×
Улс төр 30 Долоодугаар сарын 2012
Тажикстаны Уулын Бадахшан мужийн дайнчид төр засагт зэвсгээ хураалгаж байна. Одоогийн байдлаар арав гаруй пулемёт, гранат шидэгч, мэргэн буучийн винтов зэргийг хураалгаад байна гэж тус улсын хууль сахиулах байгууллагынхан мэдээлж байна.
Энэ долоо хоногт Франц улс сирийн асуудлаар НҮБ-ын АЗ-ийн яаралтай хуралдаан хийлгэнэ. Франц улсын ГХЯ-ны сайд Лоран Фабиус радиогоор үг хэлэхдээ өнөөдөр ингэж мэдэгдлээ. НҮБ-ын АЗ-ийг Франц улс 8-р сард даргална гэж тэр бас хэлсэн байна. Орос, Хятад улсууд эсэргүүцэж байгаа ч гэсэн Париж, Сири улсын төр засагт улс төрийн өөрчлөлт хийхийг оролдоно гэдгийг сайд ойлгууллаа.
Дмитрий Медведев Лондонд британийн Таймс сэтгүүлийн сурвалжлагчийн асуултад хариуллаа. Дотоод болон гадаад бодлого анхаарлын төвд байлаа. Сирийн байдлыг зохицуулах шинэ санаачлага, авилгатай хэрхэн тэмцэх зэрэг асуултуудыг Манант Альбионы сурвалжлагчид сонирхосон байна. Букингемийн ордонд болсон хүлээн авалтын үеэр Дэвид Кэмеронтой уулзаж янзын бүрийн сэдвээр хангалттай ярилцсан гэж засгийн газрын тэргүүн Д.Медведев ярьсан байна.
Сири улсын талаарх ОУ-ын байр сууринд “ливийн хувилбар” нөлөөлсөн гэж оросын ерөнхий сайд Д.Медведев мэдэгдлээ. Тэрээр британийн “Таймс” сонинд өгсөн ярилцлагадаа, саяхны иргэний дайны үеэр НАТО Ливи улсад халдан довтолсон явдлыг “тус улсын ирээдүйг тодорхойлох гэсэн хамгийн муу арга зам байсан гэж” хэлсэн байна.
Сири улсын цэргүүд үймээн дэгдээгч, алан хядагч, хөлсний алуурчдыг тус улсын эдийн засгийн нийслэл Алеппо хотын Салахеддин дүүргээс хөөж гаргалаа. Эвдрэл сүйтгэл гаргахгүй, хүний амь нас эрсдүүлэхгүйн тулд сирийн цэргүүд ням гаригт үймээн дэгдээгчид болон алан хядагчдын нуугдсан газруудад цэгэн цохилт өгсөн гэж мэдээллийн САНА агентлаг уламжилсан байна.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012