×
Улс төр 14 Долоодугаар сарын 2012
ТУХН,ЕХ ба АНУ-тай харилцах харилцаа Оросын гадаад бодлогын үндсэн чиглэл гэж ерөнхийлөгч Владимир Путин энэ долоо хоногт оросын элчин сайд нарыг хүлэн авч уулзах үеэрээ мэдэгдэв. Уулзалтад оролцогчид Европын эдийн засгийн хямрал, Ойрхи Дорнодын байдал, Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал зэрэг асуудлыг хөндөв.
Өнөөдөр Франц улс үндэсний гол баяраа-Бастили цайзыг эзлэн авсны өдрийг тэмдэглэж байна. Бастилийг эзлэсэн явдал Францын их хувьсгалын эхлэл болжээ. 1789 оны 7-р сарын 14-нд парисын оршин суугчид вангийн дарангуйлан захирах дэглэмийн нэг ёсны бэлгэ тэмдэг болсон Бастили шорон-цайзыг дайран эзлэжээ. Оросын ерөнхийлөгч Владимир Путин үндэсний баярыг тохиолдуулан Францын ерөнхийлөгч Франсуа Олландад баяр хүргэв.
Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны долоо хоног болон гишүүн орнуудын ГХ-ийн сайд нар ба яриа хэлэлцээ хийж байгаа түншүүдийн цуврал уулзалт хамтрасан албан мэдээ гаргалгүй Камбожийн нийслэл Пномпеньд дуусав. Энэ нь байгууллагын 45 жилийн түүхэнд гарсан  анхны тохиолдол билээ. Холбооны гишүүн ба «хөрш улсын» хоорондын санал зөрөлдөөнөөс болж хамтарсан албан мэдээ гаргаж чадаагүй гэж Камбожийн ГХЯ мэдэгдэв.
НҮБ-ын онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны энхийг эрхэмлэгч үйл ажиллагаанаас татгалзах тухай сирийн сөрөг хүчний уриа зүйд нийцэхгүй байна. Учир нь сөрөг хүчин цуст ажиллагаанд хамаатай гэж НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгчийн тэргүүн орлогч Александр Панкин мэдэгдэв. Сирийн сөрөг хүчний бага хурлын албан ёсны баримт бичгүүдэд «засгийн газрыг хүчээр түлхэн унагах» зорилго тавьсныг тэрээр дурджээ.
Сирийн Хама мужийн Треймса сууринд энгийн номхон оршин суугчид биш террористууд л амь үрэгдсэн гэж сирийн армийн төлөөлөгч Франс Пресс агентлагад мэдээллээ. Пүрэв гаригт энэ суурин орчимд террорын зэвсэгт бүлгүүдийн эсрэг ажиллагаа явуулсан тухай тэрээр мэдээлэв. Армийн төлөөлөгчийн хэлснээр энгийн хүмүүс хэлмэгдээгүй. Маш олон террристыг хөнөөсөн юм.
Өчигдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун АЗ-д хандан сирийн асуудлаар тодорхой шийдвэр гаргахыг уриалаад азгүй явдал цуст ажиллагааг цаашид үргэлжлүүлэх хор уршигтай болохыг анхааруулав. Тэрээр НҮБ-ын Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны нэгэн адил сирийн Треймса сууринд аллага хядлага үйлдсэнийг буруушаав. Хүний эрхийг хамгаалагчдын мэдээлснээр тэнд 150 гаруй хүн амь үрэгджээ.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012