×
Улс төр 31 Долоодугаар сарын 2012
Орос улс Сирийг зэвсэгт мөргөлдөөнд нэрвэгдсэн улс хэмээн албан ёсоор үзэж байна гэж ОХУ-ын засгийн газрын сайтад нийтлэсэн тоггтоолд өгүүлжээ. Урьд оросын засгийн газар Сирийг нийгэм-улс төрийн хүнд түвэгтэй байдалтай улс хэмээн үзэж байв.Одоо Сири Төв африкийн БНУлс, Шри Ланктай хамт ийм улсын цэсээс хасагдаж, Энэтхэг, Кени улсууд цэст нэмэгдэж багтсан байна.
Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Бо Силайн гэргий Гу Калайн хэргийг  8-р сард шүүн таслаж эхлэх бололтой. Их Британийн харьяат Нил Хейвудийг хороосон хэргээр түүнийг яллах юм. ХКН-ын удирдлага энэ хэргийг аль болох түргэн шүүн таслаж эцэслүүлэхийг сонирхох бололтой.
Өрнөдийнхөн Дамаскийн дэглэмийг устгахын тулд ливийн адил эмх замбараагүй байдлыг өргөн хэрэглэж байна. Тухайлбал, таамаглалууд нь болж өнгөрсөн үйл явдлуудаа  нэвтрэх мэт мэдээллийн дайн. Бодит баримтуудыг зүсийг нь өөрчлөн танигдахгуй болтол хувиргах юм уу, аль эсвэл таг чиг болчихно. Одоо уг дайнд Австрийн томоохон Дий Кронэн Цайтунг/ сонин оролцож эхэллээ. Сонин Сирийн дайнаас хийсэн сурвалжлагадаа фотошопыг ашиглажээ.
Залуу маршал Ким Чен Ыны удирдлагаар Умард Солонгос хятадын замаар замнаж эхлэх бололтой.Сүүлийн хэдэн долоо хоногт БНАСАУ-ын хөдөө аж ахуйн удирдлагад их өөрчлөлт гарч эхлэв. Үйлдвэрлэлийн салбаруудын хүрээг эрс багасгаж, гэл бүлээрээр гэрээгээр ажиллах зарчмыг нэвтрүүлж байна. Эд бүхэн 70-д оны сүүлээр эхлэсэн Хятадын хөдөө аж ахуйн үйлдвэрэлийн үе шаттай төстэй байна.
Йеменьд тус улсын нэгэн омогийн төлөөлөгчид Италийн ЭСЯ-ны ажилтаныг хүчээр барьжээ. Тэд диломатыг мөнгөөр солихыг эрх баригчдаас шаардаж байна. Энэ тухай мягмар гаригт Рейтер агентлаг тус улсын ДХЯ- ыг иш татан уламжилжээ. Хүн хулгайлагчид өөрсдийн нэг төрөл төрөгсөдийг баривчиласны нөхөн олговор олгох болон Сане дахь эдлэн газрыг буцааж өгөхийг шаардсан аж.
НҮБ-ын тэргүүн сирийн Алеппо хотод засгийн газрын цэрэг, зэвсэглэсэн босогчдын хоорондын тулалдаан намжихгүй байгаад  сэтгэл нэн түгшиж байгаагаа илэрхийлэв. Түүний ярьснаар, 7-р сарын 29-ний ням гаригт НҮБ-ын ажиглагчдын цуваа  буудлагад өртсөн ч, аз болоход хэн ч нэрвэгдээгүй байна. ОХУ-ын ГХЯ Алеппогийн байдалд нэгэн адил түгшиж байна.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012