×
Улс төр 28 Долоодугаар сарын 2012
Орос улс ЕХ-ны Сирийн эсрэг шийдвэрийг хэрэгжуулэхэд оролцохгуй гэж енеедер ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич мэдэгдлээ. Тухайлбал Москва Оросын далбаа бухий онгоцуудыг шалгахыг зөвшөөрөхгүй гэж дипломат ажилтан мэдэгдэв.7-р сарын 23-нд ЕХ-оос Сирийн эсрэг багц хориг тогтоосныг тэрээр дурдлаа. ОХУ-ын ГХЯ Сирийн эсрэг дангаар авах хориг арга хэмжээг урьдын адил хүлцэхгуй гэж Лукашевич мэдэгджээ.
Орос,Японы хоорондын харилцаа ерөнхийдөө муу биш хөгжиж байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. Тэрээр Японы ГХЯ-ны тэргүүн Коитиро Гэмбаг хүлээн авч уулзлаа. Орос Япон хоёр улсын худалдааны эргэлт хямралын өмнөх тувшинд гарч, 30 тэрбум долларт хүрснийг Путин тэмдэглэв. Гэвч энэ нь тийм их биш байна гэж ерөнхийлөгч онцлов.
Оросын удирдлага Токиогоос эсэргүүцсэн ч Өмнөд Курилын арлуудаар урьдын нэгэн адил аялах юм гэж өнөөдөр Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Сочид Японы ГХ-ийн сайд Коитиро Гэмбатэй хийсэн хэлэлцээнийхээ үр дүнгээр мэдэгдлээ. Өр нь Москва найрамдах гэрээний асуудлаар яриа хэлцээ хийхтэй холбогдуулан ямар нэг урьдчилсан болзол тавихийг хүлцэхгүй гэж Оросын сайд тэмдэглэв.
Японы Акита мүж улсын өмнөөс «Акита-ину» үүлтрийн гөлөгийг Оросын ерөнхийлөгч Владимир Путинд бэлэглэжээ. Мүж улсын төлөөлөгч энэ гөлөгийг Москвагийн нисэх онгоцны буудалд Оросын ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнуудад дамжуулж өгөв. Гөлөг «Юмэ» (оросоор «Мөрөөдел») нэртэй. Тэр энэ оны 4-р сарын 24-нд төржээ.
Тажикистаны эрх баригчдын үндэсний аюулгуй байдлаа хангах үйл ажиллагааг Хятад улс дэмжиж байна гэж өнөөдөр БНХАУ-ын ГХЯ-аас тараасан мэдэгдэлд өгүүлжээ. Хятад хоёр талын харилцааны ба ШХАБ-ын хүрээнд Тажикистантай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байна гэж мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
Тажикистаны зүүн Уулын Бадахшааны автономит мужид явуулж бүй цуст ажиллагаа НҮБ-ыг түгшүүлэв. Ууний хамт НҮБ талууд хэлэлцээ хийж эхлэснийг сайшаан дэмжихийн хамт энгийн номхон иргэдийн амь насыг хамгаалахыг шаардав. Төв Азид сэрэмжлэх дипломат ажиллагаа явуулах Бус нутгийн төвийн ба Тажикистан дахь НҮБ-ын төлөөлөгчдийн газрын хамтран гаргасан мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ.
Орос Япон хоёр улс найрамдах гэрээ байгуулах асуудлаар урьдын нэгэн адил өөр өөр байр суурь баримталж байна гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Японы ГХ-ийн сайд Коитиро Гэмбтэй хийсэн хэлэлцээнийхээ үр дүнгээр мэдээлэв. Үүний хамт сайд хоёр тал хэлэлцүүлгийг үргэлжлүүлж харилцан хүлээн зевшеерч болохуйц шийдвэрийг эрэхэд бэлэн байгааг тэмдэглэв.
