×
Улс төр 7 Наймдугаар сарын 2012
БНСолонгос улсаас хэтдээ хоёр Солонгос улсыг нэгтгэх ажиллагааг санхүүжүүлэх тусгай санг байгуулж байна гэж өнөөдөр нэгтгэх хэрэг эрхлэсэн яамнаас засгийн газрын хуралдааны үр дүнгээр мэдээлэв. Хуралдаанаар хоёр Солонгос улсыг нэгтгэх хуулийн төслийг хянаж үзэх саналыг сайшаажээ. Солонгосын үндэсний нэгдлийн хүрээлэнгээс дүгнэснээр Умард, Өмнөдийн интеграцийн өртөг 55 триллион воноос (47 тэрбум доллар) 249 триллион вонд (216 тэрбум доллар) хүрч мэднэ.
Түркийн цэрэг хэдэн нисдэг тэрэгний дэмжлэгээр сирийн гол төлөв курдууд оршин суудаг Жараблус котод цөмрөн орсон тухай өнөөдөр ираны «Пресс-ТВ» телевизийн сувгаар мэдээллээ. Түркийн цэрэг чухам ямар зорилгоор Сирийн нутаг дэвсгэрт цөмрөн орсныг мэдээлэд тэмдэглээгүй. Өөр эх сурвалжаас тус мэдээллийг батлаагүй байна. Сирид цэрэг нь цөмрөн орж болзошгүй гэж үүний өмнө Түркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган хэлжээ.
Сөүл баллистик пуужингуудынхаа тусгалыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Энэ тухай Өмнөд-Солонгосын ХМХ-үүд засгийн газрын эх сурвалжаа иш татан уламжилжээ. Өмнөд-Солонгосын пуужингуудын АНУ болон Бүгд найрамдах Солонгос улсын хооронд байгуулсан Батлан хамгаалахын тухай гэрээний дагуу 300 километрээр хязгаарлагдсан. Вашингтон нь өмнөд-солонгосын баллистик пуужингуудын тусгалын радиусыг өргөтгөхөд зарчмын хувьд зөвшөөрөхөд бэлэн байна.
Сири улс гадаадын хөлсний этгээдүүдийн эзэмшлийн газар болон хувирч байна. Сирийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар өчигдөр засгийн газрын цэрэг Түрк, Саудын Аравийн хэсэг офицерийг Алеппо хотноо баривчилжээ. Сирийн эдийн засгийн төв болох энэ хотод армийн анги салбарууд «Сирийн чөлөөт армийн» тулаанчдын эсрэг өргөн хүрээтэй ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
НҮБ-ын ажиглагчид сирийн засгийн газрын болон босогчдын хүчтэй тулалдааны талбао болоод байгаа томоохон Халеб /Алеппо/ хотыг орхин гарлаа. Энэ тухай Франс пресс агентлаг уламжлахдаа, олон улсын 20 ажиглагч нарыг тус улсын нийслэл Дамаск хот руу амралтын өдрүүдэд нүүлгэн шилжүүлсэн гэв. НҮБ ын энхийн ажиллгааны тэргүүн Жозефина Герреро тэмдэглэхдээ, Халеб хотын аюулгүйн нөхцөл байдал хурцадсан тул түр зуур шилжүүлэх болсон гэв.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012