×
Улс төр 20 Долоодугаар сарын 2012
НҮБ-д суугаа өрнөдийн дипломат ажилтнууд Сирийн асуудлаар сайтар бодоогуй тэнцүү бус тогтоолын төслийг АЗ-д хэлэлцүүлэхийг оролдсон учир ичих ёстой гэж Хятад үзэж байна. Өнөөдөр хятадын мэдээллийн Синьхуа хорооноос энэ тухай мэдээлэв. «Өрнөдийн дипломат ажилтнууд тогтоол нь дампуурснаас хойш Орос Хятад хоёр улсыг буруутан хэмээн зааж байсан.
Өчигдөр сирийн арми босогчидтой мөргөлдсний улмаас 248 хүн амь үрэгдсэн тухай Сирид хүний эрхийг хамгаалах зөвлөл мэдээлэв. Энгийн номхон 109 оршин суугч, 93 цэргийн албан хаагч, 46 самуун дэгдээгч амь үрэгдэгсдийн дотор байна. Энэ нь сирийн мөргөлдөөн эхлэснээс хойш нэг өдрийн дотор хамгийн олон хүн амь үрэгдсэн хэрэг юм. Ялангуяа Дамаскад шируун мөргөлдөөн үргэлжилж байна.
Ким Чен Ыны шадар жанжин штабын дарга Ли Ен Хог огцруулсан явдал янз янзын хувилбар, сонин таамаглал үүсгэв. Огцоруулсан дэд маршалыг төрийн тэргүүний тушаалыг гүйцэтгэж, ажлын өрөнөөс нь гаргахыг оролдсон үеэр буудалцаан үүсч, 20-30 хүн амь үрэгдсэн гэж өмнөд солонгосын «Чосон ильбо» сонин тагнуулын батлагдаагүй мэдээ баримтыг үндэслэн бичжээ.
БНАСАУ-ын армийн жанжин штабын огцросон дарга дэд маршал Ли Ен Хог ажлын өрөөнөөс нь гаргах үеэр үйлдсэн буудалцаанд барагцаалбал 20-30 цэрэг амь үрэгдсэн тухай өнөөдөр өмнөд солонгосын «Чосон ильбо» сонин тагнуулын баримтыг үндэслэн мэдээллээ. Үүний хамт мэдээллийг нарийн лавлан тодруулвал зохино гэж сонины эх сурвалж тэмдэглэжээ.
Бээжин загас барих онгоцы нь буудсантай холбогдуулан Орос улсад дүргүйцэл илэрхийлж, хэрэг явдлыг нэн даруй мөрдөн байцааж эхлэхийг шаардав. Түүнээс гадна саатуулсан хятадын иргэдэд энэрэнгүй хандахыг уриалсан тухай БНХАУ-ын ГХЯ-ны сайтын мэдээлэлд өгүүлжээ. Өчигдөр Бээжинд Хятадын ГХ-ийн дэд сайд Чэнь Гопин Оросын ЭСЯ-ны төлөөлөгчтэй уулзав.
Японы ГХЯ-ны тэргүүн Коитиро Гэмба албан ёсны дөрвөн өдрийн айлчлалаар 7-р сарын 27-нд Орос улсад хүрэлцэн очих бодолтой байна гэж өнөөдөр Киодо агентлаг мэдээллээ. Гэмба ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтай 7-р сарын 28-нд Сочид хэлэлцээ хийнэ.
«Сирийн чөлөөт армийн» хэт даврагсад Сири улсыг Ирактэй залгах хил дээр бүх боомтыг эзлэв. «Россия-24» телевизийн сувгаар мэдээлснээр Сирийн зүүн-хойд хил дээр Синжар нурууны орчимд сирийн 21 хилчин байлдаанд амь үрэгджээ. Иракийн эрх баригчид зэвсэгт бүлгүүдийг Сириэс улс орондоо оруулахгүйн тулд аюулгүй байдлыг хангах өндөржүүлсэн арга хэмжээ авсан байна.
Өнөөдөр Орос улс Сирид олон улсын ажиглачдын мандатын хугацааг 45 өдрөөр сунгах тухай тогтоолыг дэмжинэ гэж НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын элч төлөөлөгч Виталий Чуркин мэдээлэв. Пакистаны төлөөлөгчдээс тус баримт бичгийг санал болгожээ. Олон улсын ажиглагчдын ажлыг үргэлжлүүлэх санал дэвшүүлж, сирийн цэргийг бүх хот тосгоноос гаргахыг шаардсан британийн тогтоолыг бас хэлэлцүүлэхээр оруулсан байна.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012