×
Улс төр 29 Долоодугаар сарын 2012
Орос улс сирийн сөрөг хүчний төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров бямба гаригт сэтгүүлчидэд мэдээлсэн байна. Ийм уулзалтын үеэр сирийн сөрөг хүчнийхэн тус улсад дэглэмийн эсрэг хувьсгал болж байгаа гэдэгтээ Москваг итгүүлэхийг оролддог юм гэж тэрээр тэмдэглэсэн байна.
Дамаск, Алеппо руу нэмэлт цэргүүдээ татаж байна. Сирийн ардын арми гэгчийн дайнчид өнгөрч буй долоо хоногт энэ хотыг эзлэн авахаар оролдсон юм. “Дайнчид эзлэн түрэмгийлсэн” хотын иргэд Алеппо хотоос зугтаж байна гэж ОНХМХ-үүд мэдээлж байна. Сири улсын химийн зэвсгийн эргэн тойрны мэдээлэлийн дайн энэ долоо хоногийн бас нэг чухал асуудал байлаа.
Сирийн төр засаг болон сөрөг хүчний хооронд яриа хэлэлцээ эхлүүлэх талаар дэлхийн хамтын нийгэмлэг яаралтай арга хэмжээ авах ёстойг Алеппо хотод явуулж байгаа байлдааны ажиллагаа харуулж байна. НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннан урьд шөнө ингэж мэдэгдсэн байна. Алеппод эмэгнэлт явдал газар авч байна гэж үүний өмнө ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров мэдэгдсэн юм.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012