×
Улс төр 19 Долоодугаар сарын 2012
ОХУ-ын ерөнхийлөгч Болгарт террорын ажиллагааны уршгаар израилийн иргэд амь үрэгдсэнтэй холбогдуулан эмгэнэл илэрхийлсэн цахилгаан утас Израилийн еренхий сайд Биньямин Нетаньяхуд явуулав. Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр Путин гэмт хэргийн ажиллагааг шийдвэртэй буруушаажээ. Өчигдөр болгарын Бургас хотын нисэх онгоцны буудалд израилийн жуулчид сүүж явсан автобус дэлбэрэв. Амиа золиослогч этгээд дэлбэрэлт үйлдсэн бололтой.
Орос улс сирийн хямралыг зохицуулах тухай Кофи Аннаны төлөвлөгөө болон НҮБ-ын АЗ-ийн женевийн шийдвэрүүдийг үндэслэсэн сирийн асуудлаархи тогтоолыг дэмжиж байна гэж өнөөдөр Москвад Оросын ГХ-ийн дэд сайд Михаил Богдановын Сири улсаас ОХУ-д суугаа элчин сайд Рияд Хаддадтай хийсэн уулзалтын үр дүнгээр Оросын ГХЯ-ны сайтад нийтлүүлсэн мэдээлэлд өгүүлжээ.
Сирийн эрх баригчид интернетэд гарсан ерөнхийлөгч Асадын утсаар хийсэн ярианы бичлэг, гэрэл зургууд түүнчлэн Дамаскад террорын ажиллагаанд гурван генерал амь урэгдснээс хойшхи дээд удирдлагын байдлын тухай цуу яриа санаанаас зохиосон хуурамч зүйл хэмээн нэрлэв. Эдгээр хуурамч материалын зорилго Сирийн эсрэг дайсагнах кампанит ажиллагаа, сэтгэл зуйн дайнд иргэдийн сэтгэл санаанд золхисгуй нелеелэхэд оршино гэж мэдээллийн ямны тусгай мэдэгдэлд тэмдэглэжээ.
НАТО эвсэл, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен, Бан Ги Мун нар болгарын Бургас хотын нисэх онгоцны буудалд террорын ажиллагаа явулсныг хатуу буруушаав. Өчигдөр болгарын Бургас хотын нисэх онгоцны буудалд израилийн жуулчид сүүж явсан автобус дэлбэрэв. Үүний улмаас найман хүн түүний дотор израилийн зургаан иргэн амь урэгдсэн тухай Израилийн ГХЯ мэдэгдэв.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтай утсаар ярьж, оросын талыг сирийн асуудлаархи байр сууриа өөрчлөхэд хүргэхийг оролдов. Гэвч тэмцэлдэн сөрөлдэж байгаа бүх талд шахалт үзүүлэх хэрэгтэй гэж Орос улс үзсээр байна гэж енеедер ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков сэтгүүлчдэд мэдэгдлээ. Өчигдөр Путин Обама хоёр утсаар ярилцаж, Сирийн байдлыг авч үзсэн юм.
Сири улсаас явна гэж Сирид ажиллаж байгаа НҮБ-ын ажиглагчдын тэргүүн хошууч генерал Роберт Муд өнөөдөр мэдэгдлээ. Мандатын хугацаа 7-р сарын 20-нд шувтрах юм. Өнөөдөр НҮБ-ын АЗ-ийн хуралдаанаар ажиглагчдын ирээдүйн үйл ажиллагааны асуудлыг авч узэх юм. «Гардиан» сонин Мудын мэдэгдлээс иш татсан байна. НУБ-ын АЗ цэрэг,улс төрийн төлөөлөгчдөө ажиллуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж генерал тэмдэглэв.
Пүрэв гаригт Энэтхэгт ерөнхийлөгчийн сонгууль явагдаж байна. Энэ удаагийн сонгуулиар 2007 оноос энэхүү албан тушаалыг хашиж байгаа ерөнхийлөгч бөгөөд тус улсын анхны эмэгтэй төрийн тэргүүн Пратибху Патил солигдох юм.
