×
Улс төр 18 Долоодугаар сарын 2012
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Түркийн ерөнхий сайд Реджеп Тайип Эрдогантай уулзалт хийх явцад хоёр талын хамтын ажиллагааны үр дүнтэй шинжийг тэмдэглэхийн дотор эрчим хүчний салбарыг онцлон тэмдэглэв. Путины хэлснээр, үүнд Эрдоганы хүчин чармайлтын их байгаа аж. Тэрбээр цааш хэлэхдээ, хоёр улсын бараа эргэлт өнгөрсөн онд 5 % нэмэгдэж, 34-35 тэрбум долларт хүрчээ.
Дэлхий дахины хурцадмал байдал нэмэгдэж байгаа нь үндэсний аюулгүй байдлын стратегийг боловсронгуй болгохыг шаардаж байна гэж ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв.
Дэлхийн 20 гаруй улс байлдааны онгоцуудаа минаг хоргуй болгох Тэнгисийн цэргийн хүчний томоохон сургуульд оролцуулна. Цэргийн сургууль 9-р сарын 16-27 едруудэд Ойрхи Дорнод ба Персийн булангийн орчимд явагдана. Өнөөдөр АНУ-ын зэвсэгт хүчний төв командлалоос мэдээлснээр энэ сургуулийн гол зорилго олон улсын усанд чөлөөтэй хөдөлгөөнийг хангахад оршино. Энэ нь цэргийн хүчээ сүрдүүлэн үзүүлсэн хэрэг гэж америкийн хараат бус шинжээчид дүгнэв.
Сирийн сөрөг хүчний чөлөөт арми болон “Лива аль-Ислам” радикал бүлгэмийнхэн Дамаскийн Улсын аюулыг хамгаалах газрын байрны дэргэд гарсан халдлагын хариуцлагыг хүлээв. Энэ тухай мэдээг “Лива аль-Ислам”бүлгэм Facebook-ийн өөрийн сайт дээр нийтэлжээ. Нөгөөтэйгүүр, Сирийн сөрөг хүчний чөлөөт армийн уг халдлагад хамааралтай болохыг тэдний төлөөлөгч хурандаа Касим Саадуддин батласан.
Ерөнхийлөгч Барак Обама АНУ-аас Афганистан Пакистан хоёр улсад суух элчин сайд нарыг томилсон тухай өнөөдөр Цагаан ордон мэдээлэв. Дипломат ажилтан Жеймс Каннингем АНУ-аас Афганистанд суугаа элчин сайд болно. Үрьд тэрээр АНУ-аас Израильд суугаа элчин сайд байсан хийгээд Кабулд дээгүүр тушаалтай дипломатчээр ажилласан билээ.
7-р сарын 18 ны өглөө БНАСАУ -ын радио, телевизээр үд дунд “чухал мэдээ “дамжуулна гэж уламжлав. Сүүлийн үед Пхеньянаас нилээд ер бусын мэдээ ирэх болсныг хэлэх үү, тус улсын иргэд түгшицгээлээ. Гэтэл энэ удаагийн чухал мэдээлэл нь өмнө таамаглаж болохоор байжээ. Тус улсын Дээд удирдагч, Армийн Дээд Ерөнхий командлагч генэрал Ким Чен Ын маршал болжээ.
Оросын парламентын дээд танхим-Холбооны зөвлөл гүжир гүтгэлгийн тухай шинэ хүүлийг сайшаав. Үрьд энэ зэрчлийг захиргааны хариуцлагад хамруулсан билээ. Одоо түүнийг Эрүүгийн хүүльд буцааж байна. Парламентын хоёр танхимын депутатууд төдийгүй шинжээч, блог хөтлөгчид шинэ хүүлийг хэлэлцэв. Олонхи улсад гужир гүтгэлгийн тухай хүүль хүчин төгөлдөр байгаа нь санал шүүмжлэлийн явцад илрэв. Харин хариуцлага нь оросынхоос илүү хатуу байна.
Засгийн газрын аюулгуй байдлын хүчин амралтын өдрүүдэд Дамаскад нэвтрэсэн босогчдын хүчний үлэмж хэсгийг шахан зайлуулсан тухай өчигдер орой Сирийн мэдээллийн сайд Омран аз-Зуаби мэдэгдэв. Гэвч тэд зарим хороололд эсэргүүцэл үзүүлсээр байна. Дамаскын байдлын тухай зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэл үнэн байдалд огт нийцэхгүй байна гэж сайд мэдэгджээ. Дийлэнх олонхи босогчид бууж өгсөн эсвэл нийслэлээс зугтаж явсан гэж тэрээр дахин онцлов.
Ливийн «Лалын ахан дуус» хөдөлгөөний төлөөлөгчид Тунис Египет хоёр улсад парламентын сонгуульд үзэл санаа нэгтнүүдий нь гаргасан амжилтыг ахиулж чадсангуй.Ливид энгийн либерал хүчин түрүүлжээ. Муаммар Каддафигийн дэглэмийг түлхэн унагаснаас хойш анх удаа явагдсан Ливийн хүүль тогтоох дээд байгууллагын сонгуулийн үр дүнг өчигдөр орой зарлан мэдээлжээ. «Үндэсний хүчний эвсэл» түрүүлэв.
Ливид парламентын ассамблейн сонгуулийн бүрэн төгс үр дүнг зарлав. 2011 онд Үндэсний шилжилтийн зөвлөлийн ерөнхий сайд асан Махмуд Жибриль тэргүүтэй Үндэсний хүчний холбоо сонгуульд түрүүлжээ. Үндэсний хүчний холбоо намуудад олгосон 80 мандатын 39-г авчээ. Мөн ливийн «Лалын ахан дуус» хөдөлгөөний улс төрийн жигуур-Барилга байгуулалт, шудрага ёсны нам 17 мандаттай байна.
Хятадын томоохон Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Бо Силайтай хамссан францын иргэн Патрик Девийе Хятад орохоор мордсон тухай өнөөдөр камбожийн цагдаагийн газраас мэдээллээ. Францын архитекторч Девийег Бээжингийн эрэлт шаардлагаар нэг сарын өмнө Камбожийн нийслэл Пномпеньд ямар ч ял ноогдуулалгуй баривчласан билээ. Өнгөрсөн даваа гаригт түүнийг сулласан байна.
Өнөөдөр НҮБ-ын АЗ-д өрнөдийн орнуудаас бэлтгэсэн сирийн асуудлаархи хориг агуулсан тогтоолын төслөөр санал хураана.АНУ,Франц,Германи улсуудын дэмжлэгээр Их Британи хориг, хүч хэрэглэх ажиллагаа явуулахыг зөвшөөрсэн НҮБ-ын дүрмийн 7-р бүлгийг үндэслэн сирийн асуудлаар шинэ тогтоолын төслийг бэлтгэжээ. Өөрийн хариуд Орос улсаас Сири улсад хүч хэрэглэх ажиллагааг зогсоох тогтоолын төслийг гүйцээж боловсруулаад НҮБ-ын АЗ-д хэлэлцуулэхээр оруулав.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын умард солонгосын армийн маршалын цол хүртсэн тухай БНАСАУ-ын улсын радиогоор мэдээлжээ. Умард Солонгосын армийн Жанжин штабын дарга Ли Ен Хо огцросны дараагаар Ким Чен Ын цэргийн дээд цолтой болсон тухай мэдээллээ. Ли Ен Хо биеийн байдлаас болж арми, намын бүх албан тушаалаас огцросон гэж албан ёсоор мэдээлжээ.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012