням гаригт 6-р сард Үндсэн хуулиар баталж тус улсын Зэвсэгт хүчнийн дээд зөвлөлд нилээд бүрэн эрх өгч буй үйл ажиллагааг хүчин болгов. Мурси дэд ерөнхийлөгчөөр Махмуд Мухаммед Меккийг томилов. Түүнчлэн, тэр БХЯ ны сайд Хусейн Тантауиг болон ерөнхий штабын дарга Сами Анан нарыг огцруулав. Одооноос тэд ерөнхийлөгчийн зөвлөхийн албан тушаалд очиж байна.
Сирийн сөрөг хүчин Иордани болон Түркийн хилийн зурвасууд дээр нислэггүй бүс тогтоохыг шаардаж байна. Энэ тухай Өрнөдийн ХМХ-үүдэд Сирийн үндэсний зөвлөлийн тэргүүн Абдельбассет мэдэгджээ. Үүний өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон Стамбулд ирэхдээ Сирийн нутаг дээр нислэггүй бүс байгуулах тийм боломжийн тухай анх удаагаа мэдэгдсэн.
Иран дахь бахрейны элчин сайдын яам нэг жил завсарласныхаа дараа ажлаа сэргээв гэж даваа гаригт Рейтер агентлаг уламжлав. Бахрейны ГХЯ ны тэргүүн Халид аль-Халиф өөрийн микрологийн сүлжээнүүдийн Твиттерт Иранд ирж ажилдаа орсон тухайгаа бичжээ. 2011 оны 2-р сард Бахрейнд шийтын сөрөг хүчнийхний эсэрг эмх замбараагүй байдал эхэлж, 3-р сард тус улсад саудын аарбын цэргүүдийг оруулсан юм.
Газын зурвас эрх баригчид Гиптийн хилийн доогуурх дамын наймаачдын нэвтэрдэг хонгилыг устгаж, хамтарсан “Рафах” шалган нэвтрүүлэх боомтыг ажлыг сэргээхэд бэлэн байгаа аж. Энэ тухай одоогийн эрх баригч ХАМАС хөдөлгөөний төлөөлөгч Салах Бардауиль уламжлав. Тэрээр хэлэхдээ, хэдэн зуун хонгилдууд нь Газын зурвасд хэрэглээний бараа нийлүүлэх зорилгоор ашиглагддаг.
Сирийн сөрөг хүчний үндэсний зөвлөл /ССХҮЗ/ Сири Иордани, Түрктэй хиллэсэн хилүүд дээр гадаадын хүчнийхэн хангах боломжтой нислэггүй бүс тогтоохыг шаардаж байна. Энэ тухай ССХҮЗ ийн тэргүүн Абдельбассет өрнөдийн ХМХ-үүдэд мэдэгджээ. Түүний ярьснаар, ССХҮЗ нь ням гаригт сирийн засгийн газрын цэргүүд сөрөг хүчнийхний эзлэн аваад байгаа Алеппо хотын хорооллуудыг эрчимтэй бөмбөгдөж эхэлжээ.
Япон улс Токто /Такэсима/ арлуудаас татгалзах ёстой гэж Умард-Солонгосын ЦТАК агентлаг уламжлав. Сүүлийн найман жилийн турш тус арлууд дээр өөрийн хяналтыг тогтоох гэсэн Токиогийн эрмэлзэлийг “БНАСАУ-ын тусгаар тогтнолыг бүдүүлгээр зөрчихийн хамт Зүүн-Хойд Азид милитарист тохуурхалаа хэрэгжүүлэх гэсэн ородлого” гэж үзэж байна ЦТАК уламжилжээ.
Түрк улсад босогчид парламентын Ардын бүгд найрамдах намын гишүүн Хусейн Айгуныг тус улсын зүүн хэсгийн Тунджели хотоос холгүй хулгайлжээ. Энэ тухай даваа гаригт Ассошейтэд пресс агентлаг намын төлөөлөгчдийн мэдээлснийг иш татан уламжлав. Урьдчилсан мэдээгээр, хулгайлагчид нь Айгуны явж байсан автомашиныг зогсоон түүнийг үл мэдэх газар руу авч явжээ.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012