×
Улс төр 26 Долоодугаар сарын 2012
Сирид лалын радикал үзэлтнүүд химийн буюу биологийн зэвсэгтэй агуулахуудыг булаан эзлэвэл израилийн арми байлдааны ажиллагаа тэр даруй явуулж эхлэнэ гэж өчигдөр ГХЯ-ны тэргүүн Авигдор Либерман мэдэгджээ. Түүний хэлснээр энэ нь Израилийн хувьд дайн хийх шалтгаан болно. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар израилийн оршин сүүгчид химийн зэвсэг өөрсдий нь эсрэг хэрэглэхээс эмээж хорт хийн баг олноор нь хуалдан авч байна.
Арабын Орнуудын Лиг /АОЛ/ НҮБ- ын Ерөнхий Ассамблейн чуулганд Сирийг улстөрийн шилжилт хийж, ардчилсан засгийн газрыг байгуулахад уриалсан тогтоолыг батлуулах тухай төлөвтэй байгаагаа зарлав. Энэхүү мэдэгдэлийг лхагва гаригт Саудын Арабын байнгын төлөөлөгч Абдалла аль-Муаллими болон катарын дипломат Абдуррахман аль-Хамадаи нар НҮБ- ын АЗ Ойрхи-Дорнодын асуудлаар мэтгэлцээн явуулж байх үеэр мэдэгдсэн тухай “Крисчен сайнс монитор” сонин уламжилжээ.
АЗ Ирак улсад туслах НҮБ-ын төлөөлөгчдийн ажлын хугацааг бас нэг жилээр сунгав. Тэдний мандатын хугацаа 8-р сарын 28-нд дуусах юм. Ирак улсаас олон улсын статусаа сэргээх талаар ахиц дэвшил гаргасныг санал нэгтэй батласан тогтоолд сайшаан дэмжиж, иракийн ард түмэнд тулгарсан хүмүүнлэгийн асуудлуудыг шийдвэрлэх нь зайлшгуй чухлыг заажээ.
БНАСАУ-ын зэвсэгт хүчинд улам хатуу хяналт тавихийг хичээж байгаа шинэ удирдагч Ким Чен Ынтой хамтран ажиллахаас татгалзсан явдал Солонгосын ардын армийн жанжин штабын дарга дэд маршал Ли Ён Хог огцоруулах шалтгаан болсон гэж БНСолонгос Улсын Ундэсний тагнуулын алба дүгнэсэн тухай өнөөдөр өмнөд солонгосын Ренхап агентлаг мэдээллээ.
НҮБ -ын АЗ- ийн хуралдааны Ойрхи-Дорнодын байдлын асуудлаар болсон мэтгэлцээн дээр НҮБ ын дэргэдэх Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин Сирийг химийн зэвсгээ далдын далд чандлан хадгалахыг уриалав. НДамаск нь өөрийн олон улсын өмнө хүлээсэн үүргээ цаашид ч тууштай мөрдсөөр байх болно гэдэгт Москва найдаж байгаа гэж оросын дипломат мэдэгдэв.
«Оспрей» америкийн байлдааны нисэх онгоцуудыг Окинавад байрлуулах явдал хятад-японы харилцааг хoндрooлж мэднэ. Эхний 12 нисэх онгоцыг Хосю аралд Ивакуни Тэнгисийн цэргийн нисэх хучний баазад байрлуулж эхэллээ. АНУ «Оспрей» байлдааны нисэх онгоцуудаа Футэмма 24 баазад байрлуулж, Окинавад байр сууриа бэхжуулэх бодолтой байна. Пентагон АНДБН-т буцах шинэ стратегийнхээ хүрээнд Японд баазуудынхаа зэвсгийг шинэчилж байна.
БНАСАУ-ын залуу удирдагч Ким Чен Ыны гэргий урьд дуучин байсан гэж өмнөд солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлан мэдээлэв. Залуу дуучин Ли Суль Жу нэгэн концертын үеэр Ким Чен Ыны анхаарлыг татсан байна. Тэд бур 2009 онд гэрлэснээс хойш Ли Суль Жуг тэргүүн хатагтай болгохын тулд зургаан сарын турш Ким Ир Сений нэрэмжит их сургуульд бэлджээ.
