×
Улс төр 17 Долоодугаар сарын 2012
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны Ойрхи Дорнодоор хийсэн аялал эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөнийг өрнүүлэв. Израилиэс Иерусалим орох замд нь түүнийг Израилийн төлөө тагнан турших ажиллагаа явуулсан тул АНУ-д шоронд насаар нь хорисон Жонатан Поллардыг суллахыг уриалсан зурагт хуудасаар угтсан байна. Египетэд ч Хиллари Клинтоныг элэгсэг дотно хүлээж авсангүй.
БНАСАУ-ын хамгийн нөлөө бүхий удирдагчийн нэг Солонгосын ардын армийн Жанжин штабын дарга Ли Ен Хо «улс төрийн өвчнөөр» арга буюу огцросон байна. 69 настай дэд маршал бие муудсан учир бүх албан тушаалаас огцросон гэж албан ёсны мэдээлэлд өгүүлснийг Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн Солонгосын судлалын төвийн удирдагч Александр Жебин тэмдэглэв.
“Сирийн үйл ажиллагааны бүлгийн” хуралдааныг энэ сарын сүүлээр Москвад зохион явуулах саналыг Орос улс гаргалаа. Энэ тухай НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөлөгч Кофи Аннан болон ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтой хийсэн уулзалтын дүнгийн талаар хийсэн мэдээлэлдээ ОХУ-ын ГХЯ-ны дээд тэргүүн Геннадий Гатилов уламжлав. Түүний ярьснаар, бүхэлдээ яриа хэлэлцээ санаачлагатай уур амьсгалд болсон.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннантай мягмар гаригт уулазан. Уулзалтын үеэр Путин Аннаны энх тайванч төлөвлөгөөг Орос улс дэмжиж байгаа болон сирийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх “Action group” санаачлагч бүлэгийн яриа хэлэлцээний хоёр дахь шатыг Москва юм уу Женев хотод эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа гэдгээ дахин батлах төлөвтэй байна.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012