×
Улс төр 6 Наймдугаар сарын 2012
Дамаскад Сирийн телевиз радиогийн корпорацийн байшинд хүчит дэлбэрэлт нижигнэсэн тухай өнөөдөр Ройтер агентлагаас орон нутгийн телевизийн мэдээллийг үндэслэн уламжлав. Хүмүүс хэлмэгдсэн буюу шархдсан тухай мэдээлээгүй. Сирийн «Сурия» телевизийн сувгаар мэдээлснээр Омейядов талбайд оршдог байшингийн 3-р давхарт дэлбэрэлт үйлджээ. Мөн сирийн мэдээллийн сайдын ажлын өрөө байшинд байна. Телевизийн сувгаар мэдээлснээр гараар хийсэн бөмбөгийг ажиллуулжээ.
НҮБ ба Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кофи Аннан огцрох явдал Сирийн тойрны ба бүх бүс нутгийн байдлыг чанарын хувьд өөрчилж мэднэ. Аннан онц эрхт төлөлөгчийн үүргээ 2-р сарын сүүлээр биелүүлж эхлэснийг дурдая. Сирийн мөргөлдөөнд хамаатай улс орнууд энэ үйл явдлыг тайлбарлаж, мэдэгдэл хийж байна.
Умард ч, Өмнөд ч Солонгос японы колоничлолоос ангижрасны өдрийг тэмдэглэдэг 8-р сар боллоо. Энэ сард хоёр Солонгос улсын улс төрчид ба хэвлэл японы колоничлогчдын гэмт хэргийг дурдан буруушааж, улс орноо нэгтгэх сэдвийг хөнддөг. Ер нь мөн сэдэв солонгосын мэдээллийн орчинд ямагт байдаг. Гэвч 8-р сард олонтаа дурдагддаг.
Өчигдөр Израилийн хил орчмын Карм Абу-Салем хилийн цэгийг зэвсэгт этгээдүүд дайрснаас хойш египетийн арми ба цагдаагийн хүчин Синайн хойгийг бүрэн хяналтдаа авна гэж өнөөдөр Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурси мэдэгдлээ. «Энэ халдлагын цаана байгаа хүчинд Египет зохих хариу өгнө» гэж төрийн тэргүүн тэмдэглэв.
Өнөөдөр засгийн газрын цэрэг Сирийн хойд нийслэл Халебын (Алеппо) баруун захад зэвсэгт бүлгүүдийн бүслэлтийг сэтлэв. Сурия аль-Эн мэдээллийн агентлагийн уламжласнаар байлдааны үеэр 200 орчим террористыг устгажээ. Сирийн цэргийн албан хаагчид барьцаалж, байшин барилгын зоорьд шилжүүлсэн дэглэмийн талынханыг суллав. Чухам хичнээн хүнийг сулласан тухай мэдээлээгүй байна. Хотынхноос бүрэлдсэн «ардын эсэргууцлийн отрядууд» зарим хороололд дээрмийн бүлгүүдэд цохилт өгч байна.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012