×
Улс төр 3 Наймдугаар сарын 2012
Орос улсын болон АНУ-ын ерөнхийлөгч нар Владимир Путин, Барак Обама нар Сирийг сүйрлээс аврахын тулд эр зориг, удирдагчдын шинж чанар гаргах ёстой. Энэ тухай НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннан британий “Файнэншл таймс” сонины веб-хуудаст нийтэлжээ.
”Маш харамсалтай зүйл боллоо” гэж Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Кофи Аннаныг  НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх болсонтой холбогдуулан тайлбарлав. Уг мэдэгдэлийг Лондонд орос-британий тэргүүн нарын яриа-хэлэлцээрийн дүнгийн талаар мэдэгдэл хийх үед уламжлав. Орос улсын тэргүүний хэлснээр, Кофи Аннан бол нэр хүндтэй, гайхамшигтай дипломатч.
«Гадаадын хүчний гэм буруугаар хоёр хэсэгт хуваагдсан» Солонгосыг нэгтгэх нь нэн чухал зорилт хэмээн БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын үзэж байна гэж өнөөдөр ИТАР-ТАСС агентлаг мэдээлэв.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд тэргүүлсээр байна. АНУ-ын 2500 иргэн оролцсон санал асуулгын үр дүн үүнийг нотлон харуулав. Өнөөгийн ерөнхийлөгчийг санал асуулгад оролцогчдын 51, түүнтэй өрсөлдөж байгаа Массачусетс муж улсын засаг дарга асан Митт Ромнийг 41 хувь нь дэмжив.
Нутаг дэвсгэрийн маргаантай асуудал Зүүн Азид хурцадсан явдал Япон, Хятад, Өмнөд Солонгосын чөлөөт худалдааны бүс байгуулах хамтын төслийг «булшлах» аюултай болжээ. БНСолонгос улс 8-р сарын 13-нд цэргийн сургууль Токто(японоор Такэсима) арал орчимд явуулах тухай зарлав.
НҮБ-ын ЕА сирийн асуудлаархи шинэ тогтоолыг авч үзнэ. Тогтоолын шинэчлэсэн хувилбарт Башар Асадыг заавал огцруулах шаардлага алга. Энэ нь засгийн эрхийг эв зүйгээр залгамжлуулах зайлшгүй болзолын хувьд түрүүчийн тогтоолд багтсан билээ. Түүнээс гадна энэ удаа баримт бичгийг зохиогчид Дамаскын эсрэг дангаар хориг арга хэмжээ авахыг уриалаагүй. Зохиогчид сирийн мөргөлдөөнд татагдан оролцож байгаа бүх талд хандан хүч хэрэглэх ажиллагааг зогсоохыг шаарджээ.
Монгол улсын  ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг авилгын хэргээр яллаж, 4 жилийн ял оноож, 25 сая төгрөгийн өртөг бүхий эд хөрөнгий нь хураасан тухай монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлан мэдээлжээ. Энхбаярын хэрэгийг шүүн таслах ажиллагаа 7-р сарын 31-нд эхлэсэн билээ.
НҮБ, Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кофи Аннан огцрох нь түркийн эрх баригчдын хувьд гэнэтийн үйл явдал болоогүй гэж Түркийн ерөнхий сайдын гадаад бодлогын туслах Ибрахим Калын мэдэгдлээ.
Орос Хятадын гадаад улс төрийн тусгай газрууд Кофи Аннаны НҮБ, Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгчийн албан тушаалаа орхих шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлэв. НҮБ-ын онц эрхт төлөөлөгч албан тушаалаа орхих явдал Сирийн ирээдүйтэй холбоотой олон асуудлыг үүсгэж мэднэ гэж ГХ-ийн дэд сайд Геннадий Гатилов үзэж байна.
Монгол улсын ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг хахуульдсан ялаар яллаж, шоронд дөрвөн жилээр хорихоор шийтгэв. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар эхлээд Энхбаярыг долоон жилээр шоронд хорихоор шийтгээд дараа нь хассан байна. Шүүхийн шийдвэр улс төрийн шинж чанартай гэж Энхбаяр үзэж байна. Энхбаярын тэргүүлж байгаа МАХН-ы талынхан нь эсэргүүцэл илэрхийлж, бүр цагдаа нартай мөргөлдөв.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012