×
Улс төр 23 Долоодугаар сарын 2012
Хэрвээ гадаадын улс орнууд түрэмгийлэл үйлдвэл Сири улс химийн зэвсэг хэрэглэх болно. ГХЯ-ны төлөөлөгч Жихад Макдиси өнөөдөр Дамаскт хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ингэж мэдэгдлээ. Манай улсын химийн зэвсэгтэй бүх складууд засгийн газрын цэргийн хяналтад байгаа гэж тэр онцлон тэмдэглэсэн байна. Сири улсын өнөөгийн бодит байдал олон хүмүүсийн үзэж байгаагаас сайн байгаа гэж Макдиси хэлсэн байна.
Цус урсгалтыг зогсоохын тулд ерөнхийлөгч Асадыг сайн дураараа огцрохыг санал болгосон АОЛ-ийн саналыг Дамаск няцаалаа. Дохад арабын орнуудын сайд нарын хийсэн мэдэгдэл нь Сири улсын дотоодын хэрэгт хөндлөнгөөс шууд оролцож байгаа бүдүүлэг ажиллагаа гэж тус улсын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Жихад Макдеси хэлсэн байна.
Иран улсын “зургаагийнхантай” хийх хэлэлцээр орлогчдын түвшинд мягмар гаригт Стамбулд болно гэж Иран улсын ОНХМХ-үүд мэдээлсэн байна. Хэлэлцээрийн тэргүүлэгчдийн орлогчдын түвшинд уулзалт болно гэж үзэж байна. Иран улсын Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч Саида Жалили али Бакери ираны талыг тэргүүлэх юм байна.
Хувийн хөрөнгө оруулагчид Хятад улсын батлан хамгаалах аж үйлдвэрт хөрөнгө оруулах боломжтой боллоо. Хятадын ардын чөлөөлөх армийн \ХАЧА\ Зэвсэглэлийн удирдах ерөнхий газар болон БНХАУ-ын Батлан хамгаалахын шинжлэх ухаан, техинк, аж үйлдвэрийн хорооны тогтоолоос иш татан “Чайна дейли” сонин мэдээлсэн байна. Уул нь ХАЧА санхүүжилтээр дутаагүй юм.
ЕХ-ны 27 улсын ГХЯ-дын тэргүүнүүд өнөөдөр сирийн эсрэг ээлжит17 дахь багц хориг арга хэмжээгээ сайшаалаа. Франс Пресс агентлаг дипломат эх сурвалжаас иш татан энэ тухай мэдээлсэн байна. ЕХ-нд орохыг хориглосон сирийн хувь хүмүүс болон хуулийн этгээдүүийн нэрсийн жагсаалтыг өргөтгөх болон тэдний Европ дахь дансуудыг битүүмжлэх тухай ярьж байгаа юм.
Башар Асадын өөрийнх нь болон гэр бүлийнх нь аюулгүй байдлыг хангасны төлөө ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцрохыг АОЛ уриаллаа. Дохад урьд шөнө хуралдсан АОЛ-ийн ГХЯ-дын сайд нарын хуралдаанд оролцогчдын үзэж байгаагаар сирийн одоогийн удирдлага аль болохоор хурдан Сири улсын засгийн эрхийг шилжилтийн засгийн газарт шилжүүлэх ёстой гэнэ.
АНДЭЗХАБ-ын форумыг ОХУ даргалаж байгаа хүрээнд аялал жуулчлалын сайд нарын зөвлөлгөөн Хабаровск хотод эхэллээ. Энэ форумын зохион байгуулах хороо өнөөдөр энэ тухай мэдээллээ. Сайд нарын зөвлөлгөөн болохын өмнө өнгөрсөн амралтын өдрүүдэд ажлын бүлгүүдийн хуралдаан болсон байна.
ОХУ-ын ерөнхий сайд Влаадимир Путинд Япон улсын ерөнхий сайд Йосихико Нодагийн бэлэглэхээр амалсан акита-ину үүлдрийн гөлгийг японы ГХЯ-ны сайд Коитиро Гэмба Сочи хотод авч ирнэ гэж японы ОНХМХ-үүд мэдээллээ.Месксик улсад болсон “их хорийн” дээд хэмжээний уулзалт дээр хоёр тэргүүн уулзах үеэр Путинд акита-ину үүлдрийн гөлөг бэлэглэнэ гэж Нода амалсан билээ.
Сири улсын эсрэг хоригийг чангатгах болон тус улсын дүрвэгсэдэд тусламж үзүүлэх асуудал ЕХ-ны 27 улсын ГХЯ-дын сайд нарын өнөөдөр болох уулзалтын гол сэдэв байх болно. Башар Асадын дэглэмд зэвсэг нийлүүлж байгаа явдлыг таслан зогсоохын тулд Сири улс руу явж байгаа тэнгисийн болон агаарын хөлгүүдийг тусгайлан шалгах асуудлыг ЕХ-ны зөвлөл зөшилцөх ёстой гэж европын эх сурвалжууд мэдээлж байна.
АОЛ-ийн ГХЯ-ны сайд нар, Сири улсад болж байгаа мөргөлдөөнийг зогсоохын тулд ерөнхийлөгч Башар Асад огцорох ёстой гэж үзсэн байна. Энэ тухай Франс Пресс агентлаг өнөөдөр мэдээллээ. Өнгөрсөн шөнө хуралдсан АОЛ-ийн сирийн асуудлаарх сайд нарын хорооны хуралдаанд оролцогчид Асад албан тушаалаасаа огцрох нь тус улсад “цус урсгах явдлыг зогсооход туслана” гэж үзсэн байна.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012