×
Улс төр 24 Долоодугаар сарын 2012
Чечений БН улсын тэргүүн Рамзан Кадыров Сирид чеченчүүд байлдаж байгаа ХМХ дээр гарсан мэдээллийг хуурамч мэдээлэл гэж нэрлэв. Энэ тухай тэр Твиттер дээр бичжээ. Өмнө нь сири-түркийн хилийн боомтуудыг сөрөг хүчнийхний цэргүүдийг эзэлсний дараа нилээд хэдэн телевизийн сувгуудаар харуулжээ. Тэр бичлэг дээр “Аль-Каидаийгийн” байлдагчид гарсан юм.
Өнөөдөр Стамбулд ЕХ-ны гадаад хэрэг, аюулгүй байдлын асуудал эрхлэсэн дээд төлөөлөгчийн орлогч Хельга Шмидт, Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Али Багири нар зөвлөлдэж байна.
Умард Солонгос хэдэн арван байлдааны нисдэг тэрэгээ Өмнөд Солонгостой залгаа усан хил орчимд байрлуулсан тухай Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд албан хүмүүсийн мэдээллийг үндсэлэн уламжлав. Тавиад нисдэг тэрэг Шар тэнгисийн эрэг хавийн Тэдан, Нучон нисэх хүчний баазуудад байрлуулжээ. Эдгээр нисдэг тэрэг газар дээрх байг устгах болон шуурхай ажиллагаа явуулах хүчний сургуулийн үеэр хэрэглэдэг гэж мэдээлэлд өгүүлжээ.
Сирийн арми химийн зэвсгээ хил орчмын нисэх онгоцны буудлуудад байрлуулж байна гэж өнөөдөр сөрөг Сирийн чөлөөт армиас тараасан мэдэгдэлд өгүүлжээ. Сирийн чөлөөт армийн нэгдсэн командлал химийн зэвсэг байрлуулсан газрыг сайн мэднэ гэж мэдэгдэлд заасан байна. Химийн зэвсэг хэрэглэж болзошгүй гэж өчигдөр Сирийн ГХЯ-ны төлөөлөгч Жихад Макдиси мэдэгдэв.
АНУ-ын Төрийн департамент өнгөрсөн долоо хоногт Дамаскад явуулсан террорын ажиллагааг зөвтгэж байна. Террорын уршгаар дээгүүр албан тушаалтай хэдэн түшмэл амь үрэгдсэн билээ. АНУ Сирид хүч хэрэглэх ажиллагааг бүр эхнээс буруушаасан гэж Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдэв. Одоо Сирид хүч хэрэглэхийн хариуд хүч хэрэглэж байгаа хүчин бий болсон гэж тэрээр хэллээ.
Сирийн ерөнхийлөгч Башар Асад амласнаа биелүүлж, химийн зэвсэг хэрэглэвэл эмгэнэлт алдаа гаргана гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгджээ. Башар Асад л ийн ажиллагааг бүрэн хариуцах ёстой гэж Обама онцлов. Химийн зэвсэг хэрхэвч хэрэглэж үл болно гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгджээ. АНУ байдлыг ажиглахын тулд бүх холбоотон, түнштэйгээ хамт ажиллана» гэж Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдлээ.
Сирид өнөөгийн засгийн газрыг түлхэн унагаж, Үндсэн хууль бус замаар засгийн эрхэнд гарах нь тус улсад иргэний дайныг олон жилээр сунжруулж мэднэ гэж Сочид ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Италийн ерөнхий сайд Марио Монтитой уулзах үерээ мэдэгдэв. Орос улс Сирид байдал хамгийн цуст хувилбараар даамжирч иргэний дайн болж хувиран Афганистан шиг олон жил үргэлжлэхээс сэрэмжлэхийг хичээж байна гэж тэрээр онцлов.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012