×
Улс төр 16 Долоодугаар сарын 2012
Сири улсын дотоодын мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар оросын талтай хэлэлцээр хийхээр НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннан өнөөдөр Москвад 2 өдрийн айлчлалаар хүрэлцэн ирлээ. Өнөө орой Аннан ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтой уулзана. Тусгай төлөөлөгч маргааш ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах юм.
Энэ хаант улсын төр засгийн дургүйцлийг төрүүлэх шалтгаан болсон тус улсад хүний эрхийг мөрдөх хэрэгтэй гэсэн манай дипломатч Константин Долговын мэдэгдэл нь Саудын Арав улсын хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэрэг биш гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров үзэж байна.
Сергей Лавров НҮБ-ын болон Арабын улсуудын холбооны тусгай төлөөлөгч Кофи Аннатай хэлэлцээ хийхийн өмнө сирийн байдлыг зохицуулах асуудлаар Москвад болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэв. Тэрбээр эрс тас шаардлагануудаасаа татгалзахыг сирийн сөрөг хүчинд Орос улс одоохондоо үнээмшуулж чадсангуйг мэдээлээд, сирийн сөрөг хүчин нэгдэж, хэлэлцээ хийх хүчин болоогуй боловч ийм хүчин удахгүй гарч ирэхэд Москва найдаж байгааг тэмдэглэв.
НҮБ-ын АЗ дээр сирийн хямралыг зохицуулах асуудлаар хийх хэлэлцээр мухардмал байдалд орно гэж ОУ үзэхгүй байна. Сири улсын асуудлаарх НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннантай хийх хэлэлцээрийн өмнө хийлгэсэн сирийн асуудлаарх хэвлэлийн бага хурал дээр ОУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров ингэж мэдэгдсэн байна.
ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров өнөөдөр Москвад хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ» ОХУ Башар Асадыг биш, Кофи Аннаны төлөвлөгөө, НҮБ-ын А.З-ийн тогтоолыг болон Женевагийн баримт бичгийг дэмжиж байна.
Сирийн хямралыг зохицуулах тухай асуудал НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Муны хятадын удирдлагатай хийх хэлэлцээрийн чухал сэдвүүдийн нэг болно. Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Мартин Несирки ингэж мэдэгдсэн байна. Хятад-Африк дээд хэмжээний уулзалтад оролцохоор Пан Ги Мун өнөөдөр Бээжинд хүрэлцэн ирэх юм.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны машины цувааг Александрии хотод египетчүүд улаан лооль, шаахай, пластик лонх зэргээр шидсэн байна. Энэ тухай орон нутгийн ХМХ-үүд мэдээлжээ. Клинтон болон түүнийг дагалдан яваа америкийн албаны хүмүүс хэлмэгдээгүй байна, харин египетийн нэгэн түшмэдийг улаан лоолиор оносон байна гэж мэдээлэлд өгүүлсэн байна.
БНАСАУ-ын Армийн Жанжин штабын дарга Ли Ен Хог эрх баригч намын шийдвэрээр өвчний учир огцруулсан байна. Хойд Солонгос улсын мэдээллийн Төв агентлаг энэ тухай мэдээлжээ. Ли Ен Хо бас бусад бүх албан тушаалаасаа салсан байна. Тэрээр Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны тэргүүлэгч гишүүн, намын цэргийн төв хорооны тэргүүний орлогч байсан юм.
Сирийн хямралыг зохицуулах төлвийг өнөөдөр Москвад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннан нар хэлэлцэнэ. Энэ асуудлаар НҮБ-ын АЗ дээр бий болоод байгаа нөхцөл байдлыг эхний ээлжинд талууд хэлэлцэнэ гэж шинжээчид үзэж байна. Сири улсад байгаа ажиглагчдын хугацааг 3 сараар сунгах тухай тогтоолын төслийг ОУ оруулаад байна.
Сири улсын нийслэл Дамаск хот болон түүний захын дүүргүүдэд цэргийнхэн болон зэвсэглэсэн сөрөг хүчнийхний хооронд сүүлийн 16 сард болоогүй хатуу ширүүн байлдаан болж байна. Алан хядах бүлэглэлийнхэн хотын нэгэн дүүрэгт шургалан орж тэнд бөмбөг дэлбэлж байна гэж мэдээлэлийн САНА агентлаг уламжилсан байна. Засгийн газрын цэргүүд “тэдэнд том цохилт өгсөн” гэж мэдээлэлд өгүүлсэн байна.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012