×
Улс төр 8 Наймдугаар сарын 2012
Сирийн асуудлаархи Оросын байр суурь зайлшгүй давуу болохгүй байсан ч ёс суртахууныг л үндэслэсэн юм. Иймээс өнөөгийн нөхцөлд цорын ганц зөв байр суурь болсон гэж дэлхийд нэрд гарсан араб дахиныг судлагч академич Евгений Примаков мэдэгдлээ. Евгений Примаков тухайн үед Оросын засгийн газрыг удирдаж, ГХЯ-ыг тэргүүлж байсан.
Засаг захиргааны шинэ нэгж байгуулж, хятадын гарнизоныг Өмнөд Хятадын маргаантай арлуудад байрлуулсан явдал Вашингтон Бээжингийн хооронд ширүүн санал шүүмжлэл үүсгэв. Хятад улсаас энэ бүсийн түшгүүртэй байдлыг хурцатгаж байна гэж АНУ-ын төрийн департамент зэмлэв. Хятадын талаас тусгаар тогтнол, нутаг дэвсгэрий нь бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхийг шаардав. Хятад улс гурван арал ба ойр хавийн усыг хамрасан тойргийг байгуулав.
Израиль баллистик пуужинг амдан сөнөөх Arrow-3 ПДХ цоо шинэ системээ туршина. Израилийн БХЯ-аас мэдээлснээр туршилтын явцад пуужин амдан сөнөөгч дунд тусгалтай баллистик пуужинг дуриалгаж хийсэн байг сансарт сөнөөх ёстой. Arrow-3 Иран,Сири улсуудын цөмийн ба химийн цэнэг бүхий цоо шинэ баллистик пуужинг сөнөөх зорилготой. Түүнээс гадна АНУ-ын оролцоотойгоор бүтээж буй мөн системийг Израилийг хамгаалж байгаа америкийн ПДХ системд нийцүүлнэ.
Өнөө өглөө Египетийн Цэргийн нисэх хүчин Синай хойгт 20 гаруй хэт даврагчийг устгав. АП агентлагийн уламжласнаар нисдэг тэргүүдээс цохилт өгчээ. Үүнээс хэдэн цагийн өмнө террористууд израилийн хил орчмын Эль-Ариш хотоос холгүй орших египетийн гурван боомтыг дайрчээ. Эль-Ариш хотын оршин суугчид төрийн зүгээс өөрсдийг нь хамгаалахыг шаардаж, жагсаал хийлээ.
АНУ Ираны цөмийн барилга байгууламжуудад цохилт өгөхөөс Израилийг тогтоон барьж байгаа боловч тус улс ийм алхам хийж болзошгүй гэж дорно дахиныг судлагч, ерөнхий сайд асан Евгений Примаков өнөөдөр «Российская газета» сонинд нийтлүүлсэн ярилцлагдаа мэдэгдэв. АНУ ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ийм цохилт өгөхийг хүсэхгүй байна гэж академич тэмдэглэв.
Сирид зэвсэгт сөрөг хүчин Башар Асадын дэглэмийг түлхэн унагавал суннитуудын дэглэм тогтож, хүн амын үлэмж хэсэг болох алавитууд төдийгүй бусад шашин шүтлэгтэй хүмүүсийг хавчиж мэднэ гэж Дорно дахины талаархи шинжээч ерөнхий сайд асан Евгений Примаков мэдэгдэв. Өнөөдөр тэрээр «Российская газета» сонинд ярилцлагаа нийтлүүллээ. Сөрөг хүчний шашин шүтлэгийг дэмжихгүй байгаа бүх этгээдийг хавчина гэж тэрээр үзэж байна.
Сирид гадаадын хүчний оролцоотойгоор төгс хүрээт иргэний дайн хийж байна гэж араб дахиныг сайн мэдэх нэр хүндтэй эрдэмтэн Оросын ГХ-ийн сайд асан академич Евгений Примаков «Российская газета» сонинд нийтлүүлсэн ярилцлагдаа Ойрхи Дорнодын тус улсын байдлыг үнэлэн дүгнэв.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012