×
Улс төр 25 Долоодугаар сарын 2012
Өмнөд Курилын дөрвөн арлыг Орос улстай хамтран Токиогийн байр сууринд харшлахгүй хэлбэрээр эзэмшиж болно гэж Япон улс үзэж байна. Ийн хамтын ажиллагааны хэлбэрийг боловсруулж байна гэж өнөөдөр Токиод ГХ-ийн сайд Коитиро Гэмба мэдэгдлээ.
Орос улсыг АТЭС-г тэргүүлэхэд АНУ дэмжиж байгаагийн дотор ялангуяа, онгон байгалийг хамгалаах асуудалд дээр дэмжиж байна. Ийм мэдэгдэлийг АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын эдийн засгийн өсөлт, эрчим хүч болон орчин тойрныг хамгаалах асуудал эрхэлсэн орлогч Робертс Хорматс хэвлэл бага хурал дээр мэдээлжээ.
Сонгуулийн өмнөх тэмцэлд нэрвэгдсэн АНУ-д кампанит ажиллагаа ямар арга замаар явуулж байгааг тод харуулсан авилгалын тойрны хэрүүл маргаан гаарав. Колумби тойргийн засаг дарга (үнэн чанартаа АНУ-ын нийслэл Вашингтон хотын засаг дарга) Винсент Грей шуугианы төвд байна. Түүний штабын ажилтнууд тойргийн оршин суугчдын тухай мэдээллийн санг хууль бус ашиглажээ.
АНУ, Их Британийн зэвсэгт хүчин Сирийн байдалд хөндлөнгөөс шууд оролцох боломжийг авч үзэж байна гэж өнөөдөр Афганистан дахь Их Британийн цэргийн командлагч асан Ричард Кэмп мэдэгдлээ. Тэрээр нөлөө бүхий Вангийн цэргийн хүрээлэнгийн илтгэлийг тайлбарлав. «Одоо штабад Сирид цөмрөн орох төлөвлөгөөг бэлтгэж байна. Түүнийг улс төрийн удирдлагад олгоно гэж Кэмп «Скай ньюс» телевизийн сувагт ярилцлага өгөхдөө тэмдэглэв.
Сирийн химийн зэвсгийн нөөц ялимгүй хэмжээний байгаа гэж лхагва гаригт оросын “Коммерсант” сонинд ОХУ-ын ерөнхий штаб дахь эх сурвалжийг иш татан бичжээ. Гэхдээ уг мэдээллэл нууцын шинжтэйгээс эх сурвалж уг нөөцийн нийт хэмжээг ойролцоогоор хэлхээс татгалзжээ. Өрнөдийнхний үзэж байгаагаар, Сири улсад мэдрэлийг гэмтээх заралин хийн зэвсэгийн нилээд тооны зэвсэг байгаа аж.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Эрве Ладсус энхийг эрхэмлэх ажиллагааны асуудлаар Сирийн байдлыг дүгнэн үзэхээр тус улсад хүрэлцэн ирэв. Энэ тухай олон улсын байгууллагын хэвлэл мэдээллийн албанаас уламжлав. Ладсус Дамаскад ирсэн даруйдаа хийсэн мэдэгдэлдээ, түүний энэхүү айлчлал нь баасан гаригт АЗ-ийн баталсан тогтоолын дагуу хэрэгжиж буй юм гэв.
Лхагва гаригт Ардын хурлын төлөөлөгчдийн байгын хороо хятадын нийслэл Бээжин хотын дарга Го Цзиньлуныг огцруулав гэж орон нутгийн ХМХ уламжилжээ. Хотын даргыг огцруулсан нь 7-р сарын 3-нд явагдсан нийслэлийн Коммунист намын нарийн бичгийн даргад сонгогдсонтой холбоотой аж. Ардын хурлын төлөөлөгчдийн байнгын хорооны хуралдаан дээр хотын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ван Аньшуныг томилжээ.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012