×
Улс төр 11 Наймдугаар сарын 2012
АНУ-ын конгрессын Ираны эсрэг шинэ багц хориг үнэн чанартаа хүчин төгөлдөр болов. Өнөөдөр ерөнхийлөгч Барак Обама зохих хуульд гарын үсэг зурсан тухай америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлав. Энэ хууль ёсоор уран олборлох салбарт Ираны эрх баригчидтай хамтран ажиллаж, нефть тээвэрлэх онгоц тус улсад олгож, худалдаж, турээслүүлж байгаа компани, хүмүүсийн эсрэг хориг тогтоов.
Египетийн армийн анги салбарууд Синай хойгийн уулархаг нутагт хэт даврагч бүлгүүдийн эсрэг тусгай ажиллагаа явуулна гэж өчигдөр армийн командлалын төлөөлөгч мэдээлэв. Түүний хэлснээр цэргийнхэн хэт даврагсадын гол хүчин ба тэдний бааз, зэвсгийн агуулахууд байгаа хойгийн төв уулархаг Габль аль-Халялийг эзлэх зорилго тавьжээ. Ирээд байгаа мэдээнүүдээс харахад өчигдөр нэмэлт 50 танкийг Суэцын сувгаар Синай хойгт тээвэрлэн шилжүүлжээ.
Япон улс Такэсима (солонгосоор Токто) арлууд чухам ямар улсад харьяалагдах асуудлыг Өмнөд Солонгостой НҮБ-ын олон улсын шүүхэд хандаж шийдвэрлүүлэх бодолтой байна гэж Японы ГХ-ийн сайд Коитиро Гэмба Сөүлээс дуудаж буцаасан элчин сайд Масатоси Мутотой уулзсныхаа дараа мэдэгдлээ. Өчигдөр БНСолонгоос улсын ерөнхийлөгч Ли Мён Бак нутаг дэвсгэрийн маргаан үүсгэсэн арлуудад анх удаа очлоо. Японы талаас үүнтэй холбогдуулан эрс эсэргүүцэл илэрхийлэв.
НҮБ-ын төлөөлөгчдийг Сири улсад хэвээр байлгана гэж олон улсын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга АЗ-ийн гишүүн орнуудад явуулсан захидалдаа мэдэгджээ. Түүний хэлснээр НҮБ ын төлөөлөгчдийг Сирид байлгах нь байдлыг газар дээр нь үнэлсний үр дүнд оновчтой хяналтын үндэс тавигдана. «Ажиглагчдын мандатын хугацаа дууссан ч хүмүүнлэгийн агентлагууд Сирид үлдэж ажиллана» гэж Бан Ги Мун хэллээ.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012