Одоо Сирийн ерөнхийлөгч Башар Асад Латаки амралт сувиллын хотод байгааг ернедийн хэвлэл мэдээлийн хэрэгслүүд уламжлан мэдээлэв. Асад өчигдөр Дамаскад террорын ажиллагаанд сирийн дээгүүр албан тушаалтай тушмэд амь үрэгдсний хариуд явуулах засгийн газрын ажиллагааг командлаж байна. Ерөнхийлөгч террорын ажиллагааны үед нийслэлд байсан угуй нь тодорхой биш байна.
НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Сирид гарсан халдлагын улмаас сирийн нилээд хэдэн өндөр албан тушаалын хүмүүс эндсэн явдлыг эрс буруушаав. Үүнтэй зэрэгцэн Пан Ги Мун пүрэв гаригт хойшлосон НҮБ ын АЗ ийг сирийн тогтоолоор санал хураахдаа хариуцлагатай хандахыг уриалав. Нөгөөтэйгүүр, Дамаскд гарсан халдлага нь дэлхийн янз бүрийн оронд янз бүрийн реакцитай тулгарч байна.
  Дамаскад террорын ажиллагааны уршгаар Сирийн БХ-ын сайд амь ү рэгдэж, арми, аюулгуй байдлын албаны дээг үү р албан тушаалтай хэдэн офицер шархдсан нь Башар Асадын х ү рээлэгсдэд ө гс ө н хамгийн х ү чтэй цохилт болсон гэж шинжээчид ү зэж байна. Манай тоймч Владимир Ивашов байдлыг ингэж ү нэлэв.
АНУ Азид нутаг дэвсгэрийн асуудлаас болж гарсан маргаанд хөндлөнгөөс оролцоход бэлэн байна. АНУ-аас Филиппиний батлан хамгаалах чадварыг найдвартай болгоход туслана гэж энэ долоо хоногт Манилд айлчилсан АНУ-ын Номхон далайн командлалын тэргүүн адмирал Сэмюэл Локлир мэдээлжээ. Талууд хамтран ажиллаж, зэвсэгт хүчний бух хэсгийн хооронд холбоо, мэдээлэл солилцоог төлөвшүүлэх нь зайлшгуй чухал гэж америкийн адмирал тэмдэглэн хэллээ.
Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн сайд нарын хорооны яаралтай хуралдаан ойрын ням гаригт Катарын нийслэл Доход болох тухай тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби сэтгүүлчдэд мэдээлэв. Сирийн байдал эрс даамжрав. Үүний хор уршгийг урьдчилан харахын аргагуй гэж тэрээр хэлжээ. Сирид хүч хэрэглэх ажиллагаа шатлан өргөжиж болзошгуй.
«Хезболла» радикал шийт хөдөлгөөн Болгарын Бургас хотноо израилийн жуулчдын сүүж явсан автобусны дэлбэрэлтэд хамаагуйгээ мэдэгдсэн гэж ливаны» Ан-Нашра» сонин мэдээлэв. «Хезболла» жүүлчидтэй тэмцэл хийдэггүй» гэж хөдөлгөөний төлөөлөгч мэдэгдэв. Иран ба «Хезболла» радикал шийт хөдөлгөөн Болгарт террорын ажиллагааг зохион байгуулсан гэж үүний өмнө Израилийн БХ-ын сайд Эхуд Барак зэмлэн бүрүүшаажээ.
Сири улсаас Каирт суугаа элчин сайдын яамны байшинг булаан эзлэхийг өчигдөр хэдэн зуун жагсагч оролдов. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр цагдаагийн хүчин жагсагчдын дайралтыг няцаажээ. Египетэд оршин суудаг сири хүмүүсийн телеелегчид Башар Асадын эсрэг уриа лоозон хашгирч, түс улсын элчин сайдын яамны байшинд дайран орохыг оролдсон байна. Цагдаа нар цугларагсдыг тараахын тулд нулимс асгаруулах хий хэрэглэв.