Орос улс 9-р сард Владивостокод Ази Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтыг даргалах үед оролцогч орнуудын сайд нарын уулзалт үргэлжлэнэ. Байгууллагын гишүүн орнуудын аялал жуулчлалын сайд нар Хабаровскад уулзаж, 2015 он хүртэл АНДБН-т аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөг хэлэлцэж, Төгсгөлийн тунхаглалыг батлав. Аялал жуучлалын аюулгуй байдлыг хангах нь чухлыг баримт бичигт заажээ.
Сирийн цэрэг хир хэмжээгээрээ хоёрт орох Алеппо хотын хэт даврагсадын эзлэсэн хорооллуудыг чөлөөлэх ажиллагаа явуулж эхлэв. Орон нутгийн «Сурия» телевизийн сувгаар мэдээлснээр олон арван террористыг устгасан ч хэт даврагсад хотын эртний хэсгийн нарийн гудамжуудад нуугдаж эсэргууцэл үзүүлсээр байна. Дамаскын байдал харьцангуй тайван байна.
Сирид гадаадын цэрэг оруулахыг Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурси эсэргүүцэж байна гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Мурси « сирийн ард түмний сонголт ба эрх чөлөөтэй болох хүсэл эрмэлзлийг дэмжиж байна» гэж Египетийн ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Ясир Али өчигдөр мэдэгдлээ.
Вьетнамын ерөнхийлөгч Чыонг Тан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Орост дөрвөн өдрийн айлчлал хийнэ. Маргааш Сочид орос-вьетнамын дээд хэмжээний хэлэлцээ хийх юм. Өнөөдөр Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев Вьетнамын ерөнхийлөгчийг хүлээн авч уулзана. Тэд Орос Вьетнамын хоорондын харилцан ашигтай худалдаа-эдийн засгийн хэлхээ холбоог цаашид өргөжүүлэх асуудалд гойд анхааралд тавьна.
Саяхан Болгарт израилийн жуулчдын сүүж явсан автобусыг дэлбэрсэн ажиллагаанд Иран хамаатай гэсэн бүх зэмлэлийг тус улс няцаав. Израиль өөрөө террорын ажиллагаанд хамаатай гэж Тегеран зэмлэв. Ираны байнгын төлөөлөгч өнөөдөр НҮБ-ын АЗ-д уг хэлж, Тегеран террорын ямар ч хэлбэр, илрэлийг буруушааж байгаа хийгээд Болгарт явуулсан террорын ажиллагаанд огт хамаатай биш гэж мэдэгдэв.
Ираны цөмийн асуудлыг зохицуулах асуудлаар олон улсын зургаан зучта й хийх хэлэлцээ Стамбулд үргэлжлэх тухай туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлан мэдээллээ. Өчигдөр Туркийн ГХЯ-ны тэргүүн Ахмет Давутоглу Ираны Ундэсний аюулгуй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч Али Багери нар хэлэлцээ хийж, эл асуудлаар тохиролцов.
Дэлхийн хамтын нийгэмлэг Сирид «цуст аллага хядлагыг» зогсоохын тулд бололцоотой бүхнийг хийх ёстой гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мэдэгдлээ. Түүний хэлснээр олон улсын хүмүүнлэгийн эрхийг бүдүүлгээр зөрчсний хариуд дэлхийн хамтын нийгэмлэгээс Ливи, Кот-д Ивуарын иргэдийн эрх хамгаалахаар гаднаас цэрэг оруулсан аажиллагааг Сирид давтаж явуулах ёстой.
АНУ-аас сирийн асуудлаар НҮБ-ыг тойрон явуулах ажиллагаа Сирийн байдлыг улам хурцатгах суйрлийн хор уршигтай болж мэднэ гэж өчигдөр НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин Ойрхи Дорнодын байдлын асуудлаархи санал шүүмжлэлийн үеэр мэдэгдэв. Тэгвэл АНУ л ийн ажиллагааны хор холбогдолыг бүрэн хариуцах ёстой гэж дипломат ажилтан онцлов.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012