×
Улс төр 2 Наймдугаар сарын 2012
АНУ-ын конгерссын хоёр танхим Ираны эсрэг хоригийг чангатгах хуулийн төслийг сайшаасан тухай өнөөдөр «Интерфакс» агентлаг мэдээллээ. Эдгээр арга хэмжээ Ираны эрчим хүч, нефтийн химийн аж үйлдвэр, санхүүгийн хүрээг хамрана. Цөмийн хөтөлбөр нь дан энх тайван шинж чанартай гэж Иран батлан илэрхийлсээр байна.  
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама сирийн зэвсэгт бүлгүүдэд туслах тусгай албаны ажилтнуудыг явуулах шийдвэр гаргасан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Цагаан ордны эх сурвалжийг заан мэдээллээ. ТТГ-ын шугамаар туслахаас гадна зэвсэг үргэлж нийлүүлэх юм. Түрк улсаас сирийн босогчдод зөөвөр зенитийн цогцолборыг нийлүүлж байна. Анкара Вашингтон хоёрын ажиллагаа Сирийн байдлыг эв зүйгээр зохицуулах Кофи Аннаны төлөвлөгөөг тасалдуулж байна гэж шинжээчид тэмдэглэв.
Пентагон АНДБН-т бөмбөгдөгч онгоц, шумбагч хөлөг онгоцуудынхаа тоог олшруулна гэж БХ-ын төлөвлөлтийн асуудал эрхлэсэн дэд сайд Роберт Шер мэдэгдлээ. «Бид Номхон далайн баруун хэсэгт Гуам дахь стратегийн баазаа бэхжүүлэх төлөвлөгөөнд өөр үүднээс хандана» гэж Шер АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимд сонсголын үеэр хэлжээ.
 Орос улсын ерөнхийлөгч өнөөдөр Лондонд хийх богино хугацааныхаа аялалынхаа явцад олимпийн жүдо бөхийн тэмцээн үзэж, Их Британий ерөнхий сайд Дэвид Кэмеронтой уулзалт хийв. Уулзалтын үеэр Путин, Кэмерон нар Сирийн асуудлыг хөндөх болно гэжэ Орос улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлэв.
Наймдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2012