×
Улс төр 13 Долоодугаар сарын 2012
Өнөөдөр ОХУ-ын Улсын думын хаврын чуулганы ажил дууслаа. Эрх баригч «Нэгдсэн орос улс» намын төлөөлөгч Улсын думын дарга Сергей Нарышкин чуулганыг хааж үг хэлж, «парламентад ажиллаж байгаагаар бахархаж байна» гэв. Түүний хэлснээр энэ онд Улсын дум зүй ёсоор үр бүтээлтэй ажилласан.
Сирид НҮБ-ын ажиглагчид Тарамсех суурингийн энгийн 200 гаруй оршин суугч амь үрэгдсэн тухай мэдээллийг хянан шалгахад бэлэн байна. Гэвч тэд гал зогсоосон нөхцөлд л шалгах юм. Өчигдөр орой сирийн Хама мужийн Тарамсех сууринд 200 гаруй хүн гол төлөв энгийн номхон оршин суугчид амь үрэгдсэн тухай сирийн сөрөг хүчин мэдээлжээ.
Сирийн засгийн газрын цэрэг Түрк, Ливан хоёр улсаас нэвтрэсэн хэт даврагсадыг хөөн зайлуулж байна.Эрх баригчдын цэрэг Треймсийн энгийн номхон оршин суугчдыг хөнөөсэн гэж сөрөг хүчин үзэж байна. Сирид явуулж буй байлдааны ажиллагааны тухай сүүлчийн мэдээлэл ийм агуулгатай байна. Өчигдөр засгийн газрын хүчин Түрк, Ливан хоёр улсаас улс оронд нь нэвтрэсэн зэвсэгт этгээдүүдийн замыг хаав.
ЕХ-ны Ираны бохир нефтийг импортлоход тавьсан хориг үр ашгаа өглөө. Энэ тухай “Оросын дуу хоолой” радиогийн зохион байгуулсан дугуй ширээний яриан дээр олон улсын шинжээчид мэдэгдэв. Иран өөрийн цөмийн хөтөлбөрөөр яриа хэлэлцээнд орлоо.
Оросын холбоо, зам харилцааны яам Интернет дэх хязгаарлалтын тухай хуулийн төслийг гүйцээж боловсруулахын төлөө байна гэж тусгай газрын тэргүүн Николай Никифоров мэдэгдлээ.Тус яамны санаачилгаар баримт бичгийг нийт олноор хэлэлцүүлэх юм. Засварыг парламентын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр оруулна. Хуулийн төслийн зарим механизм боловсронгүй биш байгааг Холбоо, зам харилцааны яам тэмдэглэв.
Москва өрнөдийн орнуудыг Сирид ажиллаж байгаа НҮБ-ын ажиглагчдыг үйл ажиллагаагаа дуусгахыг шаардаж байгаа өрнөдийн орнуудыг ливийн түүхийг давтах оролдлого хийх гэж буйг үгүйгэхгүй байна. Энэ тухай ОХУ-ын ГХЯ-ын дэд тэргүүн Геннадий Гатилов мэдэгдэв. Тэрбээр мэдэгдэхдээ, тус улсад ажиллаж байсан олон улсын ажиглагчид нь тогтоох хүчин зүйл байж, бодит мэдэлэл авахад болон тус улсын тогтвортой байдалд нөлөөлж байсан гэжээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун НҮБ-ын ажиглагчдын тоог нэмэгдүүлэх саналыг тавьлаа. Ингэхдээ тэр ойрхи-дорнодын энэ улс руу олон улсын зэвсэглэсэн бүлэгийг илгээхийг үгүйсгээгүй байна. Ерөнхий нарйин бичгийн дарга НҮБ- ын АЗ-д ирүүлсэн Сирийн тухай илтгэлдээ НҮБ-ын дараагийн ажиглагчдыг үйл ажиллгааны нилээд хэдэн хувилбарыг дурджээ. Өмнөх ажиглагчдын хугацаа 7-р сарын 20 нд дуусах юм.
Орос улс НҮБ-ын энх тайванч чадавхийг үнэлэхийн зэрэгцээ тус байгуулагад үүнийгээ үр ашигтай болохыг нотлон харуулах хэрэгтэй байна гэж үзэж байна. Ийм байр суурийг НҮБ-ын дэргэдэх Орос улсын байнгын төлөөлөгчийн нэгдүгээр орлогч Александр Панкин илэрхийлэв. “ОХУ энх тайванч бүтээн байгуулалтын хорооны үйл ажиллагааг дэмжиж байна” гэж тэр цохон тэмдэглэв.
 Камбожийн нийслэл Пномпеньд пүрэв гаригт болсон АСЕАН-ны бүсийн гишүүн орнуудын 19 хуралдаанаар орчин үеийн дуудлагууд болон заналхийллүүдтэй тэмцэхдээ хамтын ажиллагааны арга хэмжээнүүдийг гүнзгийрүүлэх асуудлыг хэлэлцэв. Энэ тухай ОХУ-ын ГХЯ ны дэд тэргүүн Моргулов ИТАР-ТАСС агентлагт уламжлав. Тэрбээр, Камбожийн Зүүн-Өмнөд Азийн орнуудын сайдын түвшингийн уулзалтанд Орос улсыг төлөөлж буй юм. Түүний ярьснаар, хуралд оролцогчид Сирийн болон Афганистаны байдлаар санал солилцжээ.
 Японы өмнөд хэсгийн Кюсю аралд усархаг бороо орсны улмаас үер болж 19 хүн нэрвэгдэж, 8 хүн сураггүй алга болоод байна гэж японы орон нутгийн ХМХ -үүд уламжилжээ. Тус улсын өмнөд хэсгийн Ооита болон Кумамото дүүргүүдийн орчимд орсон хүчтэй борооны улмаас үер болж, газар хагарчээ. Энд 50 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.
Долоодугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2012