×
Улс төр 22 Долоодугаар сарын 2012
Ерөнхийлөгч Башар Асадын хүчнийхэн болоод зэвсэгт босогчдын хоорондох мөргөлдөөний шинэ үе шаттай холбогдуулан Сири улсын нөхцөл байдлын талаарх яаралтай зөвлөлгөөнийг АОЛ-ийн гадаад хэргийн сайд нарын түвшинд өнөөдөр Катар улсын нийслэл Доха хотод хийлгэнэ. Египетийн мэдээллийн Юоум7 интернет портал энэ тухай мэдээлсэн байна.
Итал улсын ерөнхий сайд Марио Монти өнөөдөр ОУ-д анх удаагаа албан ёсоор айлчлах гэж байна. Хоёр өдөр үргэлжлэх албан ёсны айлчлалынхаа үеэр италын засгийн газрын тэргүүн Москва, Сочи хотуудад очиж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, ерөнхий сайд Дмитрий Медведев нартай болон Бүх оросын болон Москвагийн тэргүүн хамба Кириллтэй уулзах юм байна.
ОУ-д хаврын улс төрийн улирал өндөрлөлөө. Парламентын депутатууд амрахаар явлаа. ДХБ-д элсэх ОУ-ын олон жилийн түүхэн үйл явдал өндөрлөлөө. “Энэ нэр төртэй худалдааны клубт” нэгдэх тухай баримт бичгийг батлахыг ихэнх сенатчид дэмжсэн бөгөөд гурван хүн эсрэг санал өгсөн ба түдгэлзсэн хүн байгаагүй байна.
Япон тэнгист хятадын загас агнуурын хөлгийг оросын хилчид буудсантай холбогдуулан Хятад улс оросын талтай нягт хамтран ажиллаж байна. БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лэй өчигдөр энэ тухай Бээжинд мэдэгдсэн байна. “Энэ үйл явдлын учрыг нэн даруй олохын төлөө хятадын тал ажиллаж байна.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012