×
Улс төр 4 Наймдугаар сарын 2012
Монгол улсын ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярт шүүхээс авилгын хэргээр дөрвөн жилийн хорих ял оноолоо. Шүүхийн шийдвэрээр Энхбаяраас нийт 25 сая төгрөгийн эд хөрөнгийг хураахаар болов. Энэ хэрэг маш их шуугиан тарьж байна. Учир нь Н. Энхбаяр бол монголын төрийн тэргүүн, ерөнхий сайд болон УИХ ын даргын албан тушаал хашиж байсан цорын ганц улстөрч байсан.
Финлянд улсын ерөнхийлөгч асан болон Нобелийн шагналт Марти Ахтисаарийг НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай Кофи Аннаны залгамжлагчаар тавих нь боломжгүй юм. Ийм сэтгэгдэлийг НҮБ-ын дэргэдэх ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин  оросын сэтгүүлчидтэй ярилцахдаа мэдэгдэв. Сүүлийн өдрүүдэд НҮБ-ын төв байранд Сирийн мөргөлдөөнийг зохицуулах тусгай төлөөлөгчид нэр дэвшигчдийн  дунд Ахтисаарийн нэр олонтоо дуулдах болсон.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн баасан гаригт батласан тогтоол нь мөргөлдөөнийг энхийн аргаар зохицуулахад нөлөөлөхгүй. Холбогдох мэдэгдэлийг дэлхийн байгууллагын дэргэдэх ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин хийв. “Оросын төлөөлөгчид тухайн тогтоол батлагдсанд харамсаж байна, энэхүү баримт бичиг нь сирийн хямралыг шийдвэрлэхэд сөргөлдөөнийг улам хурцатгаж, талуудыг яриа хэлэлцээний ширээнд суухад яагаад ч хүргэхгүй юм гэж Чуркин хэллээ.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012