×
Улс төр 27 Долоодугаар сарын 2012
Сирийн засгийн газрын хүчнийхэн баасан гаригт сирийн хоёрахь том хот Алеппог босогчдоос булаан авахаар төлөвлөж байна. Сирийн эдийн засгийн нийслэл гэгдэх энэхүү хот нь Дамаскаас 355 км зайтай. Хотын төв болон баруун дүүргүүдийг босогчдоос хамгаалж, засгийн газрын цэргүүд эзлээд байна.
Москва сирийн Тартуст флотын материал-техникийн хангамжийн цэгийг хэвээр байлгах төлөвлөгөөтэй байна гэж ОХУ-ын Тэнгисийн цэргийн флотын ерөнхий коммандлагч Виктор Чирков мэдэгдэв. Эдүгээ Газрын Дундад тэнгист оросын байлдааны 10, хангамжийн 10 онгоц байгааг тэрээр тэмдэглэв. Эдгээр онгоц төлөвлөгөөт байлдааны бэлтгэл хийж байна.
Вьетнам улс материал-техникийн хангамжийн цэг Камрань боомтод байгуулах боломж Орост олгоход бэлэн байна. Үүний хамт вьетнамын тал нутаг дэвсгэрээ гадаадын цэргийн баазад олгох гээгүй. Вьетнамын ерөнхийлөгч Чыонг Тан Шанг «ОДХ» радиод өгсөн ярилцлагдаа энэ тухай мэдэгджээ. Орос улсын тухайд гэвэл Вьетнам тус улстай аль хэдийнэ хамтран ажиллаж эхлэсэн хийгээд одоо стратегийн түншлэлийн харилцаатай юм.
ОХУ-ын болон Вьетнам улсын ерөнхийлөгчид Владимир Путин, Чыонг Тан Шанга нар баасан гаригт Сочид яриа хэлэлцээ хийнэ гэж Кремлийн хэвлэлийн албанаас уламжлав. Яриа, хэлэлцээний үеэр улстөрийн яриа хэлэлцээг гүнзгийрүүлэх, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааны өнөөгийн болон ирээдүйн асуудлуудыг өргөжүүлэх тухай хэлэлцэхээр төлөвлөж байна.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012