Сирийг ардчилалд шилжүүлэх үйл явцыг урагш ахиулах санал Оросын байр сууринд нийцэж байна гэж ГХЯ тэмдэглэв. ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Геннадийн Гатиловын «Интерфакс» агентлагад мэдэгдсэнчилэн арабын хэдэн улсаас бэлтгэсэн НҮБ-ын ЕА-ейн тогтоолын төсөлд Сирийн еренхийлегч Башар Асадыг огцоруулах тухай тодорхой өгүүлээгүй байна.
Өнөөдөр Сирийн засгийн газрын цэрэг урьд засгийн газрын эсрэг булгуудийн эзлэсэн Алеппо хотын хэдэн хорооллоос зэвсэгт булгуудийг шахан зайлуулж эхлэсэн тухай Франс Пресс агентлаг мэдээллээ. Хэдэн өдрийн турш хот орчимд бөөгнөрсэн армийн анги салбарууд хамгийн олон зэвсэгт этгээд төвлөрсэн Садах эд-Дин хороолол руу зүглэв.
Японы ГХЯ-ны тэргүүн Коитиро Гэмба Сочид ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавровтай хэлэлцээ хийж эхлэхдээ Кубанд үерт хэлмэгдэгсдийн төрөл төрөгсдэд эмгэнэл илэрхийлэв. Лавров Коитири Гэмба Орос улсад айлчилж байгаад мэнд хургээд Гэмба Японы ГХЯ-ны тэргүүний хувьд ОХУ-д анх удаа хүрэлцэн ирснийг тэмдэглэв. Лавров хэлэлцээний үеэр ойлголцоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Зэвсгийн худалдааг уялдуулан зохицуулах олон улсын анхны гэрээний асуудлаар НҮБ-д хийсэн хэлэлцээ үр дүнд хүрсэнгүй. Баримт бичиг дээр цаашид хийх ажлыг тодорхойлохоор төслийг НҮБ-ын ЕА-д шилжүүлэх юм. Гэвч бага хурал дампуурсан гэж үзэж болохгуйг оросын төлөөлөгчдийн тэргүүн ГХЯ-ны аюулгуй байдал, зэвсэг хураах асуудал эрхлэсэн газрын захирал Михаил Ульянов тэмдэглэв. «Нер их ажил хийсэн.
Сирийн түшмэдүүдийн сөрөг хүчний өндөр албан тушаалд шилжих томилгоо бүр нь өрнөдийн ХМХ –үүдэд шуугиан тарьдаг. Гэтэл үүнээс эсрэгээр буцаж байгаа хүмүүсийг санаатайгаар үл анзааран сүүдэрт үлдээдэг байна. “Оросын дуу хоолой” Сирийн босогчдын чөлөөт армийн байлдагч асан Юсеф Наамитай ярилцлага хйисэн юм.
Өнөөдөр Сочид ОХУ,Японы ГХ-ийн сайд Сергей Лавров, Коитиро Гэмба нар найрамдах гэрээ байгуулах хэтийн төлөв ба хоёр талын харилцааны бусад чухал асуудлыг авч үзэж хэлэлцэнэ. ОХУ-ын ГХЯ-аас мэдэгдсэнчилэн сайд нар найрамдах гэрээ байгуулах асуудлаар санал солилцоно. Энэ үйл явц хоёр талын харилцааны хөгжлийг урагш ахиулах нөхцөлд явагдах нь Орос улсын хүвьд чухал гэж мэдээлэлд тэмдэглэжээ.
ОХУ, Их Британийн ерөнхий сайд Дмитрий Медведев, Дэвид Кэмерон нар Сири улсын байдлыг авч үзэж хэлэлцсэн тухай Медведевийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Тимакова мэдээллээ. Түүний хэлснээр эдгээр хоёр улсын удирдагчид эдийн засгийн салбарт хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулах төслүүд болон Олимпийн наадамтай холбоотой асуудлудыг авч үзэж хэлэлцэсэн байна.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012