×
Улс төр 21 Долоодугаар сарын 2012
Ирак-сирийн хил дээр дэлбэрэлтүүд гарч, автоматаар буудалцаан болж байна. Энэ тухай Рейтер агентлаг уламжилжээ. Тулалдаан өмнө нь сирийн срөг хүчнийхний дайчдад эзлэгдээд байсан хилийн эргүүлийн Абу-Камаль боомтоос эхэлжээ. Гэрчүүдийн мэдээллэж байгаагаар, босогчид сирийн ихэнхи хилийн боомтуудыг галдан шатаасан аж. Үүний дараа иракийн цэргийнхэн тус улсын Сири улстай хиллэдэг гол дамжин өнгөрөх боомтыг бетондож хаажээ
Сирийн арми босогчдын эсрэг томоохон хэмжээний ажиллагаа эхлүүлээд байна. Телевизийн “Аль-Арабай” сувгийн уламжилж байгаагаар, баасан гаригт Дамаскаас зүүн-хойд хэсэгт орших Алеппо хотод засгийн газрын цэргүүд болон сөрөг хүчнийхний хооронд мөргөлдөөн болжээ. Өмнө нь тус улсын эрх баригчид сөрг хүчнийнхний зарим хэсгүүд нэтирэн орсон нийслэл хотын нилээд хэдэн дүүргүүдэд хяналтаа сэргээсэн.
АНУ -ын БХЯ- ны салбар Афганистаны эрдэс баялагийн газрын зургийг бүтээжээ. Энэ бол эрдэс баялагийн орд газрын зургийг дээрээс авсны дараа газрын гадаргуунаас гэрлийн ойлтыг судласны үндсэн дээр хийгдсэн анхны орон юм. Зураг нь тус улсын нийт нутгийн 70 % авсан тоо баримтуудыг нэгтгэжээ.
Сирийн байдал улам бүр хурцадсаар байна. Засгийн газрын цэргүүдийн босогчитой хийх тулалдаанууд одоо бүр Дамаскийн нутаг дээр болж байна. Үүний улмаас лхагва гаригт тус улсын Үндэсний аюулгүй байдлын албаны байрны гадаа сөрөг хүчнийхний зохион байгуулсан дэлбэрэлтэнд нилээд хэдэн өндөр албан тушаалтанууд амь үрэгдсэний дотор тус улсын БХЯ сайд болон түүний орлогч байсан.
ОХУ ын ДХЯ Бургасын онгоцны буудалд гарсан халдлагыг мөрдөх ажилд нь болгарын мэргэжил нэгтэнүүддээ туслахад бэлэн байна. Софи хотод улсад ажлын айлчлал хийж байгаа дэд сайд Игорь Зубовын ярьж байгаагаар, Москва гэмт хэргийг илрүүлэхэд болон терроризм, экстремизмтэй тэмцэхэд хамтран ажиллахад бэлэн байна.
  Олимпийн бамбарыг Лондонд хүргэлээ. Гартаа бамбар барьсан эзэн Хааны тэнгисийн явган цэргийн цэргийн албан хаагч нисдэг тэргээс олсоор лондонгийн Тауэр дээр буулаа. Эндээс бамбарыг нь Уимбилдон явуулна. Олимпийн бамбарыг Нэгдсэн вант улсын нутаг дэвсгэр дээр хүлээн авах ёслолын ажиллагааныг ажиглахаар хэдэн мянган хүн хуран цугларчээ. Олимпийн тоглолтуудын нээлтийн ёслолын ажиллагаа ирэх долоо хоногийн баасан гаригт болно.
   Сирийн НҮБ- ын ажиглагчдын бүрэн эрхийн мандатыг АЗ дахин 30 хоногоор сунгав. Хэрэв энэ хугацаанд тус улсын байдалд өөрчлөлт гарахгуй бол ажиглагчид тус улсыг орхиж явна. Баасан гаригт Нью-Йоркд АЗ-ийн хуралдаан дээр Франц, Герман, Португаль болон Их Британий санаачилсан төслийг үндэслэн тус байгууллагын бүрэн эрхт төлөөлөгчдийн асуудлын техникийг сунгах тухай тогтоолыг санал нэгтэй батлав.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012