×
Улс төр 9 Наймдугаар сарын 2012
Хятадын улстрөч асан Бо Силайгийн эхнэр Гу Канлай британий бизнесмен Нил Хейвудын амийг хөнөөхөд өөрийгөө буруутай гэдийг шүүхийн өмнө хүлээв. Энэ тухай 53 настай эмэгтэй өнөөдөр Хэфэй /Аньхой муж/ хотод болсон шүүх хурал дээр мэдэгдсэн гэж Интерфакс уламжлав. Түүний үгийг сэтгүүлчдэд БНХАУ ын засгийн эрх баригчдын төлөөлөгч Тан Игань дамжуулжээ. Ойрын өдрүүдэд шүүгчид хавтаст хэрэгтэй бүрэн танилцах юм.
Пентагоны тэргүүн Леон Панеттагийн сирийн босогчид Алеппо хотыг эзлэн авч, ерөнхийлөгч Башар Асадын “шарлийн хайрцагны таганд сүүлчийн хадаасыг хадах ” найдвар талаар өнгөрөв. Энэхүү стратегийн суурин газрыг засгийн газрын хүчнийхэн хяналтандаа авлаа. Сөрөг хүчин зүрхээ даран ялагдлаа хүлээв.
Хятадын Хэфэй хотод /Аньхой муж/ өнөөдөр Бо Силайгийн эхнэр 53 настай Гу Кайлайг шүүх ажиллагаа эхлэв. Түүнийг британий бизнес эрхлэгч Нил Хейвудын амийг санаатайгаар хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа бөгөөд цаазын ял оноож магадгүй. Түүнчлэн хэрэгтэний суудалд Бо Силайгийн гэр бүлд ажиллаж байсан Жан Сяоцин сууж байна. Түүнийг аллагад хамаатай гэж үзэж байна.
Монгол улс засгийн газаргүй үлдэж мэдэх нь байна. Монгол улсын ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярт шүүхээс ял оногдуулсан нь тус улсын улс төрийн нөхцөл байдлыг тогтворгүй болгож байна.
Испаний ГХЯ-ны тэргүүн асан Мигель Анхель Моратинос болон түүний эх орон нэгтэн НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга асан Хавьер Солан нар Сири дахь НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгчийн албан тушаалд томилогдох магадлал өндөр байна. Энэ тухай тус байгууллагын төв байрнаас дипломат эх сурвалжууд мэдээлэв. Тэд тусгай төлөөлөгчдийг Финляндын ерөнхийлөгч асан Марти Ахтисаари тэргүүлэх болсон тухай мэдээг няцаав.
Иран улс Сирийн эрх баригчид болон сөрөг хүчнийхэнтэй төрөл бүрийн яриа хэлэлцээ хийхэд зуучийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна. Энэ тухай ГХЯ-ны сайд Али Акбар Салехи америкийн Washington Post сонины сайтад гарсан нийтлэлдээ өгүүлжээ. Өгүүлэлд сайд сүүлийн арван жил Иран нь Ирак, Афганистанд “тогтворжуулах үүргийг” гүйцэтгэсэн гэж тэмдэглэжээ.
Ливийн үндэсний шилжилтийн зөвлөл өнөөдөр засгийн эрхийг Бүх нийтийн үндэсний конгресст шилжүүлэв гэж Франс пресс агентлаг уламжлав. Үндэсний конгресс нь өнгөрсөн 7-р сард тус улсын парламентын 60 жилийн түүхэнд анх удаагаа сонгогдсон. Тэдний зорилго шилжилтийн үед улс орныг удирдаж, сайд нарын кабинетыг бүрдүүлж, шинэ үндсэн хуулийн төслийг боловсруулах хороонд сонгуулийн тухай хуулийг батлуулах юм.
Энэтхэг улс өнөөдөр цөмийн цэнэгдэгч тээх чадвартай “Агни-2” дунд зайны баллистик пуужингийн туршилт хийв энэ тухай энэтхэгийн “Ай-би-эн” телевизийн суваг уламжлав. Уг пуужингуудыг Бэнгалийн булангийн Орисса мужийн эргийн Уилер арлаас хөөргөжээ. Энэтхэгийн армийн зэвсэглэлд нэвтрүүлсэн “Агни—2“ пуужинг анх 1999 онд туршисан.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012