×
Улс төр 10 Наймдугаар сарын 2012
Токио Өмнөд-Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак ийг Такэсима арлуудаар /солонгосоор Токто/ аяласныг эсэргүүцэн Сөүлээс өөрийн улсын элчин сайдыг түр хугацаагаар буцаалаа. Энэ тухай өнөөдөр японы ГХЯ-ны сайд Уитиро Гэмба мэдэгдэл хийв. Түүний ярьснаар, ийм төрлийн аялал нь “хоёр талын харилцаанд хүчтэй нөлөөтэй” төдийгүй Япон улс үүнд “хатуу хариу өгөх болно “гэжээ.
Өнөөдөр Япон улс ерөнхийлөгч Ли Мен Бакийг Японы тэнгисийн Токто /японоор Такэсима/ арлуудаар айлчилсныг эсэргүүцэж Өмнөд – Солонгос улсаас өөрийн Элчин сайдыг түр хугацаагаар татлаа. Эдгээр арлууд нь Япон, Өмнөд-Солонгосын нутаг дэвсгэрийн маргаантайд тооцогдож буй юм. Нэг сарын өмнө Токио ийм төрлийн дипломат үйл арга хэмжээг Хятадтай Дяоюйдао /японоор Сенкаку/ арлуудын нутаг дэвсгэрийн маргаанаас болж гаргасан юм.
Засгийн газрын арми Сирийн “хойд нийслэл”Алеппо хотын төвийн дүүргүүдийг эзлэж аваад, алан хядагчдаас цэвэрлэж байна. Барилга байгууламжийн нягт байршлаас болж уг ажиллагаа нэг бус өдөр үргэлжлэж магадгүй. Шинжээчдийн үзэж байгаагаар, сирийн хоорондын мөргөлдөөний энэ гол фронтод өөрчлөлт гарч, хүчний эцсийн тэнцэл засгийн газрын цэргүүдийн талд гарлаа.
АНУ ПДХ системээ өргөжүүлж, Персийн булангийн бүс нутагт холбоотнуудтайгаа түншлэлийг бэхжүүлж байна гэж Төрийн департаментын төлөөлөгч Патрик Вентрелл мэдэгдлээ. АНУ арабын хэдэн улстай хамтран бүс нутагт ПДХ системийн бэхлэгдсэн районыг байгуулах хүчин чармайлтаа идэвхжүүлж байна гэж үүний өмнө New York Times сонин мэдээлсэн билээ.
Пуужингийн туршилтын талбарыг шинэчлэх эсвэл цөмийн туршилтыг бэлтгэхээс Пхеньян төлөвлөгөөт эдийн засгаас татгалзсныг Сөүл илүү олон удаа дурдаж байна. Өмнөд Солонгосын «Ренхап» агентлагаас вашингтоны «Чөлөөт Азийн радиогийн» мэдээллийг үндэслэн БНАСАУ-д шинэтгэл явуулж эхлэх шинэ хувилбарыг санал болгов. Эдгээр эх сурвалжийн мэдээлэл үнэн байвал Ким Чен Ын үйлдвэрийн газруудын удирдлагыг шинэтгэх нууц захирамж өгчээ.
Япон улс элчин сайдаа Сөүлээс дуудан буцаах боломжийг авч үзэж байна. Өнөөдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мён Бак хоёр орны хооронд маргаан үүсгэсэн Японы тэнгис дэх Такэсима аралд хүрэлцэн очвол японы талаас тийм арга хэмжээ авна. Одоо өмнөд солоногосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Солонгосын хойгт Токто гэдэг Такэсима арлууд руу явахаар мордов.
Өнөөдөр оросын ба энэтхэгийн 30 гаруй цэргийн албан хаагчийг нисдэг тэрэгнүүдээс террорын эсрэг орос-энэтхэгийн «Индра-2012» сургуулилтын хүрээнд Буриадын Бурдуны буудлагын талбарт буулгана. Су-25 дайрагч, Су-24 бөмбөгдөгч онгоцууд болон Ми-24, Ми-8 нисдэг тэрэгнүүд сургуулилтад оролцож байна. Нисэх хүчин цэргийн ажиллагааны нийтийн системийн хүрээнд зорилтуудыг биелүүлэх ажиллагааг сургуулилах юм.
Өчигдөр Үндэсний шилжилтийн зөвлөлөөс засгийн эрхийг уламжласан Ливийн Бүх нийтийн үндэсний конгресс «Үндэсний фронт» намын удирдагч Мухаммед Магарифыг даргаар сонгов. Тэрээр Каддафигийн дэглэмийг олон жилийн турш тууштай шүүмжилж ирсэн билээ. Хууль тогтоох байгууллагын үүрэг гүйцэтгэх 200 суудалтай конгресс шинэ засгийн газрыг эмхлэн байгуулах ёстой. Түүнчлэн ирээдүйн сонгууль явуулах үндэс болох Ливийн шинэ Үндсэн хуулийг боловсруулах юм.
Сирид гал зогсоох дэглэмийг ажиглах НҮБ-ын төлөөлөгчдийн тоог ахин хорогдуулав. Олон улсын байгууллагын Төв байран дахь эх сурвалжаас мэдэгдснээр 8-р сарын 13 гэхэд Сирид 100 ажиглагч үлдэнэ. НҮБ-ын АЗ-ийн болон ажиглагчдаа тийшээ явуулсан орнуудын хаалттай хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын энхийг сахиулах ажиллагааны асуудал эрхлэсэн туслах Эдмонд Муллейн илтгэл ийм зөвлөмж агуулжээ.
Алжирын ГХ-ийн сайд асан Лахдар Брахими НҮБ ба Арабын улсуудын холбооны сирийн зохицуулалтын асуудал эрхлэсэн онцгой эрхт төлөөлөгчийн албан тушаалд Кофи Аннаныг залгамжлах бололтой гэж Ройтер агентлаг мэдээллээ. Агентлагийн эх сурвалжаас уламжласнаар ирэх долоо хоногийн эхээр түүнийг томилно.
Монгол улсын УИХ шинэ ерөнхий сайдыг томилов. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар урьд нь дэд ерөнхий сайд байсан Норовын Алтанхуяг засгийн газрыг тэргүүлэв.Алтанхуяг бол 6-р сарын 28-нд парламентын сонгуульд ялсан Монголын ардчилсан намын дарга юм.
НҮБ-ын Еренхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Тегеранд Сирийн асуудлаархи бага хуралд оролцогчдод хандан сирийн мөргөлдөөнийг удаан үргэлжлэх иргэний дайн болгон хувиргаж даамжруулахаас сэрэмжлэхийг уриалав. «Янз бүрийн омог аймгийн нөөц баялгийг устгаж мэдэх сунжирсан иргэний дайн хийх ноцтой аюул тулгарсан» гэж Ерөнхий нарийн бичгийн даргаас Тегеран руу явуулсан уриалгад өгүүлжээ.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012