×
Улс төр 15 Долоодугаар сарын 2012
Түркийн зүүн урд нутгийн Диярбакыр хотод бямба гаригт түркийн цагдаа болон курдуудын хооронд мөргөлдөөн болсноос 20 хүн шархадсан байна. Төр засаг хориглож байгаа ч гэсэн хэдэн зуун курдууд хотод цөөхөн цөөхөн бүлэг болон хуваагдаж 1999 оноос хойш шоронд хоригдож байгаа Курдын ажилчны намын тэргүүн Абдулла Оджаланыг суллахыг шаардан жагссан байна гэж Франс Пресс агентлаг уламжилсан байна.
Саудын Аравын зүүн нутагт болсон мөргөлдөөний талаар ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгчийн хийсэн мэдэгдлийг тус улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэж үзжээ. Москвагийн тайлбарыг “дайсагнасан” явдал гэж үзэж байна гэж бичсэн албан ёсны тайлбараа танилцуулахдаа Саудын Арав улсын ГХЯ-ны хэвлэл мэдээлэлийн алба өнөөдөр ингэж мэдээлсэн байна.
Сири улсад болж байгаа үйл явдлыг Олон улсын улаан загалмайн нийгэмлэг \ОУУЗН\ “дотоодын зэвсэгт мөргөлдөөн” гэж үзэж байна гэж тус байгууллагын төлөөлөгч хэлснийг иш татан “Рейтер” агентлаг уламжиллаа. Энэ хэллэг нь иргэний дайны хууль ёсны тодорхойлолт юм.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны айлчлалыг эсэргүүцсэн 3500 орчим хүний жагсаал Египет улсад болж байна. Энэ жагсаал өндөр хэмжээний зочин байрласан зочид буудлын ойролцоо Каирын төв хэсэгт болж байна. Энэ буудлыг цэргийнхэн бүрэн бүсэлсэн ба хөдөлгөөнийг хаажээ.
Сирийн Треймси хотод энгийн номхон иргэдийг хомроглон алсан явдлыг нарийн мөрдөн байцаахыг ОУ шаардаж байна. Энэ аллага нь Сири улсад иргэний мөргөлдөөний үрийг цацахыг муйхарлан оролдож, энх тайвныг хүсэхгүй байгаа тэр хүчний бузар үйл ажиллагаа гэдэгт Москва эргэлзэхгүй байна.
Эрт дээр үеэс хоёр улсын хооронд нутаг дэвсгэрийн маргаантай байдаг Сенкаку арлын эргэн тойрны байдлыг улс орныхоо удирдагчтай хэлэлцэхээр БНХАУ-д сууж байгаа Япон улсын элчин сайд Уитиро Нива Токио явсан байна. Япон улсын ГХЯ энэ тухай мэдээлжээ. Элчин сайд Хятад улсад буцаж очих хугацаа одоохондоо тодорхой бус байна гэж японы ГХЯ тэмдэглэсэн байна.
Сирийн Треймси хотод бямба гаригт хүрэлцэн ирсэн НҮБ-ын ажиглагчид чухам хэдэн хүн алагдсныг мэдэхгүй байна. Энэ сууринд өнөөдөр эргэж ирэхээр болжээ. Энэ тухай Рейтер агентлаг уламжилсан байна.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012