Саяхан дэд маршалын цол хүртсэн Хун Ен Чхолийг Солонгосын ардын армийн жанжин штабын даргаар томилсон тухай БНАСАУ-ын төв телевизээр мэдээлжээ. Пхеньянд шинэ томилолттой холбогдуулан дуу бужиг бухий армийн найр цэнгэлийг зохион байгуулав. Хун Ен Чхоль эрүүл мэндийн байдлаас болж огцорсон Ли Ен Хог жанжин штабын даргын албан тушаалд орлов.
Амиа золиослогч террорист израилийн жуулчид сууж явсан автобуст дэлбэрэлт уйлдснийг өнөөдөр Болгарын ерөнхий сайд Бойко Борисов батлан мэдээлэв. Софийн мэдээллийн агентлагийн уламжласнаар Болгарын эрх баригчид Израилийн удирдлага ба Холбооны мөрдөн тагнах товчоо, ТТГ-тай хамтран мерден байцаах ажил урьдчилан хийжээ. Спортын хувцастай, «кавказын дүр төрхтэй»урт үстэй эрэгтэй террорын ажиллагаа явуулсан гэсэн дүгнэлт хийжээ.
АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Патрик Вентрелл Вашингтонд хийсэн хэвлэлийн бага хурал дээр АНУ сирийн өндөр албан тушаалын олон хүний амь эндэхэд хүргэсэн Дамаскийн алан хядах ажиллагааг хэрхэн үнэлж байна вэ гэсэн шууд асуултанд нэг талын хариулт өгч чадсангүй аж. Тэрбээр мэдэгдэлдээ, АНУ нь “Сирид цаашид цус асгаруулах явдлыг дэмжихгүй” гэж.
Сирийн нийслэлийн өмнөд хэсэгт цус асгаруулсан тулалдаан явагдаж банйа. Гэрчүүдийн мэдэгдэж байгаагаар, өчигдөр үдэш хот руу нэвтрэн орсон зэвсэглэсэн цэргүүдтэй мөргөлдөөн улам ширүүсч, Дамаскийн гудамж мэдэгдэхүйц хүнгүй байсан аж. Аюултай бүс руу чиглэсэн замуудыг дэг журам тогтоогчдын хүчнийхэн хаажээ. Урьдчилсан тоо баримтаар тус улсад 46 энгийн иргэд, 43 цэрэг болон найман алан хядагч алагджээ.
  Орос улс болон АНУ -ын ерөнхийлөгч нар Сирийн улсын байдлыг хурцатгахгуйн тулд Сирийн улс төрийн шилжилтийг дэмжих нь зүйтэй гэж тохиролцов. Энэ тухай пүрэв гаригт ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ ын ерөнхийлгөч Барак Обама нарын хийсэн яриа хэлэлцээг дүгнэн гаргасан мэдэгдэлд өгүүлжээ. Ерөнхийлөгчид уулзалтынхаа явцад Сирийн хүчирхийллийг хурцадаж байгааг тэмдэглэж, хүчирхийллийг нэн даруй зогсоох шаардалагтйа байгааг мэдэгдэв.
  Лхагва гаригт Тегеран сирийн нийслэл Дамаскад гарсан өндөр албан тушаалын хүмүүс амь эрсэдсэн алан хядах ажиллагааг буруушаалаа гэж тус улсын ГХЯ ны мэдээллийг иш татаж “ Пресс ТВ” телевизийн суваг уламжилжээ. Тегеран өрнөдийн болон арабын орнуудыг Сирийн зэвсэглэсэн бүлэгмүүдэд зэвсэг нийлүүлэж, улмаар засгийн газрын эсрэг террорист үйл ажиллагааг өдөөхийг татгалзахыг уриалжээ.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012